Бид амжилтын түлхүүрийг гартаа атгаж, алдар нэрэнд хүрэхийн тулд олон зүйлсийг хийхээсээ илүүтэй зарим нэг зүйлийг үргэлжлүүлэн хийлгүй, орхих ёстой болдог. Өөрөөр хэлбэл, бидний амьдралд хэвшил болсон, амжилтаас үргэлж хойш татаж байдаг муу зуршлууд байдаг байна. Харин тэдгээр зуршлуудаа одооноос үгүй хийж чадвал, амжилтын түлхүүрийг атгаж чадах юм.
1. Эрүүл бус амьдралын хэв маяг
“Эрүүл мэнд, бие организмдаа сайтар анхаарч бай. Эс бөгөөс энэ хорвоод удаан амьдарч чадахгүй.” хэмээн нэрт зохиол Жим Рон (Jim Rohn) хэлж байсан удаатай. Хэрвээ та ирээдүйд их зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байгаа бол, хамгийн түрүүнд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй юм. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ярьдаг шүү дээ. Үүний тулд дараах хоёр зүйлийг эрхэмлэж байгаарай. Үүнд:
Эрүүл, зөв хооллолт
Идэвхитэй хөдөлгөөн
2. Богино хугацааны зорилтууд
“Чи нэг л удаа амьдарна. Гэхдээ зөв амьдарч чадах юм бол, нэг л удаа амьдрах хангалттай хугацаа юм.” хэмээн жүжигчин Мэй Уэст (Mae West) хэлж байжээ.
Амжилттай яваа хүмүүс урт хугацааны зорилго, зорилтыг өмнөө тавьдаг. Учир нь богино хугацааны зорилтууд нь хэрэгжихэд илүү хялбар учраас амжилтанд хүргэхгүй гэж үздэг байна.
Тэгэхээр амжилтанд хүрэхийг хүсч буй хүмүүс, үүнийг зорилгоо болгох хэрэгтэй аж.
Амьдралд хэн нэгэн болохын тулд ажиллаж байгаа болон хэн нэгэн учраас ажиллаж байгаа хоёрын хооронд асар их ялгаа байдгийг ойлгох хэрэгтэй.
3. Өчүүхэн сэтгэх
“Хэрвээ чи өчүүхэн сэтгэвэл, чи хэнд ч нөлөөлж чадахгүй. Хүн бүр амжилтанд хүрэхийг хүсч, тэмүүлдэг. Харин үүний тулд хүмүүс бие биедээ тусалж, айдастайгаа нүүр тулгарах хэрэгтэй болдог.” гэж нэрт илтгэгч Марианн Уиллимсон (Marianne Williamson) хэлжээ. Хэрвээ та өөрт олдсон боломжоо ашиглаж, хүсэл мөрөөдлөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэхгүй бол, хэзээ ч өөрийнхөө бүрэн нөөц бололцоог мэдэрч чадахгүй. Иймд алдахаас бүү ай! Харин нэгэн хэвийн байж, амжилтаа бусдад алдахаас айх хэрэгтэй юм.
4. Шалтаг тоочих
“Хөзрийг хэрхэн хольсон нь сонин биш! Харин гарт чинь ирсэн хөзрөөр яаж тоглох нь чухал юм.” хэмээн илтгэгч Рэнди Пауш (Randy Pausch) хэлсэн байдаг.
Амжилттай яваа хүмүүс амьдралдаа ямар үүрэг, хариуцлага хүлээж явдгаа хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг. Тэр ч бүү хэл, тэд хаанаас эхэлсэн, юун дээр алдсан гээд амьдралдаа тохиолдсон бүхнийг марталгүй үргэлж санаж явдаг байна.
Сэтгэл хөдлөл болон айдсаасаа болж, ирээдүйд та юу ч хийж, ямар ч шийдвэр гаргаж болно.
Харин үүндээ хариуцлагатай байж, амжилтанд хүрэхийн тулд, ямар нэгэн шалтаг тоочиж, нэгэнт урагш алхаж эхэлсэн бол, бүү хойш гишгээрэй.
Амьдралаа өөр хэн нэгнээр бус, зөвхөн өөрийн гараар бүтээ!
5. Олон бодлуудаа цэгцлэх
“Ирээдүй хэн илүү хөгжиж, дэвшиж чадсан түүний гарт ордог.” гэж зохиолч Роберт Грийн (Robert Greene) хэлж байсан юм. Хүмүүс заримдаа толгойндоо хэтэрхий их зүйлийн талаар бодож, тархиа гашилгаж байдаг бөгөөд энэ нь буруу юм. Харин амжилтанд хүрсэн, амжилттай яваа хүмүүс оюун ухаанаа хөгжүүлж, эрдэм мэдлэгээ тэлж, авъяас чадвараа нээхийг эрхэмлэдэг. Энэ нь асуудал тулгарах үед, тэдгээрээс гарах гарцыг хялбараар олоход тусладаг байна.
Өнөөдөр хэн байгаагаараа өөрийгөө бүү дүгнэ! Учир нь та маргааш хэн ч болж болно шүү дээ.
