Монголд үйл ажиллагааны тухайн хүрээндээ огт хэрэггүй шахам дарга нар олон байна

Монголд үйл ажиллагааны тухайн хүрээндээ огт хэрэггүй шахам дарга нар олон байна
Төрийн хэмжээ, түүний бодит эрхийн боломж, хязгаар
 
(Судлаач энэ өгүүллийг 2012 онд бичиж хэвлүүлжээ)
 
Аль ямар ч улс, үндэстний төв төрд өөрт нь байж болох зохистой хэмжээ, бүтэц, тоон харьцаа гэж бий. Энэ үүднээс үзэхүл төр, засгийн хэмжээ нь илт томдсон орон бий. Яг таарсан гэгдэх нь бий. Мөн хэтэрхий жижигдсэн нь байдаг. Практик дээр энэ нь ерөнхийлөгчийн алба, Ерөнхий сайдын алба, яамдын тоо, парламентын гишүүдийн тоог зарим оронд цомхотгон цөөрүүлэх, зарим оронд нэмэж томруулах замаар байнгын хөдөлгөөнийг үүдэх шалтгаан болж “мөнхийн асуудал” маягаар илэрч иржээ. Төр, засгийн нэг тогтолцооноос огт өөр тогтолцоонд шилжих үед төрийн хэмжээ гол төлөв эсвэл “зохистойгоор” томорч, эсвэл “зохистойгоор” жижгэрч байдаг.
Төр, засгийн нэг тогтолцооны хүрээнд нийгмийн хөгжлийн явц, онцлог, удирдах, зохион байгуулах үйл ажиллагааны автоматчилт,оновчтой зохион байгуулалттай холбоотойгоор төр, засгийн хэмжээг хэд хичнээнч хувиар багасгаж бас болно. Дэлхийн аль ч өнцөг, буланд ажиглагддаг удирдлагын зардлын буурах хандлага бол нийгмийн хөгжлийн нэгэн бодит зүй тогтол юм. Үндэсний төрийн удирдлагын зардал буурч буй эсэхийг энэ зүй тогтлын үүднээс судалж, түүнд зохистойгоор нийцүүлж байх нь төв төрийн өөрийн нь нэг үүрэг, функц юм. Татвар төлөгчдийн мөнгөнөөс (улсын төсвөөс) санхүүжилт авч байх төрийн бодит эрх, эрхийн бололцоо бол чөлөөтэй, дур зоргын хэмжээ, хязгааргүй зүйл огт биш. Хэмжээ, зардал нь илт томдсон нүсэр, том төр бол мөн л эрхийн харилцаан дахь том зөрчил болно.
Үндэсний төрийн зохистой (оптималь) хэмжээг олох, тогтоох, зөвхөн мөнхүү бодит хэмжээг үндэслэн хууль гаргаж мөрдөж байх нь тухайн  үндэстний улс төрийн соёлын нэгэн үзүүлэлт юм. Ингэхлээр төв төрийн хэмжээний талаарх асуудал бол судалгааны мөнхийн нэгэн чухал сэдэв мөн болно. Энэ далимд дурдахад “Шинэ үндсэн хууль ба бодит эрхийн ялгаа, харьцаа”, “Сонгуулийн хуулиуд ба иргэдийн сонгох эрхийн харьцаа”, “Өмч хувьчлалын хууль ба иргэдийн өмчлөх эрхийн харьцаа”, “Төрийн байгууллагад ажиллагчдын цалин хөлсний хэмжээг тогтоосон хуулиуд ба тэдний бодит эрхийн ялгаа, зөрөө” гэсэн сэдвүүд судлаачаа хүлээсээр удаж байна.
 
1921-1990 оны хоорондох Монголын төрийн нэгэн үндсэн дутагдал бол түүний зардал, сүйтгэл ямагт өсөж ирсэн баримт юм. Жишээ нь төрийн удирдлага, батлан хамгаалах зардал, аюулаас хамгаалах фондод зориулан зарцуулсан хөрөнгө 1984 онд нэг миллиард төгрөг байсан бол 1985 онд 20 шахам хувиар өсөж, 1,2 миллиард орчим төгрөг болжээ. Энэ бол тухайн цаг үедээ ямар ч тодорхой бодит үндэслэлгүй өсөлт мөн байлаа.
 
