Чиш гэх чимээгүй улс төр...
Америк тэргүүтэй жи-долоогийн (G-7) чиш гэх чимээгүй улс төр Давосоор дамжаад НҮБ, НАТО зэрэг дэлхийн хамгийн том улс төр, цэргийн байгууллагуудын процедур хонгилоор ороод эрх зүйн хувьд баталгаажуулсан байхад гишүүн орнууд уг тогтоол шийдвэрийг үг дуугүй сахин биелүүлж дагах үүрэгтэй болдог.
Социализмын үед бид ЗХУ тэргүүтэй СЭВ-ийн орнууд, социалист чиг баримжаатай гучаад улс, Энэтхэг тэргүүтэй эвсэлд үл нэгдэх далаад улсын далбаан дор гадаад улс төрийн нилээд өндөр дэмжлэгтэй байсан ч ерээд онд итгэж найдсан коммунизм маань будаа болсноор Монгол Улс нэг хэсэгтээ олон улсын тавцанд өнчирч хоцорсон хүүхэд лугаа адил ганцаардсан ч ардчилал эрх чөлөөг Азийн цээжинд тунхаглаж Афган Иракт цэргээ оруулснаар Америк гэж андтай азаар биш улс үндэстнийхээ хувь заяагаар холбогдсон юм.
Өнөөдөр Америк НҮБ-ийн төсвийн 25 хувь, НАТО-н төсвийн наян хувийг дангаараа бүрдүүлснээр гол хөгжим захиалагч, дэлхийн цагдаа боссын үүргийг давхар гүйцэтгэх болсон төдийгүй дэлхийн гол бодлого тодорхойлогч байр сууриа дахиад тавин жил ч хадгалахыг үгүйсгэхгүй байна.
Дэлхийн банк, Валютын сан зэрэг гол гол байгууллагуудын тэргүүний суудлыг Америк, Франц зэрэг G7 их гүрнүүдэд дархлагдсан байхаас гадна НҮБ-ын ихэнх байгууллагын хүний нөөц санхүү буюу Админдиректор нар нь голдуу америкууд байдгаараа тэнд америкийн бодлого түлхүү хэрэгжиж тэдгээрийн Ерөнхий захирлын томилгоонд Америкийн байр суурь Төрийн департаментийн оролцоо голлох үүрэг гүйцэтгэдэг.
Америкийн оновчтой бодлого ололт амжилтын нууц нь бодлогын судалгаа, түүний дотор маргаадар манай ерөнхийлөгчийн зочлох https://www.csis.org/
Тухайлбал, зуу наслаад өнгөрсөн жил өнгөрдөг Билл Грэйм /1918-2018/ гэхэд л 1945 оноос 2017 он хүртэл ерөнхийлөгч Труманаас авхуулаад Обама хүртэлх Америкийн бүх арванхоёр Ерөнхийлөгчийн шашин төрийн зөвлөхөөр жар гаруй жил тасралтгүй ажилласан бол Америкийн аюулгүй байдлын гол бодлого тодорхойлогч Бжезинский 1960 оноос Ерөнхийлөгч Жон Кеннедийн зөвлөх, 1965 оноос Ерөнхийлөгч Линдон Жонсоны зөвлөх, 1976 оноос Ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, 1979 оноос Рейганы бодлогын зөвлөх хийн коммунизмыг нурааж, түүний НАТО-г тэлэх геостратеги нь өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаагаас харахад Америк дэлхийг тэр чигт нь Бжезинскийн бодлогоор сүүлийн жаран жил эргүүлжээ.
Мандухай хатны Сатаа сайд шиг сайн зөвлөх өнөө үед ч ямар их үнэ цэнэтэй болохыг харь холын америк биш юмаа гэхэд хажуухан Оросын элчинд далаад он Цэдэнбалын үеэс өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж зөвлөж байгаа эрхэм нэгэн дипломатаас өгсүүлээд хоёрхон цагийн лекц нь зургаан зуун мянган доллараар үнэлэгддэг Английн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг Назарбаев ерөнхийлөгч жилийн зургаан сая доллараар цалинжуулж зөвлөхөөрөө ажиллуулж түүний мэдлэг чадвар туршлага нэр хүнд хэлхээ холбоо зэрэг үнэт зүйлийг хэрхэн ашиглаж байгаа жишээнээс харж болно
Үр дүнд нь СССР-ээс саяхан тасарсан залуухан республик Казакстан бидний мөрөөдөж байгаагүй НҮБ-ийн генсекийн орлогчоор Токаеваа томилуулж /одоо ерөнхийлөгч болсон/ Аюулгүйн зөвлөлийн суудалд анх удаагаа заларч Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг жил дараалан даргалж одоо бүс нутгийн гүрэн болохоор зорилт тавин зүтгэж байна.
Олон улсын өндөр албанд бодлогоор томилогдсон хэнбугай нь ч үндсэн ажлынхаа хажуугаар албан тушаал алдар цол нэр хүнд хувийн харилцаа холбоогоо ашиглан өөрийн улсынхаа нэр хүндийг өргөх, маргаантай болон тулгамдсан асуудлуудыг аль болохоор улсдаа ашигтайгаар шийдвэрлэх, үндэснийхээ язгуур эрх ашгийг олон улсын түвшинд хаацайлж хамгаалах талаар лобби хийх хор найруулах зэрэг бичигдээгүй хуулийг дэлхийн түвшинд давхар зохицуулж эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын бас нэг баталгаа болж байдгаараа чухал ач холбогдолтой.
Аугаа их хоёр гүрний дунд ардчилал эрх чөлөөний арал нь болж яваа бидний хувьд Атомын эрчим хүчний агентлагаас авхуулаад аль ч НҮБ-ын байгуулагын амбан суудлыг Америк тэргүүтний дэмжлэгтэйгээр амалж авах цаг нь нэгэнт болсон. Ялангуяа төр улсын маань тэргүүн Трамптай уулзахаар мордож байгаа энэ өдрүүдэд уг асуудлыг америкийн албаны холбогдох хүмүүст шивнэж араас нь дипломатууд тасралтгүй лоббидвоос тусгаар тогтнолынхоо зуун жилийн босгон дээр дэлхийн зуун чухал суудлын нэгийг эзэгнэж улс төр дипломатын аргаар улс орныхоо аюулгүй байдлаа хангах барьцаа улам лавшруулах боломж байна.
Тэгэхдээ тамын тогооны үлгэрээр бус тархи оюун чадварлаг нэгнээ зүтгүүлэхэд НҮБ-ын зуугаад төрөлжсөн байгуулагын алийг нь ч гэсэн өлхөн аваад явчих чадалтай мэргэжлийн дипломатууд Гадаад хэргийн сайд асан Эрдэнэчулуунаас авхуулаад Авирмэдийн Баттөр, Цолмонгийн Болор зэрэг Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд олон байна.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт