Тэр шавар зүгээр нэг шавар бус чиний энергийг сорж, хүчийг чинь барж өөрөө өөртөө улам их шигтэгсээр л байх болно. Чамайг хайрлахгүй хүн яг л ийм шавартай адилхан.
1. Чиний өнгөрсөн амьдралыг хүлээн зөвшөөрдөггүй
Зүгээр л хүлээн зөвшөөрөх нь гол биш. Чамайг тэр өөрөөс чинь илүү сайн ойлгож бүх өнгөрсөн амьдралыг чинь хүндэлдэг байх хэрэгтэй. Хүн бүрт өнгөрсөн амьдрал гэж байдаг. Хэрвээ тэр чиний өнгөрсөн амьдралыг үл тоомсорлож, шоолж, сэтгэл дундуур байдаг бол цаашдын харилцаанд чинь хүндрэлтэй байх болно.
Гол нь чи өөрөө өөрийнхөө өнгөрсөн амьдралд харамсаж түүний өмнө гэмшлийг мэдрэх болно. Үнэхээр л тэр чамд хайртай бол чиний өнгөрсөн амьдрал түүнд огтхон ч хамаагүй. Хамаатай байлаа ч үүнийг байнга сөхөж ярих шаардлагагүй. Хэрвээ тэр чиний өнгөрснийг хайрлаж чадахгүй юм бол одоо бас ирээдүйг чинь яаж хайрлах болж байна вэ?
2. Тэр орон дотроо хувиа хичээдэг юм биш биз!
Хэрвээ чиний ухаангүй хайртай залуу чинь гагцхүү өөрийгөө л бөөцийлчихөөд чамайг мартаад байгаа бол энэ жинхэнэ асуудал шүү! Тэр яг л өөртөө анхаардаг шигээ чамд ч бас анхаарал тавих хэрэгтэй. Хэрвээ чи түүний энэ хувиа хичээсэн зан чанарыг засахыг хүсч байгаа бол тийм ч амар байхгүй л бол уу. Нэгэнт орон дотроо эмэгтэй хүнийг баярлуулж чаддаггүй эр хүнээс халамж хүлээх нь үүлгүй тэнгэрээс бороо орохтой адил ховор зүйл дээ.
3. Тэр чиний сэтгэл хөдлөлийг таалдаггүй
Чанга инээх үед чинь дургүйцэж, уйлж сэтгэлээр унахад чинь тайвшруулахын оронд тоолгүй орхидог залуутай насан туршдаа амьдрах талаар ахин нэг сайн бод. Эмэгтэй хүнийг уйлах үед эрчүүд тухгүй байдалд орж хэрхэн аргадаж тайвшруулахаа мэддэггүй ч гэлээ арай ч хайртай бүсгүйгээ ийм үед нь уурлаж
эсвэл тоохгүй хаяж чадахгүй. Тэр чамайг байгаагаар чинь л хүлээн авч сэтгэл хөдлөлийг чинь ойлгох хэрэгтэй. Чи чинь эмэгтэй хүн шүү дээ! Хэрвээ энэ янзаараа чи түүний дэргэд сэтгэл хөдлөлөө бариад байх юм бол хэзээ нэгэн өдөр атомын бөмбөг шиг дэлбэрч мэдэх юм.
4. Тэр үнэхээр бүдүүлэг
Бусдын дэргэд бүдүүлэг зан гаргадаг эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь тэр чиний дэргэд тэвчишгүй бүдүүлэг загнаж үг хэлээ цэгнэдэггүй, ааш зангаа татдаггүй бол түүнийг үнэхээр муу залуу гэхээс өөр аргагүй. Олны дунд эр хүн өөрийнхөө байр суурь, нөхцөл байдлаас шалтгаалж бүдүүлэг загнаж болох ч хувийн харилцааныхаа орон зайд бол хайртай бүсгүйгээ үргэлж хүндэтгэх ёстой.
Олон нийт дунд өөрийгөө маш сайн цэгцтэй авч явдаг мөртлөө гагцхүү чиний дэргэд л байж болох хамгийн адгийн дүрээрээ байдаг бол энэ залууд чи огтхон ч чухал санагддаггүйн шинж.
5. Тэр үргэлж чамайг шүүмжилдэг гэж үү?
Чи төгс нэгэн биш. Тэр залуу ч өөрийгөө тийм биш гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ тэр үргэлж чиний гаргасан алдааг сануулж, өөртөө итгэх итгэлийг чинь унагаж, өдөр бүр чамайг хамгийн аймшигтай муу хүн мэтээр шүүмжилдэг. Түүний хэлэх үг, үйлдэл, харцнаас болж чи өөрийгөө хүртэл бүх зүйлд буруутай мэт санаж явдаг. Тэр чиний өчүүхэн төдий алдааг, өөг шүүмжлэхгүй өнгөрч чаддаггүй. Яг одоо зогс.
Чи хэнд ч ямар ч буруу зүйл хийгээгүй. Чамд чадахгүй, мэдэхгүй, хийхийг хүсдэггүй, алдаж унасан өчнөөн мянган зүйл байж болно. Гэхдээ чиний сайхан сэтгэлийг, гоо үзэсгэлэнг, бүгдийг зохицуулдаг ухаалаг занг тэр бүхэнтэй харьцуулах аргагүй. Чи зүгээр л өөртөө тохироогүй нэгэнтэй учирч түүний хар бараан хөө тортогт дарагдаад байна.
