1. Секс байнга хийснээр их хэмжээний калори шатаана
Үнэн хэрэгтээ: Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар 30 минутын секс 85-150 калори шатаадаг. Онолын хувьд та биеийн жингээ хасах гэж байгаа бол дунджаар 3500 калори шатаах ёстой гэнэ. Тэгэхээр хэрэв хүн секс хийх бүрдээ 100 калори шатаадаг бол та 35 удаа хийж байж ойролцоогоор 500 гр хасах нь. Асуудлын гол нь хүн бүр 30 минутын турш секс хийж, үүнийгээ олон дахин давтах боломжгүйд байгаа юм. Жишээ нь, сексийн үргэлжлэх дундаж хугацаа 5 минут байдаг.
2. Эр, эм хүмүүсийн сексийн оргилд хүрэх үе 10 насны ялгаатай
Үнэн хэрэгтээ: Эрэгтэй хүний даавар 18 насанд хамгийн ихээр ялгардаг бол эмэгтэй хүнийх 20-иод насанд хамгийн ихээр ялгардаг. Сексийн дур хүсэлд хүний наслалтаас өөр олон хүчин зүйлс нөлөөлдөг. Та амьдралынхаа туршид таны бэлгийн дур хүсэл хэдэнтээ оргилж, хэдэнтээ буурахыг олон удаа харах болно.
3. Секс ихэдвэл зүрхний шигдээс болно
Үнэн хэрэгтээ: Тогтмол сексийн харилцаа зүрхийг илүү эрүүл болгодог төдийгүй секс хийж байхдаа зүрх зогсох тохиолдол тун цөөн байдаг байна.
4. Дотно харилцаанд орохдоо оймсоо тайл
Үнэн хэрэгтээ: Недерландын эрдэмтэд хосуудад нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэдний судалгааны үр дүнд сексийн үеэр хосуудын хөл даарч, дур тавихад саад болж байсныг анзаарсан ба оймстой хосууд илүү амархан таашаал авч байжээ.
5. Хясаа болон шоколад өдөөдөг
Үнэн хэрэгтээ: Үүнийг үнэн болохыг баталсан ямар ч шинжлэх ухааны баталгаа байхгүй юм. Хясаанд эр бэлгийн эсийг эрүүл байлгах цайр их хэмжээгээр агуулагддаг ч бусдаас онц гойд нөлөө үзүүлдэг найрлага байхгүй гэж эмч нар үзсэн байна. Шоколадны хувьд цусны эргэлтийг сайжруулдаг тул сексийн үед эр бэлэг эрхтний хөвчрөлтөд сайн нөлөө үзүүлдэг байх талтай гэнэ.