Судлаач Ганаа: Дайн хийгээд түүхэн дүгнэлтийн зөрчлүүд

Судлаач Ганаа: Дайн хийгээд түүхэн дүгнэлтийн зөрчлүүд
Сүүлийн үед Баабар, Д.Баярхүү, Б.Цэнддоо нарын түүх сонирхогчид толгойлон Халхын голын ялалтыг гутаан доромжлох цувралд аянд мордов. Тэд шинэ шинэ түүхэн баримт гарган ирж, Японы “зөв” байсан, ЗХУ-ын “буруу” байсан, монголчууд энэ ялалтыг тэмдэглэх ёсгүй гэж үхэр шиг зүтгэж байна. Дэлхийн улс гүрнүүд дайны тухай өөрийн гэсэн албан ёсны дүгнэлтээ хийж, түүнийгээ сурталчилдаг ба улс улсын дүгнэлтүүд өөр хоорондоо зохицоно, нийлнэ, нийцнэ гэж “номонд хазгай.” Албан ёсны дүгнэлтүүд мэдээж хэрэг үзэл суртал болон хувирдаг. Харин албан ёсны янз бүрийн дүгнэлт, эсрэг тэсрэг үзэл суртал дунд сургуулийн сурах бичигт хамгийн тод тусдаг юм. Ингээд Дэлхийн II дайныг хэрхэн дүгнэдэг талаар улсын улсын дунд сургуулийн сурах бичгээс жишээлэн авч үзье…
 
Францчууд
 
Францын сурагчид Дайны талаар “фашизм, коммунизмын аюул занал эхэлсэн” гэдгээс мэдэж авдаг.
Гитлер ЗХУ-д халдан довтолсон шалгааныг францын сурах бичигт: “Гитлер Оросын асар уудам газар нутгийг булаан авахыг хүссэн” гэж л ойлгуулдаг.
1941 онд ЗХУ-д халдан довтолсныг “Барбароссын ажиллагаа” гэдэг ба түүнд 4 сая цэрэг оролцсон, энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том дайны ажиллагаа гэдгийг мэдэж авдаг.
Францын ахлах ангийн сурах бичгүүдэд Сталинградын тулалдааны талаар ердөө л хоёр догол мөрөөр өгүүлдэг. Мөн Улаан арми Дорнод Европыг чөлөөлсөн талаар бас л хоёрхон мөрөнд багтаадаг.
Хоёрдугаар фронт нээснийг дайны шийдвэрлэх агшин гэж үздэг. Тэрхүү сурах бичигт: “1942 онд Вашингтон Их Холбоо байгуулж, түүнд Германы эсрэг тулалдаж байсан бүх улс орнууд орсон. Тэд дайнд ялахын тулд эдийн засгийнхаа бүх чадавхийг дайчилсан ба “ардчиллын зэвсэг” болсон гэж заадаг.
 
Дэлхийн II дайны хамгийн том фронт нь Номхон далайн эргийн (Мидуэй, Гуадалканал) болон Хойт Африкийн тулалдаан гэж үздэг ба Сталинградын тулалдаан францын сурах бичгийн дагууд цар хэмжээгээрээ ердөө л гуравдугаарт орох аж.
 
Францчуудын дүгнэлт: “Америкчууд атомын бөмбөг хэрэглэж, Японыг буулган авснаар дайныг дуусгасан” гэж үздэг.
 
Герман
 
Германд дэлхийн II түүхийг 1960-аад оны сүүлчээр оруулсан юм. Эдгээрт нацистуудын үйлдсэн харгислалыг нэлээд шүүмжилдэг. Гэхдээ германууд бол мөн чанараараа “энх тайванч” ард түмэн гэдгийг заавал “нэмж” хэлдэг ба энэ нь 1990-ээд оноос хойш улам хүчтэй болсон.
Германы муж бүр сурах бичигтэй боловч ерөнхий агуулгаараа мэдээж дайныг шүүмжилнэ, дараа нь эгэл жирийн германчуудын амьдрал, тэднийг хүчээр дайнд татан оруулсан, тэд дайны зовлон зүдгүүрийг хэрхэн давсан зэргийг өгүүлнэ. Мөн холбоотны нисэх хүчний бөмбөгдөлтийг германы иргэд эр зоригтойгоор даван туулсан тухай бахархан өгүүлдэг.
Гэхдээ еврей нарыг хядсан, ном зохиол шатаасан зэргийг “аяархан” буруушаан шүүмжилдэг.
Оросын сурах бичигт фронтуудын байлдааны үйл ажиллагаа, хэрэглэсэн техник, хохирол зэргийг голлодог бол германы сурах бичигт ахмад дайчдын их бууны буудлага дор байсан, атакт орсон г.м. дурдатгалыг голлодог.
 
