Эдгээрийг хийхээ больсноор би эрх чөлөөг мэдэрсэн!

Эдгээрийг хийхээ больсноор би эрх чөлөөг мэдэрсэн!

Өнгөрсөн амьдралаа өнгийж харахад миний хамгийн том дайсан бол төгс хүн болох эрмэлзэл байсан бололтой. Манай гэр бүлийнхэн намайг амжилтанд хүрэх ёстой хэмээн надад том итгэл найдвар төрүүлж хүмүүжүүлсэн учир би сургууль дээрээ хүртэл хэн нэгэнтэй өрсөлдөж, тэднээс дээгүүр гарахыг хүсдэг байсан.

10 настай байхдаа би тооны хичээл болон физикийн хичээлээ ойлгодоггүй байсан учир өөрийгөө мунхаг хэмээн боддог байлаа. Гэхдээ би уран зохиол, зураг болон гадаад хэлний хичээлдээ сайн байсан ч миний хүмүүжсэн соёл иргэншилд төдийлөн том амжилт биш байсан юм.

Ингээд насанд хүрмэгцээ би өөрийгөө царай муутай, ухаан муутай, амжилтгүй хэмээн голж эхэлсэн. Бас сайхан залуугийн хайрыг булааж чадахгүй, өндөр цалинтай ажилд ороход хангалтгүй боловсролтой гэж өөрийгөө доогуур үнэлдэг байлаа.

Харин өнөөдөр би амьдралаа өөрчилж чадсан бөгөөд өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө байгаагаар нь хайрлах болсон.

Эдгээр өөрчлөлтүүд хэрхэн бий болсон бэ?

Нэгэн өдөр би бас л ажлаасаа оройтож ирэн, тун ч их ядарснаа мэдэрч, бухимдаж эхлэв. Өөрийгөө хянах боломжгүй болтлоо уур хүрч, давчдаж байсан тул, хэрхэн стрессээс гарах аргыг хайхаар шийдсэн юм. “YouTube”-ээс санаандгүй байдлаар Луиза Хей (Louise Lynn Hay)-н найруулсан “Та өөрийн амьдралаа эмчилж чадна” буюу ” You Can Heal Your Life” хэмээх киног үзсэн юм.

Надад энэ кино маш их таалагдаж би нүд салгалгүй үзсэн. Луизагийн хэлсэн үг бүр миний зүрхэнд орж байсан. Гэртээ би өөрийнхөө хүссэнээр байж эрх чөлөөг мэдэрч чаддаг болсон.

Дараа дараагийн удаа миний сэтгэл санаанд нөлөөлөх Уэйн Дайер (Wayne Walter Dyer), Байрон Кейти (Byron Katie) болон Дон Мигель Руиса (Don Miguel Ángel Ruiz) нарын бүтээлийг олж үзсэн юм. Үүний ачаар би эртний ёс заншилд баригдах ёсгүй гэдгийг ойлгосон.

Олон алдаа туршилтын үр дүнд би өөрийгөө өөрчилж чадсан бөгөөд энэ аргаа танд хүргэе.

1. Би төгс төгөлдрийн араас тэмүүлэхээ больсон

Би төгс төгөлдөр биш ч гэсэн үнэхээр сайхан эмэгтэй. Төгс төгөлдөр хүн болоод зүйл гэж байдаггүй бөгөөд энэ бол зүгээр төсөөлөл юм. Би өөрийн алдааг хүлээн зөвшөөрдөг болсон бөгөөд энэ нь намайг өсөн дэвжих, ухаан суухад минь түлхэц үзүүлж байна гэж ойлгож байгаа.

Хэрвээ надад ямар нэгэн хэцүү зүйл тохиолдвол би өөрийгөө “азгүй” гэж гомдоллохоо больсон бөгөөд харин зүгээр л болох ёстой зүйл боллоо хэмээн хүлээн авдаг. Бид нэг бол ялдаг, эсвэл суралцдаг. Гэхдээ бид хэзээ ч хожигддоггүй.

“Өдөр ирэх тусам та өөрийгөө сайжирч байгааг мэдэрч байвал таны сэтгэл зүй эдгэж байна гэсэн үг. Чадах бүх зүйлээ хий. Тэгвэл та хэзээ ч өөрийгөө муугаар дүгнэхгүй” – “Мигель Руис”

2. Үргэлж ямар нэг зүйл хийх шаардлагатай гэж бодохоо больсон

Байнга завгүй байж, ямар нэг зүйл хийх нь амжилтад хүргэнэ гэсэн үг биш. Бидэнд ч бас амралт хэрэгтэй. Тиймээс чөлөөт цаг гарвал өөрийгөө хайрлаж, баярлуулах ёстой гэдгийг ойлгосон юм. Бусдын ажилгүй, арчаагүй гэж шүүмжлэх хэнд ч хамаагүй. Өөрөө өөртөө л таалагдаж байхад хангалттай.

