Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нөхөн сонгуульд Ардчилсан Нам ялалт байгууллаа
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр болж Ардчилсан нам ялалт байгууллаа. Энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Саранчимэг 194, МАН-аас нэр дэвшигч Л.Гантуяа 147, МАХН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбилэг 41 санал тус тус авсан байна. Улмаар сумын ИТХ-д Ардчилсан нам 11 суудалтай, МАН 10 суудалтай болоод байгаа юм.