Эр хүнийг хайрлахгүй юм бол эвдэж битгий араатан болго!
Жинхэнэ эр хүн гэж төгс эр хүнийг хэлдэггүй. Учир нь ямар ч эр төгс биш, харин хорвоо дэлхий дээр өөрийгөө болон бусдыг хүндэлдэг олон жинхэнэ эрчүүд бий.
Доорх 15 энгийн атлаа энгүүн мөн чанарыг агуулсан бол тэр “эр хүн” мөн юм.
- Эр хүн эмэгтэй хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Учир нь тэд бүсгүйчүүдийг ачааны хүндийг үүрдэг гэдгийг мэддэг учраас ээжтэйгээ зүйрлэн боддог.
- Эр хүн өөртөө л тусалсанаас, бусдад туслах нь илүү их аз жаргал авчирдаг гэдгийг мэддэг.
- Хорвоо ертөнц өөрийнх нь хажуугаар урсан урагшлахыг хараад эр хүн хэзээ ч зүгээр суудаггүй. Тэр өөрийгөө сайжруулахын төлөө байнга тэмцдэг.
- Эр хүн амьдралынхаа нэг талбарт ч болов удирдагч нь байдаг. Гэр бүл, найз нөхөд, ажил хэрэг…Гэхдээ тэр бусдыг дагахаа ч бас татгалздаггүй. Эр хүн өөрийнхөө давуу талыг ухамсарлаж, сул талаа далдлах гэж дүр эсгэдэггүй.
- Хөвгүүд найдаж болмоор сэтгэгдэл төрүүлдэггүй. Эрчүүд л тэгдэг.
- “Чи эр хүнд юуг ч зааж чадахгүй; харин түүнд үүнийг өөрөө олж нээхэд нь л тусалж чадна.” ~ Галилео Галилей Эр хүн өөрчлөгддөггүй, харин хөгжин сайжирдаг. Тиймээс залуугаа өөрчлөх гэлгүй, харин түүнийг өөрийнх нь хүсдэг эр хүн болоход нь туслаж чиглүүлээрэй.
- Эр хүн гэр бүлээ аюулгүй, аз жаргалтай байлгахын тулд өөрийн чадах бүхнээ хийдэг.
- Эр хүн амьдралын зорилготой. Тэр зорилго нь зөвхөн хувийн ашиг сонирхлынх байвал, тэр жинхэнэ эр хүн биш.
- Эр хүнд бухимдаж, уйтгар гунигт автаж, шантрах үе бишгүй тохиолддог. Гэхдээ жинхэнэ эр хүн тугал хариулсан ч нэг л өдөр туг барьдаг.
- “Эр хүн нэг хуруугаараа өөр хүнийг чичлээ ч, бусад дөрвөн хуруу нь өөрийг нь чичиж байгаа гэдгийг сайн ухамсарласан байдаг.” ~ Луис Ницер Эр хүн өөгүй байх албагүй.
- Эр хүн өөрийгөө ч шоолон инээж чаддаг.
- Эр хүн өөрийнхөө биеийг, мөн амьдралаа нэр төртэйгөөр авч явдаг. Тэр өөрийнхөө хэн болохоос, эсвэл ямар харагдаж байгаагаасаа ичдэггүй. Энэ хоёрын аль нэгийг нь сайжруулахыг хүсдэг байсан ч тэр.
- “Эмэгтэй хүн өөрийг нь жив жирийн хүн адил харьцаж байгаа эр хүнтэй хамт яаж жаргалтай байх билээ?” ~ Оскар Вийлд Хэрэв эр хүн өөрт онцгой эмэгтэйгээ олвол, түүнд бусад хүмүүсийн л адил ханддаггүй.
- Эр хүнд ч бас айдас байдаг. Гэхдээ эр хүн айдсаараа удирдуулдаггүй.
Эх сурвалж: Фэйсбүүк