"МЭК" хараат бус судалгааны байгууллага нийгэм улс төрчид, улс төрийн үйл явцын тухай олон нийтийн санаа бодлыг тандах зорилготой судалгаа явуулжээ.
Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг 712 иргэнээс 2019 оны 6-р сарын 25-28-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрчилж цуглуулсан байна.
Судалгааны дүнгээс харахад УИХ-ын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн эерэг оноо өссөн байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулгынх бага зэрэг буурчээ.
Мөн эрх баригчдаас Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын нэр хүнд хамгийн өндөр яваа бол Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы нэр хүнд хамгийн бага байгааг харж болно.
Түүнчлэн Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахыг иргэдийн 63 хувь нь дэмжиж байгааг уг судалгаа харуулж байна.