6. Чи түүний ажилтан шиг
Тэр чамтай нарийн бичиг эсвэл эрэгтэй найзтайгаа байгаа мэт загнаж зандарч, үл сонирхсон, уйдсан өнгө аястай харьцдаг уу? Хаа явсан газраа яг л музейн үзмэр шиг дагуулж явдаг ч гэлээ юу ч ярихгүй, ямар ч үнсэлт, тэврэлт гэж үгүй цаанаа л нэг хөндий. Чамаар бүх зүйлээ хийлгэх мөртлөө чамд туслах гэж
барагтай бол хичээдэггүй. Заримдаа яг л чи түүний ажилтан шиг байдаг. Хамгийн гол нь эр эм хоёр хамтдаа хөдөлмөрлөж, санхүүгээ сайн тооцож, эмэгтэй хүн илүү эр хүндээ ачаа үүрүүлж амьдарч байж тэнцвэртэй харилцаа үүсдэг. Хэрвээ энэ янзаараа гэрийн бүх л асуудлыг чи бие даан шийдэж, бүгдийг өөрөө гардан хийж тэр яг л дарга шиг тушаал буулгаад зүгээр суудаг бол та хоёрын ирээдүй улам л бүрхэг болно.
7. Түүний нэн тэргүүнд тавьдаг зүйлст чи ордоггүй
Цаг үргэлж л найзуудтайгаа хөгжилдөж байдаг мөртлөө чамайг уйдаахгүй байх тал дээр тэр санаа зовдог бол уу? Ажил хэргийн чухал уулзалттай байдаг учраас чамтай бараг л таарч амжихгүй байна уу? Саятан болох нь түүнд чамаас хэд дахин илүү чухал байдаг учраас хоосон зоогийн газрын ширээн дээр цомцойгоод өөрийг нь хүлээж суугаа чамайг мартчихаад байдаг юм биш биз. Ер нь ахиад нэг сайн бодоод үз. Чи түүнд чухал хүн мөн бол уу?
8. Яагаад ч хайлдаггүй мөс шиг
Чи түүний догдолж, баярлаж, инээж, уйлж, сандарч, балмагдаж байсан төрхийг нь харж байсан уу? Ядаж чамайг харамлаж, халамжилж, санаа зовж, аргадаж, инээлгэж байсан уу? Эр хүн сэтгэлийн хаттай байх ёстой ч сэтгэл хөдлөлгүй байна гэдэг аймшигтай зүйл. Хэдий их тэвчээртэй байлаа ч хүнд үед чамайг тэвэрч энерги авдаг, сайхан үед чамтай инээлдэж аз жаргалаа хуваалцдаг байх нь хосын амьдрал юм. Хэрвээ тэр чиний хувьд хүйтэн мөс шиг хайлдаггүй хайр юм бол энэ харилцааг хадгалах гэж хичээх чиний цаг хугацаа, хичээл зүтгэл, залуу нас дэндүү хайран.
9. Тэр худалч
Цагаахан худалч залуусыг бол өршөөж, ойлгож байх хэрэгтэй. Харин хэзээ ч үнэнээ хэлж байгаагүй хүнд гарын худалч залуусаас эрт дээр нь зайгаа барь. Өнөөдөр нэг шалтаг ярьж аргалах ч маргааш нь өнөөхөөсөө тэс өөр зүйл ярьж азаартдаг залуутай яаж амьдрал бүтээх юм бэ? Бас үргэлж л өөрийгөө өрөвдүүлэх гэсэн мянгуужингийн үлгэр зохиодог ухаан суугаагүй балчир залуус чиний хүсдэг шиг сайхан амьдралыг бүтээх гэж чармайх нь юу л бол.
10. Тэр өөрсдийнхөө ирээдүйн талаар ярих дургүй
Хэр удаан хугацаанд та хоёр хамт байсан бэ гэдэг харилцааны эцсийн шатанд орохыг шийдэхгүй. Хэдэн арван жил үерхсэн байлаа ч нэг гэрт орох эсэхийг гэр бүл төлөвлөлт л шийдэх болно. Байр орон сууцаа яаж авах вэ, хоол ундаа яаж залгуулах вэ, бал сараар хаашаа аялах уу, хэзээ хүүхэдтэй болох уу, хэдэн хүүхэдтэй болох уу, хэн гэрийн эдийн засгийг толгойлох вэ зэрэг хамтдаа ярьж шийдэх ёстой маш олон асуудал байна.
Ядаж үүнийг тооцоолдоггүй юм гэхэд ирээдүйгээ чамтай хамт төсөөлж ярих хүнтэй суух хэрэгтэй шүү дээ. Одоохондоо шийдээгүй байгаа учраас ийм зүйл ярихад бэлэн биш байж болох ч гэлээ өнгө аяс хандлага нь тийм ч тааламжтай биш байгаа бол түүнийг чи хэр сайн мэдэх талаараа ахин нэг тунгаан бодоорой.
Эх сурвалж: Фэйсбүүк