Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг энэ сарын 18-ны өдөр хийж, 98 хувийн саналаар дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногоос эхлэн УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллаж, иргэдэд хуулийн төслийн талаар танилцуулж эхэлсэн.
Өнөөдөр УИХ-ын чуулган үргэлжилж, УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдаж, Байнгын хороо хуралдах товтой байсан юм. Гэвч УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллаад ирж амжаагүй байгаатай холбогдуулан өнөөдрийн хуралдаануудын товыг хойшлуулсан байна.