Аялал зугаалга эхлээд аав ээжүүд амралт чөлөөгөө аваад хөдөө хээр гарахаар бэлдэж байгаа байх. Хүүхэддээ юу бэлдэх үү? яах уу? Ийх үү? Гэхээс илүүтэй анхаарвал зохих жагсаалтыг өөрийнхөө мэдэх хэмжээнд оруулая. Мэдэхгүй зүйл байвал анзаараад дараа нь анхаараарай. Харин бас таны мэддэг миний бичээгүй анхаарвал зохих зүйлс мэдээж байгаа. Тиймээс та ч бас бусад ээжүүддээ бичиж үлдээгээрэй
- Нойтон Аааруул, бяслаг, ээзгийг бариулж мэрүүлэхдээ болгоомжлох. Учир нь хахах аюултай шүү. Эсвэл бүүр томоор нь хатууг бариулах
- Тараг, хөөрүүлсэн сүүг бага багаар дасгаж өгхийг хичэээгээрэй. Хүмүүс хөдөө гарахаараа эрүүл зүгээр ид уу гэдэг заримдаа бас бидний бодсон шиг биш байдаг. Малын сүү маш тослог өндөртэй. Хөдөөний ориг тараг халуунд хурдан исэлддэг тул аль болох ээжүүд маань мэдрэмжээрээ гэдэс гүзээг нь гүйлгүүлчихгүй байх тал дээр анхаараарай.
- Хайлмаг, өрөм дангаар нь өгөхөөс зайлс хийгээрэй. Аль болох талх боов хольцтой маш багар өгөөрэй.Хайлмагнаас их хордлого авна, гулигана, бөөлжинө, гүйлгэнэ гээд явдал суудал ихтэй юм байна лээ.
- Сүүлний өөхийг хүмүүс аялалд, машинд явахад хөхүүлнэ гээд бэлтгээд байдаг. Маш хурдан үнэр орж мууддаг шүү. Дэмий дэмий
- Малын чанасан дотор гэдэстэй таарахгүй аялал гэж байхгүй шүү дээ. Ер нь аялалд явахад хүүхэд хөдөө хээр шингэн алдах, гэдэс нь өвдөх, тавгүйтэн гэдэг бол аялал тэр чигтээ нурж байгаа хэрэг тиймээс л анхааруулаад байгам шүү. Шүүрхий цус, элэг өгч огтоос болохгүй. Хүүхдэд хамгийн тохиромжтой нь зөөлөртөл чанасан гүзээ зүгээр. Гүзээгээ халуун ус, цайнд дүрээд тосыг нь байхгүй болгоод өгөөрэй. Гэдэсний шөл хурц учир шөлөнд нь хийсэн будаа, гурил ч хурцдаж магад 2-оос доош нас шүү
- Алим, огурцы, тарвас зэрэг халуунд ихээр хэрэглэдэг хальстай усан жимснүүдээ үргэлж арилгаж бас хүүхдүүдээ сайн зажилж, жижиглэж идэхийг хэвшүүлж сургаарай. Учир нь хүүхдүүд хальстай алим, огурцы том томоор нь 2 хазаж залгиад боловсрохгүй түгжрэл болох магадлал өндөр байдаг шүү.
- Кааш найруулж, чанасан бол тэр дор нь иднэ. Халуун барьдаг саванд 2-4 цаг хадгалж болно.
- Жимсний нухаш сок задалсан бол тэр дор нь иднэ. 2 цаг нар тусахгүй газар хадгалж болно.
- / хүүхдийнхээ хоолыг аль болох нар тусахгүй, суудлынхаа доогуур хадгалвал болох байх/
- Ундаа, жүүс бага уулгах=Харин хангалттай уух усыг нь сайн бэлтгэх. Машинд чихэрлэг жүүс, пичень их идвэл хоол идэх дуршил буурна. Хий цадана. Өтгөн хатна.
- /ойгоос дээш кг тутамд- 50мл бодож өгөх ёстой. Гэхдээ бүтэн өдрийн турш бага багаар шиэгдүүлж өгнө. Нэмэлт Formula уудаг бол 100ml сүүний - 85/88ml шингэнээр тооцогдоно.
- Загасны махнаас болгоомжлох. Манай группын аягүй бол тал нь Хөвсгөл явж байгаа байх гэр бүлээрээ. Хөвсгөлийн шилтэй загасны тос маш хурц, утсан цагаан загас хүүхдэд өгөхөд бактери ихтэй явуулын зам дээр зарагддаг. Энгийн цагаан загас өөрсдөө шарж, шөл хийж идвэл ясыг нь маш сайн түүх хэрэгтэй.
- Одоо гүзээлзгэнэ, нэрс, долоогоно удахгүй элбэг болно. Аль болох усаар ч болтугай зайлаад идэхийг хичээгээрэй.
- Аялалд хөнгөн хурдан хоол бол лууван, брокколи 2 их зүгээр. Махны шингэн шөлөнд будаатай шөл бантангаа идээд аялахад асуудал бага.
- Харин өөх тостой сүү цагаан идээ, хорхог, гэдэс доторыг нялх маамаанууддаа өгөөд хурцадвал аялал тэр мөчид дууссанд тооцоорой
Гэхдээ эм тан , хросол зэргээ цүнхлээд явахаа мартуузай
Та хэдийгээ богинохон болдог зуны улиралдаа гэр бүлээрээ эрүүл саруул, тавтай тухтай аялаад ирээсэй гээд жижигхэн зөвлөмж бичлээ.
Баярлалаа энэ хүртэл уншсанд
Цэцэйхэн охин өдрөөс өдөрт том болсоор...
Эх сурвалж: Фэйсбүүк