Өвөрхангай аймагт үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр илэрчээ
Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Тарагт, Хайрхандулаан, Уянга сумын Онги-таацын цурав, Шарга-Муруйн өр голомтын 8 секторын 72000 га талбайд тарваган тахлын, гүнзгийрэл, тандал шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Хяналтын шинжилгээгээр тарваган тахлын голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор өвчнийг агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, экологи, популяцийн судалгаа хийжээ. Шинжилгээнд 19 тарвага, 33 зурам 156 үлийн цагаан оготно, 185 гулигдас, 6 зэм, үхдэл олзворлон лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Лабораторийн шинжилгээг нян харах, нян судлал, биологийн үндсэн аргуудыг хослуулан хийжээ. Шинжилгээгээр Уянга сумын Муруй багийн “Оройн нуурын ам”-аас олзворлосон үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр /Y.pestis/ 2-ыг илрүүлэн дүйн тодорхойлох сорилуудаар баталгаажуулан ЗӨСҮТөвд хүргэхээр бэлтгэж байна.