6. Ид шидэнд итгэхээ болих
“Өдөр ирэх тусам би улам сайжирч, хөгжиж дэвшиж байгаа гэж үргэлж өөртөө хэл.” гэж сэтгэл судлаач Эмил Коэ (Emile Coue) хэлж байжээ. Ид шид гэж байхгүй. Гагцхүү амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл, түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх итгэл үнэмшил гэж байдаг. Амжилттай яваа хүмүүс ид шиднээс илүүтэй, өөрсдийнхөө хичээл зүтгэлд итгэдэг бөгөөд хийхийг хүсч буй зүйлдээ илүү их цагийг зарцуулж, сэтгэл зүрхээ зориулж чадвал, амжилтанд төвөггүй хүрэх боломжтой гэжээ. Иймээс ирээдүйд аз жаргал, амжилт өөрөө намайг олоод ирнэ хэмээн бодож суухын оронд ирээдүйгээ яг одоонооос төлөвлөөрэй.
7. Төгс төгөлдөр байх гэж хичээхээ болих
Хорвоо ертөнц дээр төгс төгөлдөр зүйл гэж нэгээхэн ч үгүй. Гэвч хүн бүр төгс байхыг хичээдэг. Харамсалтай нь тэрхүү хүслээ бүрэн гүйцэд биелүүлсэн хүн гэж байхгүй биз ээ. Амьдралд алдах нь зөв зүйл биш боловч, алдаа дутагдал бидэнд туршлага болж үлддэг. Харин ямар нэгэн зүйлийг хийхдээ алдахаасаа эмээж, тохиромжтой цагийг хүлээж, юу ч хийлгүй суух нь жинхэнэ алдаа юм.
8. Олон ажлыг зэрэг хийх
“Хэрвээ чиний хойноос хуцаж буй нохдын амыг тэр даруйд нь чулуугаар таглахгүй бол, чи хэзээ ч очихыг хүсч буй газраа очиж чадахгүй.” хэмээн Английн ерөнхий сайд Уинстон Черчилль хэлж байсан удаатай билээ. Амжилттай яваа хүмүүс амжилтанд хүрэхийн тулд олон зүйлийн араас бус, нэг зүйлийнхээ араас тууштай тэмцэж, үр дүнг нь заавал үздэг зарчмыг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг. Учир нь олон ажлыг зэрэг хийж, ажлын бүтээмжээ бууруулснаас, нэг зүйлийг чанартай хийсэн нь дээр байдаг аж.
9. Бүхнийг хяналтандаа байлгах боломжгүй гэдгийг ойлгох
Та бурхан биш учраас бүх зүйлийг хяналтандаа байлгана гэдэг учир дутагдалтай асуудал юм. Харин үүний оронд өөрийн хийж чадах зүйлдээ гол анхаарлаа хандуулах нь чухал аж. Иймд амьдралд таны хийж чадах болон чадахгүй зүйл гэж байдгийг сайтар ойлгож, ухамсарлаарай.
10. Танд ямар ч хэрэггүй зүйлд “Тийм” гэж хэлэхээ болих
Амжилттай яваа хүмүүс зорисон зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд, гэр бүл, найз нөхөд болон ойр дотны хүмүүстээ “Үгүй” гэж хэлж чаддаг. Харин ихэнх хүмүүс зорилгоо умартаж, бусдад “Тийм” гэж хэлснээр амжилтанд хүрэх замаа саад бэрхшээлээр дүүргэх нь бий. Иймд өөрт хэрэгтэй зүйлдээ л “Тийм” гэж хариулж сурах хэрэгтэй юм шүү.
11. Муу хүмүүсээс хол байх
Хүн амьдралынхаа дийлэнх цагийн хүмүүстээ хамт өнгөрөөх нь амьдралын бичигдээгүй хууль гэлтэй. Харин амьдралд учрах хүмүүсийг сайн, муу гэдгийг нь эхэндээ ялгаж салгах асуудалтай ч гэлээ, цаг хугацаа бүхнийг хэлж өгдөг гэдгийг бүү мартаарай. Муу, сөрөг нөлөөтэй хүмүүсээс холуур явахгүй бол, тэд таны гэсэн бүхнийг булааж, амжилтыг тань өөрийн болгож мэдэх юм. Эргэн тойрон дахь бүх хүмүүсийг сайн ажигла. Хэн нь таны дайсан бэ? Хэн нь таны анд нөхөр вэ?
12. Бусдад цаг ямагт таалагдах гэж хичээхээ болих
Та хүн бүрийн сонголт хийдэг дэлгүүрийн бараа биш шүү дээ. Тиймээс цаг ямагт бусдад таалагдах гэж хичээх нь утгагүй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, бурхан танд ямар царай зүс, бие хаа заяасан байна, түүнийг бүү гол! Харин өөрийнхөөрөө байхыг эрхэмлээрэй. Түүнчлэн бусад хүмүүсийн таны тухай юу гэж бодож байгаа эсэх нь тийм ч чухал биш бөгөөд үүнд ач холбогдол өгсний хэрэггүй. Учир нь үзэн ядагч нэмэгдэх тусам, та төдий чинээ амжилттай явж буйгийн илрэл гэж ойлгож болох аж.
13. Сошиал ертөнц, зурагт зэргээс хол байх
“Хамгийн хэцүү бэрхшээл бол, танд чөлөөт цаг зав их байгаа явдал юм.” хэмээн зохиолч Жэк Корнфилд (Jack Kornfield) хэлж байжээ. Зурагтаар гарч буй хэрэгтэй, хэрэггүй зүйлс болон сошиал ертөнц нь өнөөгийн нийгмийн хамгийн аюултай, тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байгаа нь нууц биш юм. Хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэж хэлэхэд ч буруудахгүй биз ээ. Гэвч та амжилтанд хүрэхийг хүсч байвал, энэ мэтчилэн цаг гарзадсан зүйлсэд ач холбогдол өгөлгүй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө урагшлах хэрэгтэйг санаж явахад илүүдэхгүй аж.