Албан байгууллага нэг бүрийн үйл ажиллагааг намын төлөөлөгч, төрийн төлөөлөгч хоёр зэрэгцэн удирдах болсноор удирдлагын зардал бүр ч ихээр нэмэгдсэн байна. Төр ба нийгмийг ардчилснаар эл дутагдлыг арилгах шинэ их боломж нээгдсэн хэдий авч энэ талаар дорвитой ажил өнөөг хүртэл хийгдсэнгүй. Иргэдийн эдийн засгийн үйл ажиллагаа, бизнесийн санаачлагыг аль болохоор чөлөөлөх, төрийн зардлыг багасгах, улсын төсвийн хөрөнгийг гол төлөв иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах, хүнд суртал ба хээл хахуультай ширүүн тэмцэл хийх нь зах зээлийн харилцаа, чөлөөт үйлдвэрлэгчдийн төлөвшилд нэн чухал үүрэг, рольтой юм. Ялангуяа  МАХН улсын Их Хуралд олонхи болж, засгийн газрыг дангаараа байгуулсан он жилүүдэд удирдлагын зардал асар их болж байжээ. Жишээ нь 1992 онд (Жасрайн засгийн газрын үед) Монголын салбарын яамдын тоо 17-д хүрчээ. Харин 1996 онд (Энхсайханы засгийн газрын үед) яамдын тоо 9 болж буурчээ. Гэтэл 2000 онд (Энхбаярын засгийн газрын үед) салбарын 11 яам, дээр нь бараг яамны хэмжээний төсөв, зардал бүхий 60 гаруй агентлаг, газрууд ажиллаж, бас яам бүр орлогч сайдтай болжээ. Ингэснээр засгийн газрын жилийн төсөв, зардал 70 гаруй тэрбум төгрөг болсон байна. Төрийн түшмэдүүдийн тоо хатуу үндэслэлгүйгээр хэт олшрох, тэд хангалуун амьдрахын төлөө албан тушаалаа урвуулан ашиглах, байнгад тансаглах, унаа, хангамжаараа уралдах чигт түлхсэн хуучны эл инерци, улс төр-бизнесийн бүлэглэлийн эл “шинэ санаачлага” нь хэрэг дээрээ хүн амыг ядууруулах, ялангуяа эмзэг гэгдэх бүлгийг толгой дараалан гуйлгачин болоход хүргэж байна. Төрийн хэмжээ хэтэрхий томорсноор төрийн албанд ажилладаг бага цалинтай албан хаагчдын тоо мөн олширч тэдний эгнээнээс эмзэг бүлэг сэлбэгдэж эхэллээ.
 
Монголын төр хэтэрхий нүсэр том, зардал төсөв нь хэрээс хэтэрсэн их байгаагийн өөр нэгэн гол шалтгаан бол 1992 оны үндсэн хуулийн дагуу байгуулагдах төв төрийн өртөг зардлыг урьдаас тооцоолон бодож, түүнийг улсын төсвийн хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулан нягталж, социализмын үеийн төрийн зардалтай зэрэгцүүлэх жишиж, улмаар төрийн шинэ тогтолцоо, нийгмийн шинэ нөхцөлтэй уялдуулан төрийн зардлыг оновчтой хэмжээнд нь хүртэл бууруулах зорилтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бодож, боловсруулаагүйтэй холбоотой.
 
Ийм тооцоо, судалгаа хийж чадах мэргэжилтэнгүүд бэлхнээ байсан. Энэнд ашиглаж болох баримт, материалууд ч байсан. Ингэхийн чухлыг зааж, хэлж байсан судлаачид ч байсан. Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байсан зарим хүн ийм санал гаргаж, бүр шаардаж ч байсан. Гэвч тэр үеийн Улсын Бага Хурал, түүний байнгын хороодын удирдлага огт хөдөлж өгөөгүй юм. Жишээ нь миний бие үндсэн хуулийн төслийг боловсронгуй болгох ажлын хэсэгт оролцож байхдаа 1991 оны 9-р сарын 3-нд тэр үеийн Улсын Бага Хурлын Эдийн засгийн Байнгын хорооны дарга асан М.Энхсайханаас энэхүү “Монгол улсын их Цааз” төслийн дагуу байгуулагдаж болох төв төрийн тогтолцооны ойролцоо зардал, төсөв юу болохыг лавласан юм. “Тийм тооцоо, судалгаа одоогоор хийгээгүй байгаа” гэж тэрээр хариулсан. Тэгэхлээр нь Үндсэн хуулийн төслийн “Оршил”, I бүлэг, III бүлэг дээр ажиллаж байсан манай хэсгийн ахлагч С.Баярт хандаж хичнээн ойролцоо ч атугай ийм тооцоо хийх нь чухал болохыг сануулж, учир холбогдлын талаар нилээд зүйл ярьсан юм. Мөнхүү дэд хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ганболд хэмээх хүнд С.Баяр энэ талаар үүрэг өгч ойролцоо тооцоо хийлгэхийг (Эдийн засгийн Байнгын Хорооны шугамаар) даалгасан болно. Английн Парламентын гишүүн хүн сард ойролцоогоор 2000 фунт стерлингийн цалин авдаг бөгөөд энэ нь Английн салбарын яамдын дунд зиндааны түшмэдийн цалинтай хэмжээгээрээ ойролцоо болох тухай, иймэрхүү харьцаа, жишгээр УИХ-ын гишүүний цалинг тогтоож болох тухай тэр үед бид ярилцаж байж билээ. 1991 онд Оросод төлөх их өрийн тухай, тэрхүү зээлийн хүүгийн тухай, 1990 оноос хойш авсан зээл, тусламжийн тухай, үндэсний эдийн засгийн их уналтын тухай (1991 оны байдлаар Монгол улсын нийгмийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 1985 оны түвшинд хүртлээ буурсан байлаа) ихэд яригдаж удирдлагын зардлыг байж болох доод хэмжээнд нь хүргэхийн чухлын талаар ярьж, шуугиж байсан юм. Гэвч шинээр төрөх гэж буй төрийн тогтолцооны өртөг, зардлын талаарх эл нэн чухал асуудал улс төрийн их хийрхлийн манан дунд бүүдгэрэн бүүдгэрсээр алга болсонд миний бие өнөөг хүртэл харамсаж явдаг .
 
