Х.Алтанхуяг: Ууланд алхах нь чихрийн шижин, нурууны суултаас сэргийлнэ

Х.Алтанхуяг: Ууланд алхах нь чихрийн шижин, нурууны суултаас сэргийлнэ
Ууланд алхах нь хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг олон өвчнөөс ангижирч, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг ажээ. Тиймээс энэ удаагийн 10000 алхам булангийн зочноор “Оргил өөд” уулын клубын тэргүүн Х.Алтанхуягтай ярилцлаа.
 
-Клубээ товч танилцуулахгүй юу. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
 
-Манай клуб  зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх зөв зүйлийн төлөө нэгдсэн хүмүүсийг бий болгоё, хамтдаа нийгэмд тустай зүйл хийе, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулъя гэсэн зорилгоор байгуулсан. Манай клубт насны хязгаар байхгүй. Одоогоор 300 гаруй гишүүнтэй. Найман настайгаас наян настай хүмүүс ч нэгдэж нэг бүлэг болдог. Энэ нь бие биедээ амьдралын туршлагаа хуваалцах, бие биеэсээ суралцах боломжийг олгодгоороо ач холбогдолтой. Нэг ёсондоо ганцаардал гэдэг зүйлээс авардаг.  Бие эрүүл байвал ажил үйлс ч хурдан бүтэж амжилт гаргаж амьдрал илүү сайхан болдог. Улаанбаатар хотын утаа, чанаргүй хүнсний бүтээгдэхүүний эсрэг хүмүүс сайн дураараа нэгдэж байгаа. Эдгээр нэгдлээс найз нөхдөө олж, нийгэмшиж, чөлөөт цагаа хэрхэн зөв зохистой өнгөрүүлэх тал дээр бие биеэсээ суралцдаг юм. Мөн уул ус, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл, ухамсар бий болдог. Зөв хүмүүсийн үлгэр дуурайлал, нөлөөллөөр төлөвшдөг гэж хэлж болно. Улаанбаатар хот дөрвөн их хайрханы дунд оршдог учраас уулын аялал зугаалга буюу дотоодын аялал жуулчлал их хөгжиж байгаа. Иймээс дөрвөн хайрхан руугаа алхдаг. Сүүлийн үед шинэ орон сууц, хашаа баригдаад уул руу аялах зарим зам жимийг хаачихсан. Ингэхээр замаа сайн мэддэг уулын клубын хүмүүсийг дагаад аялах боломжтой.
 
-Танай клубын гишүүд ам­рал­тын хоёр өдрөөр ууланд алхдаг билүү?
 
-Долоо хоног бүрийн ням гаригт ууланд алхдаг. Хүн ажлын таван өдөр эрч хүчтэй ажиллаад хагас сайн өдөр нь гэр бүлдээ цаг зав гаргаад бүтэн сайнд нь өөртөө зав гаргах ёстой гэж боддог. Тиймээс ням гаригт аяллаа зо­хион байгуулдаг. Бүтэн сайн өдөр цэвэр агаарт алхаад эрч хүчээ нө­хөж шинэ долоо хоногийг угтвал ажилдаа  амжилт гаргах боломж нь ихэснэ.
 
 -Ууланд алхах нь хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ?
 
-Ууланд алхах бол хүний эрүүл мэндэд үзүүлэх олон ач холбогдолтой, гайхамшигтай зүйл. Эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээнээс үүдэн хүмүүсийг ууланд алхахыг их зөвлөдөг болсон. Гүйх нь зүрхний өндөр ачаалал шаарддаг. Бэлтгэл хийж байгаа тамирчид эсвэл тогтмол гүйгээд дадчихсан хүмүүст гүйх тохиромжтой. Харин бусад хүн алхсан нь дээр. Алхахдаа бага зэр­гийн ачаалал өгч алхах хэрэгтэй. Энэ нь зүрхний хэмнэлд маш сайн. Хө­дөл­гөөний дутагдлаас болж үүсдэг чихрийн шижин, нурууны суултаас сэргийлэх боломжтой. Мөн найз нөхөд, гэр бүлийн халуун дулаан орчин бий болж нийгмийн асуудлаас үүдсэн бухимдлаа мартаж стрессээс ангижрах бүрэн боломжтой.
 
Монгол Улс өргөн дэлгэр газар нутагтай, сайхан үзэсгэлэнт байгальтай учраас аялж байгаарай. Нийс­лэл хотоос нэг километр хү­рэхгүй зайд ч байгалийн үзэсгэлэнт газар олон байдаг. Энэ давуу талаа бүрэн ашиглаж байгалийн сайхантайгаа танилцаасай гэж хүсч байна. Аялал зугаалгаар явахдаа байгаль орчноо бохирдуулдаггүй зөв сэтгэлгээтэй байгаарай гэж уриалмаар байна.
 
-Ууланд алхдаг олон клуб байдаг. Танайх ямар онцлогтой вэ?
 
-“Mongol hiking”, “Уулчин Монгол”, “Хайрхан”, “UB hiking” гэсэн уулын  клуб анх байгуулагдаж байсан. Эдгээрээс хамгийн анхных нь н.Баярсайхан эмчийн байгуулсан “Mongol Hiking” клуб юм. Харин манай клуб ганцхан ууланд алхах биш нийгмийн олон төрлийн үйл ажиллагааг явуулдгаараа онцлог. Мөн клуб хоорондын тэмцээнд идэвхтэй оролцдог.
Эрчимт алхалтын тэмцээнд тэргүүн байрт орж байлаа. “Оргил өөд” клуб анхдугаар их наадмаа “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулж байсан. Клубын гишүүдийн дунд жил бүр биллиардын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Ууланд аялаад явж байхдаа ч олон тэмцээн уралдаан зохион байгуулж тохирсон урамшууллыг олгодог. Анх байгуулагдсанаас хойш тасралтгүй зургаан жил явж байгаа идэвхтэн гишүүн олон бий. Нэг удаагийн алхалтад доод тал нь 20 орчим хүн явдаг. Тэр дунд шинээр элссэн, удаан хугацаанд явж байгаа гээд янз бүрийн л хүмүүс байдаг.
 
 
 
Т.Намуун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419