Үлээдэг хөөсөнд хорт хавдар үүсгэдэг бодис бий юу?

Үлээдэг хөөсөнд хорт хавдар үүсгэдэг бодис бий юу?
Гэр бүл, найз нөхдөөрөө  чөлөөт  цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрын нэг бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.
 
Хөвгүүд машин хөлөглөж, охид өнгөт хийлдэг бөмбөлөг, хөөсөн чихэр, барби гэсэн чамин ганган зүйлээр тоглоно. Энд хүүхдүүдийн харааг булаах тоглоом олноороо худалдаалагддаг.
 
Гэвч чанар стандартад нийцэх нь тун цөөн. Хүүхдүүд эрээн мяраан тоглоомуудад дуртай байдаг ч эргээд эрүүл мэндэд нь халтай гэдгийг  тэр бүр мэддэггүй. Энэ талаар бид сурвалжиллаа.
 
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамгийн түгээмэл худалдаалагдаг тоглоомын нэг нь үлээдэг хөөс. Үүнийг авахуулах гэж зарим хүүхэд уйлж харагдана. Эцэг эхчүүд аваад л өгчихнө. Тэд хүүхдэдээ “хор” авч өгч буйгаа даанч мэддэггүй.   
 
Хөөс хувцсанд хүрэхээрээ хар толбо үүсгээд ер арилдаггүй. Энэ нь үлээдэг хөөсний асуудалтайг илтгэх зөвхөн эхний шинж тэмдэг. Энэ талаар Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн Ш.Дэлгэрсайхан “Хар том толбо хувцаснаас арилдаггүй. Тэгээд жагсаалтаас гаргадаг шүү дээ. Би анх мэддэггүй байсан болохоор хүүхдэдээ авч өгдөг байсан. Тэгээд хувцас угаасны дараа харлаад байхаар нь гайхаад  байсан чинь өнөө хөөс байсан.
 
Үүнээс гадна хөөсөөр тоглуулахаар ам, хамрыг нь тойроод улаан юм туураад хэд хоногтоо арилахгүй, харшлын тос энэ тэр түрхэж байж гайгүй болно. Түүнээс хойш хүүхдэдээ авч өгөхөө больсон. Гадуур хаа сайгүй зарагддаг Хятадын үлээдэг хөөсийг худалдаж авахгүй байхыг захимаар байна ” гэв.
 
Тэгвэл энэ хөөсөн тоглоомын найрлагыг тодрууллаа. Хөөс болгож үлээдэг болгохын тулд химийн бодис ашигладаг юм байна. Тус бодис нь бөөр, уушги ба гэдэс дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй байна.
Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд том хүнийг бодоход илүү өртөмтгий байдаг. Бага хэмжээний хортой зүйл байсан ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхдийн төрөл бүрийн өвчлөлийн үндэс болдог гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа. 
 
Үлээдэг хөөс нь БНХАУ-д үйлдвэрлэсэн бичиг баримтгүй, будагч бодисын найрлагад ордог хар тугалга, хром гэсэн химийн хүнд металл орсон байдаг байна. Хром нь тоглоомд гялалзсан өнгө нэмдэг ч  хавдар үүсгэгч бодист тооцогддог аж. Монгол Улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоом дахь химийн хорт бодис хэр хэмжээтэй байгааг мэргэжлийн байгууллагаас судалжээ.
 
Судалгаанд нийт 62 ширхэг тоглоомыг хамруулсан байна. Түүнээс 98 хувь нь БНХАУ-аас импортлогддог аж.  Харин энэ асуудлыг хилээр орж ирэхээс нь авахуулаад хяналт тавьдаг эсэх талаар гаалийн байгууллагаас тодруулахад “Хүүхдийн тоглоом овор хэмжээ бага учир бараагаа гааль дээр мэдүүлдэггүй, гар тээшиндээ аваад явчихдаг болохоор хянах боломж байдаггүй” гэдгийг албаныхан хэлж байсан юм. 
 
НМХГ-ын Улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “Хүүхдийн тоглоом импортлоход тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Хил дээр хяналт шалгалт хийж, хяналтын хуудас болон гарал үүслийн баталгаажуулалтын бичиг баримтыг үзээд, лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Ер нь хэрэглэгчид өөрсдөө түүнийг худалдаж авахгүй байх нь том хяналт” гэдгийг хэлсэн юм.
 
Хүүхдийн тоглоом нь олон улсын жишгээрээ ч гэсэн улсын хууль тогтоомжоороо их эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тоонд ордог аж. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн бараа хэлбэр дүрс, найрлагын агууламжаасаа хамаараад хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.
 
Тиймээс манай улс Европын холбооны сүлжээнээс тогтоосон стандартын дагуу хяналтаа тавьдаг. Монгол Улс дэлхийн 10 гаруй улсаас жилдээ нэг сая орчим хүүхдийн тоглоомыг импортоор оруулж ирдэг байна.
Дан ганц үлээдэг хөөс ч гэлтгүй хүүхдүүдийн тоглож буй тоглоомд хар тугалга, кадьми гэсэн өсөлт зогсоодог химийн хортой бодис нэвт шингээстэй байдгаас гадна үслэг тоглоомууд нь харшил үүсгэх ч тохиолдол байдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон эрүүл чанарын шаардлага хангасан тоглоом авч хэвшихгүй бол хүүхдүүд эрүүл мэнд сэтгэхүйгээрээ хохирсоор байна.
Түүнчлэн хүүхдүүдийн хамгийн их тоглодог хуванцар барби, шажигнадаг тоглоом, резинэн амьтад, төмөр машин, буу, үлээдэг шааранд хөнгөн цагаан, кадьми болон хар тугалга, хром, цайр гэсэн химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байсан байна. Тэгвэл эдгээр химийн бодис хүүхдэд ямар хор хөнөөлтэй талаар мэргэжилтний тайлбарыг хүргэе.
НЭМҮТ-ийн Химийн албаны дарга С.Өнөрсайхан “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35 мянган хүүхэд ямар нэг байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Монгол Улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоом дахь химийн хорт бодис хэр хэмжээтэй байгааг судалсан.
 
Судалгаанд хүүхдүүдийн байнга тоглодог тоглоомуудыг хамруулсан. Харамсалтай нь судалгаанд хамруулсан хүүхдийн тоглоомд 26 хувьд нь химийн бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.
Үүнээс хамгийн их буюу 50 хувь нь хромын агууламж өндөр байгаа нь хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг. Мөн хүүхдэд харшил үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон” гэсэн юм.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419