Өмнө нь би, давс бол давс , түүний найрлагыг харах хэрэгтэй гэж толгойд ч орж байсангүй. Олон давс хараад за даа, бараг хамгийн хямдханыг нь л сонгодог байсан байх. Харин нэг удаа, азаар эргүүлж тойруулж харах явцдаа найрлагыг нь олоод харчихав, тэгээд л зог туссан даа. Найрлаганд нь цианид гэсэн үг байх нь тэр.
Оюутан байхдаа, нэг туршилт хийх гээд цианид хэрэглэе гэтэл багш : цианид их хортой , өөр бодис сонго гэж хэлж байсан нь санагдав. Яагаад химийн лаборторид , химийн урвалд бага хэмжээгээр ашиглахаас зайлж байсан бодис маань хоолонд , бүр өдөр тутмын давсанд хольц болоод орчихсон явж байдаг билээ гэж тэр үед их гайхсан даа. Тэрнээс хойш бүх зүйлийн найрлагыг уншиж авдаг болсон . Манайхан Оросын бүтээгдэхүүн бол сайн гэж боддог , гэтэл тийм бишээ , орчин цагийн Оросын бүтээгдэхүүний найрлаганд янз бүрийн хор байна. Тиймд заавал найрлагыг нь уншиж байгаарай .
За ингээд давсны найрлаганд орсон байгаа нэмэлт бүтээгдэхүүний талаар товчхон бичье .
Зарим давсны найрлагыг харвал : хоолны давс , Е536, Е 535 гэсэн тэмдэглээнүүд байдаг.
Энэ Е536, Е535 нь ферроцианида кали болон ферроцианида натри юм. Энэ бодисыг давсанд нэмэлт бүтээгдэхүүн болгон оруулдаг болжээ .
Энэхүү Е 536 буюу ферроцианида калийн хими шинж чанар нь :
Тогтвортой боловч хүчтэй хүчил болон оксидтой урвалд орж хорт бодис болох устөрөгч цианидыг ялгаруулна . Усанд уусна. Организмд цианид болон задардаггүй. Харин халаах явцад цианид болон задарна. Цианид бол маш хортой бодис.
К4[Вера (CN)6] → 4 KCN + FeC2 + N2 энэ бол халаахад цианид болон задарч буй урвал нь.
Ферроцианида кали нь ходоод гэдэс , салст бүрхэвч болон амьсгалын замын эрхтэнд хортой нөлөө үзүүлдэг. Нүдэнд орвол сохрох ч аюултай. Түүний тоосонцороор амьсгалвал ханиах найтаах , ходоод гэдэс хорсон шинж илрэнэ . Үргэлжлүүлэн удаан амьсгалвал цаашдаа үхлийн аюул ч авчирна.
Мэргэлжилтэнүүд Е535, Е 536 бодисуудыг бага тунгаар хэрэглэхэд хүнд хор бага , мөн харх дээр хийсэн туршилтан дээрээс учруулах хор хөнөөл бага байсан гэж үзсэн учраас давсанд нэмэлт болгон ашигладаг болжээ.
Нэмэлт бүтээгдэхүүн агуулсан давс бол хорт давс болж байна.
Хими шинж чанарыг нь уншаад миний харж байгаагаар ямарч байсан бид хоолондоо хийхэд усанд нь уусаж хоол буцлах явцад халаад задарч хорт бодис болох цианид үүсгэх нь . За тэгээд цаашлаад бидний хоолонд их хүчиллэг материал байх юм бол бүр ч аюултай дэгдэмхий бодис ялгаруулах нь .
Хэдийгээр бага дозоор , организмд аюулгүй гэж байгаа боловч бидний организмд бага багаар байнга хорт бодис орж байна. Янз бүрийн хорт бодисууд зөвхөн хоол хүнсээр бус өдөр тутмын амьдралд , гоо сайханы бүтээгдэхүүн , угаалгын нунтаг гээд л амьдралд хаа сайгүй өдөр тутамд бидний организмд орсоор л байна. Бидний бие махбодь хэр тэвчиж дийлэх бол эдгээр хорыг ?
Иймд та бүхэн хүнснийхээ найрлагыг харж авч байгаарай. Цэвэр давс бол мэдээж найрлаганд нь ямарч нэмэлт бүтээгдэхүүн байхгүй , давс л гэж бичсэн байна. Чулуулаг хатуу давс байна.
Орос хэл дээр цэвэр давсын найрлагыг дараахь маягаар бичдэг.
Состав: Соль поваренная пищевая каменная.
Үгчлэн орчуулвал хүнсний чулуун давс гэжээ. Өөр ямарч бодис алга .
Ингээд та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсье , эко бүтээгдэхүүн сонгоцгооё !
Эх сурвалж: Гэр гийгүүлэгч эзэгтэй