Мах идэх нь хүний оюун ухаанд сайнаар нөлөөлдгийг тогтоожээ
Эцэг, эхийн дагаж мөрддөг цагаан хоолтон буюу веган хоолны дэглэм нь хүүхдийн оюуны чадварт сөргөөр нөлөөлдөг ажээ. Британийн хоол тэжээлийн мэргэжилтэн Эмма Дербишир "BMJ Nutrition" нэртэй сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ "Амьтны гаралтай хоол хүнсээс татгалзсанаар тархины хөгжилд шаардлагатай шим тэжээлээ хүн авч чадахгүйд хүрдэг" болохыг хэлжээ. Ялангуяа мах, өндөг, сүү зэрэг уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг байна.
Дербиширийн хэлж байгаагаар тархи болон нугасны зөв бүтцийг бий болгоход уураг чухал шаардлагатай байдаг бөгөөд жирэмсэн эмэгтэй мах идэхгүй байх нь нярайн мэдрэлийн тогтолцоонд гажиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн 2016 оны 3-р сард биологийн "Evolution" сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд АНУ-ын Корнеллын их сургуулийн эрдэмтэд цагаан хоолтон хүмүүс бүдүүн гэдэсний хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй байдаг талаар мэдээлж байжээ.
Источник: https://fishki.net/3075332-raskryta-svjazy-mezhdu-mjasoedstvom-i-intellektom.html © Fishki.net