Дурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ
Бөөрний хорт хавдартай гэж оношлогдон ирсэн 61 настай өвчтөнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт энэ сарын 17-нд ЕМА дор дурангаар өвчтөний зүүн бөөрийг авах мэс заслыг амжилттай хийжээ. Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх оношлогдон ийнхүү мэс засалд орсон байна.