Юу ч хийхгүй байх үедээ би зурагт үзэж, хөгжим сонсож, дуртай номоо уншиж, салхинд гарч дуртай бүхнээ хийдэг.

“Би амьдрахад зориулагдсан хүн болохоос биш ажиллахад зориулагдсан хүн биш. Хийж байгаа зүйлээрээ өөрийгөө дүгнэхээ боль. Юу ч хийхгүй байсан ч та оршин тогтнохоо болино гэсэн үг биш” – “Уэйн Дайер”

3. Би өөрийгөө шүүмжлэхээ больсон

Би өөрөө өөртэйгөө хэрхэн ярьж байгаагаа анзаардаг болж, хайрлаж бас хүндэлж эхэлсэн.

Амьдралаас бид хүссэн зүйлээ биш харин авах ёстой зүйлээ л авдаг. Тиймээс өөртөө итгэлтэй байж, зөвхөн сайн сайхан бүхэн танд зориулагдсан гэдэгт итгэх хэрэгтэй.

“Та өөрийгөө олон жилийн турш муулсан ч үр дүнд хүрсэнгүй юу. Тэгвэл та өөрийгөө магтаад, юу болохыг хар” – “Луиза Хей”

4. Би бусдыг буруутгахаа больсон

Хэн нэгнийг буруутгах болгондоо би өөрийгөө хохирогч мэтээр хүлээн авдаг. Хэдий би бусдыг буруутгаж байгаа ч хэн ч миний зөвшөөрөлгүйгээр надад муу зүйл хийж чадахгүй.

Үүний оронд би өөрийн бодол болон өөрийн хийж буй үйлдлийнхээ бүх хариуцлагыг өөр дээрээ авдаг. Бусдаас хэт хамааралтай байж, хайран цаг хугацаагаа тэдний тухай бодож өнгөрүүлнэ гэдэг хэтэрхий харамсалтай.

“Хэн нэгнийг буруутгах нь хий дэмий цаг үрсэн асуудал. Хэдийгээр бусад хүмүүс буруутай байсан ч энэ нь юуг ч өөрчлөхгүй. Та хэн нэгнийг буруутгаж чадах ч таныг азгүй болгох зүйлийг та өөрчлөж чадахгүй” – “Уэйн Дайер”

5. Би бусдыг дүгнэхээ больсон

Хүн бүр өөрийн гэсэн замаар явдаг учир би ч гэсэн өөрийн зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлэх ёстой. Би ямар зүйлд санаа зовж байна бусдаас тэр алдаагаа хайж тэднийг дүгнэдэг. Хэрвээ би хэн нэгнийг ирээдүйгээ боддоггүй гэж үзэж байвал магадгүй би өөрөө ч тийм байх магадлалтай.

“Бусад хүнд буруугаа тохох, бусдыг дүгнэх нь таныг өөрийгөө өөрчлөх боломжийг үгүйсгэдэг” – “Байрон Кейти”

6. Бусад хүмүүсийн юу гэж бодохыг анхаарахаа больсон

Бусад хүмүүсийн юу гэж бодож байгааг тааварлахад хэцүү. Бусад хүмүүс намайг бодож байгаа бол гэж таамаглах ямар төвөгтэй болоод шаналгаатай гэж санана.

Байрон Кейтигийн “Ажил” хэмээх номын ачаар хэрвээ би ямар нэгэн зүйлд санаа зовж эхэлбэл “энэ үнэн үү” гэж өөрөөсөө асуудаг болсон. Ийнхүү асуусны үр дүнд миний ихэнх бодол хуурамч болохыг мэдэрдэг.

Жишээлбэл: Хэн нэгэн хүн надад дургүй мэт санагдах үе байдаг. Магадгүй тухайн үед тэр хүний сэтгэл санаа таагүй байсан байж болох юм. Эсвэл тэр хүн зүгээр л надаас ичиж байх магадлалтай.