 
“Дайны эргэлт Сталинградын дэргэд германы 6-р арми бууж өгсөн 1943 онд болсон” гэж тэдгээр сурах бичигт дурдаад шууд Нормандийн операц руу шилжинэ. Германы сурах бичгүүдэд Курскийн цүлхэн, “Багратион” операци, Берлины төлөө тулалдааны талаар үг үсэг ч байхгүй.
Германы сурах бичгүүдэд национал-социализм бол германы ард түмний хар тавилан гэж дүгнэдэг, харин нацистуудад нэрвэгдсэн улс орнуудын хувьд эмгэнэл байсан гэдгийг огт үл дурдана.
 
 
Германчуудын дүгнэлт: “Холбоотнууд (Англи, Франц, АНУ, ЗХУ) аажим амжилт олсон ба Германы ард түмэн асар их зовлон туулсан.”
 
Польш
 
Польшийн сурах бичигт дайн Герман Польшид довтолсноор эхэлнэ. Гэхдээ ЗХУ-ыг илүүтэй буруутгана.
“Польшид 1939 оны 9 дүгээр сарын 1-нд довтолсноор эхэлсэн ба үүнээс 16 өдрийн дараа ЗХУ улс орны зүүн хэсгийг булаан эзэлсэн” гэж сурах бичигт дурдана. Дайнд Улаан армийн гүйцэтгэсэн үүргийн талаар огт дурдахгүй, харин Хоёрдугаар фронт болон америк цэргийн гавъяаны талаар магтана.
Польшуудын дүгнэлт: Польшид довтолсноор дайн эхэлж ЗХУ, Герман хоёр түүнийг эзлэн авсан, ЗХУ-ын Дотоод Яамныхан Катынь-д польшийн офицеруудыг буудсан, Волын-нд яргалал үйлдсэн.
 
Америк
 
Америк сурах бичгүүд голчлон дайны өмнө үеийн аж үйлдвэр, түүнийг дайны нөхцөлд шилжүүлсэн тухайгаас эхэлнэ. Энд америкийн арми дахь арьстны ялгааны тухай ихэд анхаарна.
Нормандын операци (“Д” өдөр) болон Номхон далайн байлдааны ажиллагаагаа голчлон ярина.
Америкийн сурах бичгүүд Германтай байлдсан тухай гэхээсээ Номхон далайд Японы эсрэг байлдсанаа илүүтэй харуулдаг. Гэхдээ атомын бөмбөг хаяснаа нэлээд аядуу зөөлөн өгүүлнэ.
Сталинградын тулалдааныг бичих үед л ЗХУ гэсэн нэрийг анх удаа дурдана. Үүнийг дайны эргэлт байсан гэж дүгнэнэ. Дайны түүхэнд оросуудаас ганцхан Сталины нэрийг л дурдана.
Дайны хохирлын талаар хүснэгт байдаг бөгөөд түүнд ЗХУ 11 сая цэрэг, 6,7 сая иргэнээ алдсан гэж дурддаг. Энэ тоо оросынхоос их зөрдөг.
Берлинийг хэн авсан талаар их бүрхэг дурдана. “Америкийн цэрэг германы нийслэлд баруун талаас нь дөхөн очсон, харин зөвлөлтийн цэрэг 1945 оны 4 дүгээр сарын 16-нд Одерийг гаталсан гэж дурдана.
“Таван өдрийн дараа тэд (оросын цэрэг) Берлиний захад хүрсэн” гэж сурах бичигт дурдана. Үүнийг залгаад Гитлер бункертээ амиа хорлосон, германы цэрэг оросуудтай байлдаанаа үргэлжлүүлэхийн хамт америк, британчуудад бууж өгөхийг оролдсон зэргийг өгүүлнэ.
Америкийн ирээдүйн Ерөнхийлөгч Д.Эйзенхауэр 1945 оны 5 дугаар сарын 7-нд “үг дуугүй бууж өгөхийг шаардсан.
Америкчуудын дүгнэлт: АНУ үг дуугүй бууж өгөхийг шаардсаны яг маргааш нь 5 дугаар сарын 8-нд Европт фашизмыг ялж Ялалтын өдөр гэж зарласан.
 
