Байнгын жингээ барьж сайхан галбиртай,өөхний хэмжээ багатай байхын тулд мэдээж дасгал хөдөлгөөн чухал бөгөөд үүнтэй зөв зохистой хооллолт,амьдралын зөв хэвшил,амралтыг хослуулах юм.Зөв зохистой хооллолтын талаархи наад захын,энгийн зөвөлгөөг хүргэе.
Та өдөрт уураг,нүүрсус,өөх тос,эслэг,усны хэрэгцээг заавал зохих хэмжээгээр авч байх хэрэгтэй. Өдөрт дор хаяж 3 удаа хооллоно.Өглөөний хоол 6-8 цагт,өдрийн хоол 12-14 цагт,оройн хоол 16-18 цагт байвал биеологийн цагаар хамгийн тохиромжтой цаг гэж үзнэ. Өглөө босоод хамгийн түрүүнд тасалгааны температуртай ус уугаарай.Үүний дараа кофе уудаг бол аяга хар кофе ууж болно.Ингээд өглөөний хоолоо идэж болно.Кофе нь урьд өдрийн өтгөнийг биеээс гадагшлуулахад таньд хурдан туслах бөгөөд бусад үед кофеноос татгалзаарай.Таны биеийн эсэн дэх усыг биеээс гадагшлуулдаг учир бусад үед хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Өглөөний хоолыг заавал идэж занших хэрэгтэй бөгөөд хоол бүрт уураглаг хүнсийг заавал оруулна. Хоол бүрт үхэр,загас,тахианы мах,өндөгний цагаан гэх мэтчилэн оруулаад ногоон өнгийн ногоонуудыг заавал идээрэй.Ес эхэлхэд адууны мах идэхэд мөн тохиромжтой ба хонь гахайн мах нь тос,илчлэг ихтэй гэдгийг анхаар.Ногоон өнгийн ногоо нь хэрэгтэй нүүрсус,уурагийг агуулах ба 0% ийн илчлэгтэй байхаас гадна,сайн чанарын эслэгийг агуулна.( Үүнд:брокли,бууцай,саладны навч,ногоон алим,гэх мэт) Хоолоо шарж биш,жигнэж,чанаж болгоорой.Жишээ авая л даа.Өндөгийг чанаад идэхэд 70 ккалори байдаг бол шараад идэхэд130 ккалори болдог.
Хоолноосоо та гурилан бүтээгдхүүн,будаа,амттан,чихэрийг хасаарай.Эдгээр зүйлс нь таны өөхний хэмжээг нэмэх л үйлчилгээ үзүүлэх болно.Ямар нэгэн идэвхитэй хөдөлгөөн,дасгал,спортоор хичээллэдэг бол бэлтгэлээсээ 30 минутын дотор будаа,төмс,бананаас аль нэгийг нь идэж болно.Бусад үед хэрэглэх нь таны жин нэмэгдэнэ гэдгийг анхаар.
Өдөрт та хэр хэмжээний тос авах вэ?
Насанд хүрсэн хүн өдөрт хурууны өндөгний хэмжээтэй тос авахад хангалттай тосоо авлаа гэж үзнэ.Үүнд авакода,коконат,оливи,мөн сүүлийн үед шар тос,сүүл болон өвчүүний өөхийг омегатай төстэй гэж үзэж байгаа.Омега6 буюу CLA нь хамгийн ухаантай тос буюу уурагны нийлэгжилт,өөх тосыг тэнцвэржүүлж зөөвөрлөдөг тос учир байнга уух хэрэгтэй гэж үздэг.
Сахар.Өдөрт 6 гр сахар авахад хүний биед хэрэгцээтэй сахараа авлаа гэсэн үг.Илүүг хэрэглэвэл мөн л таргалалт үүсэхэд чинь туслах болно. Хүмүүсийн нэг асуудал нь юу ч идэхгүй байж таргалаад байна гэдэг.Гэтэл хоолоо хасаад оронд нь самар,хар чавга эрдэнэ шиш зэргийг их хэмжээгээр иддэг.Үүнийгээ идэх зүйлд тооцдоггүй.Гэтэл 100 гр самар идэхэд л гүйлтийн зам дээр 2 цаг алхсантай тэнцэх хэмжээний илчлэг аваад байдагт алдаа байдаг. Мөн унтахаасаа өмнө өлсөөд тараг уудаг.Тараг сүүн бүтээгдхүүнийг өдөр 11ээс 14 цагийн хооронд хэрэглэхэд тохиромжтой хүнсэнд орно.Унтахаас өмнө уух нь ам цангуулах мэдрэмжийг ихээр төрүүлэх бөгөөд их хэмжээний шингэн зүйлийг унтахаас өмнө уух нь бөөрөнд ачаалал өгдөг. Жимс.Мөн л ногоон өнгийн жимсийг сонгоорой.Мэдээж банан,болон сахар ихтэй жимснээс татгалзаарай.
Өдөрт дор хаяж 3 л ус буюу ургамлын гаралтай цай ууж заншаарай.Мэдээж бага багаар биедээ шингээж уухаа мартваа.Ус бол хамгийн шилдэг өөх шатаагч юм шүү. Мөн та 24 цагийн 6 цагийг унтахад заавал зарцуулах хэрэгтэй шүү.Хичнээн бэлтгэл хийгээд хоолоо зохицуулсан ч нойргүй яваад байвал жингээ хасах болон сайхан булчинтай болоход саад болох болно.Унтаж байх үед чинь л өөх шаталт явагдаж,булчин ургаж байдаг гэдгийг мартваа. Та хэт их хоол сойх,нарийн хоолны дэглэм барихаасаа илүүтэй зөв зохистой хооллож сураарай.
Эх сурвалж: Uugii Gambagaa