Ер нь удирдлагын, тэр дундаас төв төрийн зардлыг бууруулах шаардлага ба боломж бараг бүх улс оронд байдаг нь нууц биш. Удирдлагын зардлыг бууруулах зорилтыг дэвшүүлдэггүй нэг ч улс орон өнөөдөр үгүй. Манай хөрш Хятад улс гэхэд л удирдлагын зардлыг 40 хувиар бууруулах зорилтыг 1998 онд дэвшүүлж байсан ба түүнээс хойш энэ талын ажлыг зогсолтгүй өрнүүлсээр байна. Алс холын Америкийн жишээ гэвэл засгийн газрынхаа зардлыг 30-аас доошгүй хувиар бууруулах зорилтыг 1997 онд дэвшүүлж 2 жил гаруйн дотор хэрэгжүүлж чаджээ.
 
1994 оноос хойшхи 10 жилийн дотор манай улсад удирдлагын үргүй зардал тун их өслөө. Энэнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэг бол төрийн түшмэдүүдийн ихэд шохоорхох болсон импортын техник хэрэгсэл, тэдгээрийг “шахаж” өгч байгаа өндөр үнэ, уг техник хэрэгслүүдийн ихэнхийн чанарын найдваргүй байдал, тэдгээрийн хүчин чадлын ашиглалтын нэн доогуур үзүүлэлт, зарим хэсгийг нь зөвхөн үзүүлэн төдий байлгаж, хадгалж байгаа үрэлгэн, нэрэлхүү зан юм. Зориулалт ба хүчин чадлын нь дагуу огт ашиглагдахгүй байсаар хаягдаж байгаа техник, хэрэгсэл ч цөөнгүй байна. Аль ямар ч зиндааны даргын өрөө өнөөдөр импортын үнэтэй ширээ, сандалтай, компьютер , принтертэй, факсын аппараттай, үнэтэй телефон утастай, дарга өөрөө гар утастай, үнэтэй радио хүлээн авагч, телевизортой болж байна. Дундаас дээш тушаалын дарга хүн үнэтэй жийп машин унахгүй бол “унаагүй” гэгдэх шахам болжээ. Ядуу, буурай орны татвар төлөгчдийн мөнгөөр ингэж туйлах нь дарга, түшмэдүүд бодит эрхээ хэтрүүлэн эдэлж, хууль зөрчиж байгаа ноцтой хэрэг мөн болно.
Манайд үйл ажиллагааны тухайн хүрээндээ огт хэрэггүй шахам дарга нар олон байна. Цалингийнхаа 10-20 хувиар нэмэгдэл авдаг эрдэмгүй “эрдэмтэд” сүүлийн 10 жилд борооны дараах мөөг шиг олон боллоо. Тэд шинэ мэдлэг үйлдвэрлэх нь бүү хэл ердийн сурах бичгийн түвшний, хэн бүхний мэдэж байваас зохих мэдлэг, мэдээллийн доод хэмжээ ч тэдний 95 хувьд нь огт байхгүй байна. Ингэхлээр тэд улсын төсөвт шигдсэн хачиг, хувалз мөн болно. Энэнийг түүж хаях, улсын төсвийг празитаас цэвэрлэх засгийн газар Монголд төрөх найдвар тасраад удаж байна. 10-20 хувийн нэмэгдлийн хэлбэрээр тэдний сар бүр завшин авч байгаа мөнгө бол улсын хэмжээний жилийн дүнгээрээ асар их хөрөнгө юм. Тэр их хөрөнгийг өөр зүйлд ашиглавал шударга ёсонд нийцэх билээ. 
 
Судлаач, проффесор Д.Чулуунжав

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419