Япон
 
Японы сурах бичгүүдэд Хятадын умарт нутаг (Манжуур) болон Солонгосын хагас арлыг булаан эзэлсэн болон Зүүн Өмнөд Азийн байлдаанд их анхаарал хандуулдаг.
Японы “Шинэ түүх” сурах бичиг дэх Дэлхийн дайны тухай бүлгийн хамгийн сүүлд ЗХУ-ын тухай маш товч дурддаг. Энэ сурах бичгийг Түүхийн сурах бичгийг шинэчлэх Японы нийгэмлэг боловсруулсан ба түүнийг 1997 онд одоогийн Ерөнхий сайд Шинзи Абэ удирдаж байжээ. Энэ сурах бичгийг 2001 онд Японы Боловсролын яам баталж, хамгийн түгээмэл сурах бичиг болжээ.
Энэ сурах бичигт Япон 1945 оны 8 дугаар сарын 9-нд бууж өгөхөд бэлэн болчихоод байхад Москва төвийг сахих гэрээг зөрчин Японд халдан довтолсон гэж заадаг. Цааш нь ЗХУ “японы уугуул газар нутаг, тухайлбал Өмнөд Курилийг булаан эзэлсэн” онцлон тэмдэглэдэг.
Квантуны арми бут цохигдсоныг дурдах нь дурдана. Гэхдээ японы 600 мянган цэрэг олзлогдож, хэдэн арван мянган япон цэрэг Сибирийн хөдөлмөрийн хорих лагеруудад нас барсан тухай гуниглан бичнэ.
Япончуудын дүгнэлт: Япон бууж өгөх гээд бэлэн болчихоод байтал ЗХУ гэнэт дайран довтолж, Өмнөд Курил зэрэг японы унаган газар нутгийг булаан авсан.
 
ЗХУ ба ОХУ
 
Энэ түүхийг монголчууд бид сайн мэдэхээс гадна түүнтэй түүхэн болон хүйн холбоотой юм. Товч өгүүлбэл: Гитлерийн Герман итгэлийг эвдэн халдан довтолсон, хүнд бэрх ухралт ба ялагдал, Москвагийн хамгаалалт ба ялалт, Сталинградын тулалдаан ба ялалт, Курскийн цүлхэн, Ленинградын бүслэлт, Кавказын тулалдаан, Украин, Белоруссийг чөлөөлсөн, Европыг чөлөөлсөн, Берлинийг эзэлсэн, Ялалт гэсэн дэс дараатай бөлгөө…
 
Оросуудын дүгнэлт: Дайны хамаг хүнд бэрхийг ЗХУ үүрч гарсан бөгөөд Европыг германы фашизмаас, Дорно дахиныг японы милитаризмаас чөлөөлсөн.
 
Хятад
 
1937 онд Япончууд Хятадыг эзлэж түрэмгийлэл үйлдсэн. ХКН, ард түмэн эсэргүүцэл үзүүлж, баатарлаг тэмцэл хийсэн. Япончууд Нанкины хядлага зэрэг хүмүүн бусын харгислал үйлдсэн.
Хятадууд “100 хорооны тулалдаан” хийж багагүй амжилт олж байсан. Хятадууд партизаны дайн хийж, Японы хуурай замын цэргийн 80 хувийг эх газарт тогтоон барьж байсан.
Хятадуудын дүгнэлт: Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагын дор Японы түрэмгийлэгчдийг баатарлагаар эсэргүүцэж, 1945 онд Хятадын Чөлөөлөх арми эх орноо чөлөөлсөн.
 
Түүх бичлэгийн эх оронч үзэл
 
Эндээс дэлхийн улс гүрнүүд дайныг өөр өөрийнхөөрөө дүгнэж байгааг бэлхнээ харж болно.
Дайнд ялсан нь өөрийн баатарлаг гавъяаг магтан дуулна. Хэрэв холбоотнууд ялсан бол өөрийн оруулсан хувь нэмрийг дөвийлгөж, хамаг хүнд бэрхийг ганцаараа үүрсэн мэт сурталдана. Дайнд ялагдсан нь амссан зовлон зүдгүүрээ тоочно, ялсан талын харгислалыг товойлгон харуулна.
Үүнийг батлах нотлох баримт “үй түм”. Юуг л бол юуг “баримтаар” нотолж болно. Гэхдээ түүхэн үнэн, түүнд ойртсон түүх бичлэг гэж бий л дээ…
Түүх бол угаасаа зөрчилтэй, ялангуяа түүхэн баримт бичгүүд бүр ч их зөрчилтэй бөгөөд зөрөөтэй. Түүхийг нэг мөр эцэслэн шийдэж, эцсийн дүгнэлт хийх боломжгүй.
Эндээс: Дэлхийн улс гүрнүүд өөрсдийн түүхийг өөрийн үндэстэн, өөрийн улсын эрх ашгийг төв болгож, зөвхөн энэ үүднээс бичдэг ба ямар ч тохиолдолд өөрийн үндэстнийг буруутгадаггүй гэсэн баттай дүгнэлт хийж болно.
Харин ялалтаа ялагдал болгон харуулдаг маанаг тэнэг улс орон гэж дэлхийд байхгүй. Харин Монголд ийм оролдлого сүүлийн үед гарах, гаргах болов.
Түүх бичлэгийн алдааг “засах” нэрээр түүхийг гажуудуулахуй
ЗХУ нуран унасан 1990-ээд оноос эхлэн түүх бичлэгийн алдааг засах бүх нийтийн хөдөлгөөн үүсчээ. Түүнд хамгийн түрүүнд хэлмэгдэл, дайнтай холбоотой түүх бичлэг хамгийн их нэрвэгдсэн юм.
 
