Буцалсан ус хортой юу?
Усыг олон дахин буцалгаж болохгүй, биед хортой, хавдар тусна гэж та лав сонсож байсан байх. Яагаад гэдгийг та мэдэх үү? Энэ тухай Хятадын дунд сургуулийн химийн хичээлийн сурах бичигт оруулсан байна.
Усыг олон дахин буцалгаж хэрэглэхгүй байх 3 шалтгаан.
1. Усыг дахин дахин буцалгахад хүчилтөрөгч үгүй болно.
Хүчилтөрөгчгүй ус хүний биед ямар ч ашиггүй. Хүн загас биш учраас уснаас хүчилтөрөгчийг сорж биедээ шингээж чадахгүй. Насанд хүрсэн хүн минутанд цэвэр агаараас 360мл хүчилтөрөгчийг сорж ойролцоогоор 16-20 удаа амьсгалдаг байна. Харин нэг аяга цэвэр уснаас 6-10мл хүчилтөрөгчийг авдаг байна. Тиймээс олон дахин буцалгасан уснаас авах хүчилтөрөгч ямар болох нь ойлгомжтой боллоо.
2. Усыг дахин дахин буцалгаснаар хатуулаг чанар нь ихэсдэг.
Усанд ууссан кальци, магнийн давсны агуулга их байх тусам түүний хатуулаг нь их байдаг. Усыг буцалгахад эдгээр давсны зарим нь (голдуу карбонатын давснууд) задарч тунадас болдог.
Хатуулаг ихтэй усыг дахин дахин буцалгаснаар кальцийн карбонат, магнийн карбонат үүсэх бөгөөд эдгээр нь давс шиг уусч алга болдоггүй. Өөрөөр хэлбэл ус буцалгагчинд тогтсон байдаг цагаан өнгөтэй шохой шиг зүйлтэй адилтгаж болно. Энэ тунадас бидний ходоодонд үлддэг байх нь. Гэвч кальци, магни зэрэг элементүүд хүний биед огт хэрэгцээгүй эрдэс бодис биш юм шүү.
3. Олон дахин буцалгасан усан дахь хүчилтөрөгч, кальци зэрэг ашигтай эрдэс бодис ууршиж, дэгдэж алга болдог.
Усыг олон дахин буцалгахад нитрат, нитрит үүсэх үү? /Нитрат нь хортой давсанд орохгүй ч исэлдэлтийн дүнд давсны дутуу исэл нитроз агуулсан нэгдлүүд үүсгэдэг. Эдгээр нь хүний эс болон ДНК-г гэмтээж, эсийн гаж өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг. Нитритийг хиам болон нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг ба их хэмжээгээр хэрэглэвэл хүний биед гаж нөлөөлдөг/.
Туршилтаар усыг 181 удаа буцалган хуванцар саванд хийж тавихад нитритийн агуулга аажмаар ихсэж анхныхаас 5 дахин нэмэгдсэн байжээ.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг автомат ус буцалгагч нь 20 минут тутамд усыг халааж байдаг. Автомат ус буцалгагч дахь ус нь цэвэршүүлсэн ус байдаг учраас нитритийн агуулгыг хязгаарладаг. Гэвч баллонтой усыг мөн л 181 удаа халааж үзэхэд нитритийн хэмжээ 3.53 мг/л болж ихсэж байжээ. Өдөр тутамд хүний бие дэх нитритийн хэмжээ 0.02 гр-аас хэтэрвэл хортой гэж үздэг.
Үүнээс үзэхэд автомат ус буцалгагч дахь усыг хэрэглэх үү? гэсэн асуулт гарч ирнэ.
“Уух үедээ л асаах товчлуураа дар эсвэл хэрэглэхээс зайлсхий” гэж шинжлэх ухааны эрдэмтэн Фанг бичжээ. Мөн тэрээр “Хамгийн сайн арга бол крантнаасаа уух хэмжээгээрээ ус аваад буцалгах” гэсэн байна. (Гэхдээ энэ нь олон дахин буцалгасан ус ууснаар хавдар тусна гэсэн шууд утга биш юм шүү. Та бүхэн өнөөдрөөс л анхаархад болно. Манай ажлын энэ ус буцалгагч нь хамгийн сүүлийн үеийнх нэг буцалгаад халуунаа барьдаг гэсэн.)
Хятад хэлнээс орчуулсан Б.Уянга