Төрийн банк “Ногоон зээл”-ийн үйлчилгээг санал болгож байна
Төрийн банкнаас Байгальд ээлтэй, цаас ашигладаггүй олон төрлийн цахим үйлчилгээг харилцагчиддаа санал болгон ажилладаг. Энэ удаад “Ногоон зээл”-ийн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож байна.
“Ногоон зээл” гэдэг нь шатахуун зарцуулдаггүй, хорт утаа ялгаруулдаггүй 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй Эко автомашин, Цахилгаан скүүтер, Унадаг дугуйг зээлээр худалдан авч буй харилцагчиддаа олгож буй бага хүү, уян хатан нөхцөлтэй зээл юм.
Тухайлбал, “Ногоон зээл”-ийн урьдчилгаа төлбөр 0 /тэг/ хувь, сарын 1.5-1.6 хувийн хүүтэйгээр Цахилгаан скүүтер, Унадаг дугуйг 12 сар хүртэл, Эко автомашиныг 30 сар хүртэл хугацаатай олгож байна. Зээлийн хэмжээний хувьд Цахилгаан скүүтерт 3 сая төгрөг хүртэл, Ундаг дугуйнд 5 сая төгрөг хүртэл, Эко автомашинд 30 сая төгрөг хүртэл зээл олгоно.
Ногоон зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон Төрийн банкны салбар нэгж болон 1800-1881 лавлах утас, www.statebank.mn цахим хуудас, www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудсаар авах боломжтой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.