Нэг тал руугаа хэт гажуудсан түүх бичлэгийг засаж засварлах нь зөв бөгөөд шударга үйл хэрэг. Харин засварлах нэрийн дор нөгөө тийш нь хэт мушгих бол бас л түүх бичлэгийн гажуудал болно. Уг нь түүх бичлэгийн өмнөх гажуудлыг засаад “зөв” бөгөөд “тэгшхэн” болгох ёстой атал одоо нөгөө тийш хэт мушгин гажуудуулж байна. Аль нь аль нь туйлшрал гэдгийг нотлоход амархан…
 
Ингээд өмнөх түүх бичлэгт огт байгаагүй, зориуд үлдээдэг, дардаг, хэлдэггүй байсан баримтуудыг олж түүхийг “үнэнээр нь” бичих их аян эхлэв. Орост эхэлсэн энэ хөдөлгөөн Монголд тэр дороо халдварлав.
Монгол дахь түүхийг “үнэнээр нь” бичих “агуу их” хөдөлгөөнийг Баабар, Д.Баярхүү, Б.Цэнддоо нар манлайлсан ба үүнд дөнгөж саяхан марксист түүх бичлэгээр “бөөлжиж” байсан хуучин түүхчид тэдэнтэй нэгдэн нийлэв. Энэ нь эхэн үедээ зөв бөгөөд зүйтэй үйл хэрэг байсан боловч “шинэ үеийн” түүх бичигчид бүгдээрээ түүхийн боловсролгүй, түүхэн философийн “А” ч байхгүй “өчүүхэн амьтад” байсан учраас асар удалгүй тэдний энэ эхлэл, санаачлага нөгөө тийшээ хадуурч, өвөрмөц төрлийн гажуудал үүсгэв.
Өөрийн улс үндэстний түүхийг хошин шог, фельетон маягаар бичдэг явдал дэлхийн түүхэнд ганц ч гарч байгаагүй. Гэтэл “шинэ түүхч” Цэнддоогийн бичсэн бүдүүлэг марзганалд Ц.Элбэгдорж Төрийн шагнал олгох нь тэр. Бас л дэлхийд цорын ганц тохиолдол…
Түүхийг “үнэнээр нь” бичих, түүх “шинээр” бичих хөдөлгөөн “гол шугам”-аасаа нөгөө тийш хадуурч, ердөө л “коммунист” түүхээс “капиталист” түүх рүү шилжсэн, ердөө л “байраа солих” өөрчлөлт болон хувирчээ.
 
Үүний үр дүнд ХХ зууны монголын түүх түүхэн бичлэгээс “хасагдаж”, энэ нь Монгол Улс, монголчууд бууран доройтсон, мөхөж сөнөсөн түүх болон хувирч, ХХ зууны монголын түүхэнд өнгөтэй өөдтэй юу ч байхгүй болж хувирав. Монгол Улс 1921 оноос эхлэн бууран доройтож мөхөж сөнөж байсныг 1990 онд ардчилагчид гарч ирээд Монгол Улс цэнгэлийн манлайг олж авсан болж таарав.
 
