Хэмнэлт юунаас эхлэх вэ?
1. Өөрөөсөө зугтах
Амьдрах хэв маягаа өөрчлөн, хоол хүнсээ бэлдэж авч явах, нэрэлхүү, нэр төрөө хичээсэн хиймэл төрхөөсөө ангижрахын тулд ганган байхаасаа татгалзаж, чихэр бага хэрэглэж, гурил,төмс, будаа бага хэрэглэх сорилтыг өөртөө тавин, оройн хоолноос татгалзах
2. Байгаагаа арчлах
Гэрт байгаа тавилга, эд хогшлоо зөвхөн хэрэглэж байгаагаа үлдээж, хэрэглэхгүйгээ баартар хийж хэрэгцээгээ хангах, эсвэл бэлэглэх, хуучирсан гэж утас, комьютер, машинаа шинэчлэх гэж бусадтай өрсөлдөхгүйгээр дансанд байгаа мөнгөнийхөө 10/1 гэдэг зарчимд төвлөрөх, авахыг хүссэн бүх зүйлсээ мөнгөн утгаар нь дансандаа байлгах
3. Зорилгоор дансаа ангилах
Мөнгө хадгалах шалтгаанаа баяжуул, олж байгаадаа бардах хэрэггүй. Мөнгө олох цуглуулах нь зорилго биш юм. Өвдөхөд, сурахад, бүх зүйл балрахад бэлэн байх гэж өнөөдөр олсон 20к гаа ядаж 2 хуваан 10к л оллоо гэж тархиа ажиллуулан хүргэ. Бүтээхийг хүсэж буй зорилгодоо төвлөр мөнгөнд бус.
4. Туслахыг эрмэлз
Заавал мөнгөөр бус оролцоогоор тусла. Бүхнийг мөнгө гэж харах хэрэггүй. Бизнест ашиг харж эхэлсэн наймаа дампуурч асуудал шийдэх гэсэн чин эрмэлзэл оршдог. Зүгээр л гараад бусдад тус дэм бол хар талх идэж хоолоо сой.
5. Элдэв хямдрал харж мөрөөдөлд автсан ч тархиа бүү угаалга.
Хямд, зарварлаг, ховорхон боломж, бренд, хүргээд өгнө, түр зээлээр авчих, амьдралдаа өөрөөсөө битгий харамла, бүх хүн жаргаж байхад би ялгарна гэсэн үгс таныг хөгийн амьдралд хаддаг хамгийн бат бөх цоож...
Харж таашаал ав.. Үнэхээр авахгүй л бол бүх зүйл дуусах гэж байгаа эсэхийг байнга асуу..
Хөдөлгөөн хоол 2 таныг эрүүл байлгах хамгийн хямдхан эм
Хадгаламж хөрөнгө оруулалт 2 таны ирээдүйг халамжлах хамгийн үнэн хайр..
Орлогоо нэмсэн ч үрэлгэн бол цоорхой сав дүүрэхгүй..
Хадгаламж өлсөхөөс эхэлнэ..
Лектор Мөнгөн