“Миний ертөнцөд болж буй бүхий л зөрчилдөөн нь миний таамагтай холбоотой болов уу” – “Байрон Кейти”

7. Би бусадтай өрсөлдөхөө больсон

Өөрийгөө шилдэг нь гэж мэдрэхийн тулд заавал хэн нэгнийг ялагдсан гэж мэдрэх албагүй. Аливаа зүйлд үргэлж ялагч, ялагдагч гэж байх ёсгүй.

Би өөрийгөө бусадтай харьцуулахаа больсон. Хүндэтгэлийн үндсэн дээр би бусадтай холбоо тогтоох болсон. Нийтэч, эелдэг ертөнцөд амьдарч байгаа гэдэгтээ бат итгэлтэй байдаг.

“Хайр гэдэг бол хамтран ажиллагаа болохоос биш өрсөлдөөн биш юм” – “Уэйн Дайер”

8. Би ирээдүйн аз жаргалаа төлөвлөхөө больсон

Хэрвээ би байртай, машинтай, өндөр албан тушаалтай болбол аз жаргалтай байх болно гэж ирээдүйгээ төсөөлөх хэрэггүй. Би жижигхэн зүйлээс аз жаргалыг мэдэрч сурсан бөгөөд бодит байдлаар би амьдрах болсон.

Би амрахын тулд амралтын өдөр хүлээхээ больсон. Учир нь цаг хугацаа минут бүр нандин зүйл шүү дээ. Бүтэн өдрийн турш би зөвхөн сайхан зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд муу зүйлээс холуур байхыг эрмэлздэг. Надад байгаа бүх зүйлд би талархдаг.

“Ертөнц талархалд дуртай. Хэдий чинээ та байгаа зүйлдээ талархана, төдий чинээ аз жаргалыг мэдрэх болно” – “Луиза Хей”

9. Би ирээдүйдээ санаа зовохоо больсон

Хэчнээн хичээсэн ч өөрчлөж, удирдаж чадахгүй зүйл амьдралд олон тохиолддог. Хэрвээ би ямар нэгэн зүйлд санаа зовж байвал “Цаг хугацаа бүхнийг харуулах болно” гэж өөртөө хэлдэг.

Хэдийгээр би өөрийн хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа ч шаардлагатай зүйлээ авч чаддаг. Заримдаа амьдралд ямарваа нэгэн зүйлийг авах, амжилтад хүрэхийн тулд бага зэрэг хүлээх шаардлага гардаг.

“Амьдрал бол энгийн зүйл. Ямар нэгэн зүйл яг хугацаандаа болдог бөгөөд хэзээ ч өмнө нь эсвэл хойно нь болдоггүй. Тиймээс тэвчээртэй хүлээх нь чухал” – “Байрон Кейти”

10. Бусдад таалагдахын тулд хичээхээ больсон

Би бусдаас сайшаал магтаал хүлээдэггүй. Ямарваа нэгэн зүйлд санаа зовох нь хий дэмий цаг үрсэн хэрэг болно. Бусад хүмүүс намайг өөрийнхөө төсөөлөлд нийцүүлэхийг хүсдэг хэдий ч энэ нь надад огтхон ч хамаагүй.

Би бусдаас “хайр, халамж, анхаарал” хүсдэггүй. Өөрийгөө хайрлах гэдэг амиа хичээсэн явдал биш. Би өөрийн хүссэн сонголтоо хийдэг бөгөөд бусдын бодол надад огтхон ч хамаагүй. Хэрвээ би хүмүүст таалагдахгүй бол энэ тэдний л буруу. Учир нь тэд намайг өөрийн төсөөлөл, өөрийн бодолд нийцүүлэхийг хүсдэг.

Хэрвээ надад таалагдахгүй зүйл санал болговол би “үгүй” гэж хэлж чадна. Харин миний хүсэл, сонирхолд тулгуурласан ямар нэгэн зүйл хийхийг санал болговол би мэдээж зөвшөөрнө. Үүнээс гадна би хэнд, юунд цаг зарцуулах вэ гэдгээ үргэлж боддог. Миний цаг хугацаа бол миний амьдрал гэдгийг би мэдэх бөгөөд өнгөрсөн цаг хугацааг хэзээ ч ухрааж болохгүй.

“Хэн ч таны өмнөөс юу ч хийж чадахгүй. Хүмүүсийн ярьж байгаа зүйл нь зөвхөн тэдний мөрөөдлөөс л шалтгаалдаг. Хэрвээ та бусдын хэлж буй зүйлийг анхаарахгүй байвал та хэрэггүй зүйлээс болж шаналахгүй” – “Мигель Руис”

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419