Баабар, Д.Баярхүү, Б.Цэнддоо нараар толгойлуулсан “ардчилсан түүхчид” хэлмэгдүүлэлт хэмээх ганцхан сэдвийг 30 жил номлож ард түмнийг жигшүүлсэн бол одоо түүнээсээ “уйдаж”, Халхын гол гэсэн сэдвийг шүүрэн авч манай ялалтыг гутамшиг болгох “шинэ аян”-д мордов.
Халхын голын дайны агуулга төдийгүй, нэршил нь хүртэл тэдэнд үл таалагдах бөлгөө. Жи: Баабар “Халхын голын дайн” гэсэн нэр томъёонд уурлаж боож үхэх шахаж байна.
Халхын голын тулалдаан том улсуудын хувьд зах хязгаарын мөргөлдөөн байсан бол манай хувьд жинхэнэ утгаараа дайн байсан юм. Энд ямар ч зөрчил байхгүй, дайныг оролцогч талууд янз бүрээр нэрлэх нь хэвийн үзэгдэл…
Баабар хэдхэн жилийн өмнө ийн бичиж байв:
“Өнөө үед бид илүү ойлгодог, илүү сэтгэлд ойр, илүү дотно Солонгостой улам дөтлөн даяаршиж болохгүй гэж үү ?…Солонгостой ойр дотно ах дүү (!!!) бололцсоны дараа үеийн монголчуудад энэхүү бүсчлэл, интеграцид багтан орж, хөгжлийн дээд эрэмбэ рүү тэмүүлэхэд илүү дөт, илүү амар байх болно”. (Баабар. “Солонгос ахтай болбол ямар вэ ?” ӨС.2003.02.26. “Баабар ингэж өгүүлэв” түүврийн III дэвтэр, 230 дахь тал)
 
Баабар цааш нь бичихдээ: “Японы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь…Япон Монгол хоёр нь эдийн засгийн хамтарсан түншийн хувьд хэтэрхий ялгаатай тааршгүй талууд юм. Японы жижиг үйлдвэрлэлийн ч сонирхлыг Монголын зах зээл татахгүй, эргээд Японы зах зээлийн сонирхох ганц ч зүйл Монголд үгүй. Хамтрагчийн хувьд соёлын хэт ялгаатай, нэг үгээр хэлэхэд Монголын үйлдвэрлэгчдэд Япон хэтэрхий ахдана…” гэж дүгнэж байв. (Мөн тэнд.) Ингэж бичих үедээ ноён Баабар “Зүүн Хойт Азийн нийгэмлэг” байгуулж, АН дотор ийм нэртэй фракци хүртэл байгуулж байсан билээ.
 
Одоо болсон чинь ноён Баабар Солонгос “ахаа” хаячихаад” Японыг “ах” гэж давхих болов. Баабарын энэхүү байнгын хувирал, холбирлыг “тогтвортой үзэл бодол” гэж хэн ч хэлэхгүй…
Д.Баярхүү үүнээс ч цааш ахив. Тэр: “Япон Хятадыг түрэмгийлсэн нь хятадын эв нэгдлийг хангасан” гэж дүгнэж байна.
Нүдний булайнуудаа, Та нар түүхэн философи биш юмаа гэхэд ядахдаа Л.Н.Толстойн “Дайн ба энх”-ийг уншсан бол ингэж тэнэгтэж балайрахгүй байхсан. Дашрамд Л.Н.Толстойн “Дайн ба энх”-ийг америкийн шоронд хүртэл уншихийг санал болгодог, тэдний хоригдлууд ч сонирхон уншдаг юм шүү дээ. Та нар бол “байлдаантай” кино ярьж байгаа пацаанууд, Та нар бол америкийн шоронгийн хоригдлуудаас ч дор мэдлэгтэй…
 
Монгол үндэстнээ болон Монгол улсаа төв болгосон, өөрийгөө зохих ёсоор үнэлж монгол өнцгөөс харж бичсэн түүх бол сая жинхэнэ монгол түүх болно. Ийм шинж хуучин коммунист түүхэнд ч байгаагүй, өнөөгийн “ардчилсан” түүхэнд ч байхгүй.
 
“Ардчилсан түүхчид”-ийн хамгийн их аюул нь тэдний араас Болушка мэтийн хэт фанатик пацаанууд гарч ирэн Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг дураараа нулимдаг болсон явдал юм. Сүүлдээ монголчууд Болушка мэтийн нусгайнуудаас “айгаад” ХХ зууны түүхээ ч сонирхох боломжгүй, “100 эрхэм” мэтийн нэвтрүүлэг хийх ч эрхгүй болж таарч байна. Хуцваа л байхгүй юу !!!
Баабар, Д.Баярхүү, Б.Цэнддоо нарын “ардчилсан түүхчид” Халхын гол дахь “Японы ялалт”-ыг магтан дуулж хүүхэд нохой шуугиулж байхынхаа оронд тийм их сүрхий юм бол Ардчиллын 30 жилийн ойн түүхээ бичиж, үнэлэлт дүгнэлт өгөх нь яасан юм ?! Чадахгүй ш дээ, муусайн чалчаанууд…
Улс Эх Орноо сөнөөж хаясан “түүх”-ээ л бичихгүй бол “өөр бичих юм” Та нарт үзээд өгье гэсэн ч байхгүй…
 
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог 

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419