Ард нийтийн санал асуулга явуулахыг УИХ дахь МАН-ын 51 гишүүн дэмжжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж буй билээ. Чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 20.00 цагийн үед өндөрлөж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргажээ. Уг саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн 51 гишүүн дэмжсэн байна.
Уг саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм.