Уламжлалт сүүн эмчилгээний итгэмээргүй ашиг тус

Уламжлалт сүүн эмчилгээний итгэмээргүй ашиг тус

Монголын эртний уламжлалт хоол хүнсний зүйл зонхилох байр суурийг цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг билээ. Монголчууд сүү цагаан идээ боловсруулан ашиглах болсон нь маш эрт үеэс эхэлсэн бөгөөд 2000 гаруй жилийн өмнөх эртний Хүннүчүүд сүү айргаар элбэг дэлбэг байж, айраг исгэн, хурууд агшааж иддэг байжээ.

Монголчууд цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр ангилдаг бөгөөд идээний зүйлд нь ааруул, хурууд, бяслаг, өрөм, шар тос, зөөхий, цөцгий, ээзгий зэрэг багтах ба ундааны зүйлд нь уураг, сүү, эсэг, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог хийгээд архи багтдаг.Сүүний төрлүүд нь бүгд амтлаг амттай, шингэхдээ мөн амтлагаар шингэх бөгөөд тослог, хүнд бага зэрэг сэрүүн чанартай тул тамир, өнгө зүсийг сайжруулан, хий шарыг арилгах, хүчжүүлэх, дуслыг сэлбэж, бадганыг үүсгэх чадалтай юм.

Сүүний уураг нь амархан нийлэгшдэг, хялбархан шингэдэг бөгөөд өдрийн хоолны бүх уургийн амин хүчлийн нийт тэнцвэржилтийг сайжруулдаг. Хүхэр агуулсан амин хүчил нь хортой бодисыг саармагжуулдаг бөгөөд тос нь биологийн идэвхитэй уураг, лецитиний иж бүрдэл, чухал арахидоны хүчлийг агуулдаг.

Нүүрс ус нь сүүний хүчил, лактозыг агуулдаг.Кальц нь шингэц сайтай ихээхэн ач холбогдолтой байдаг.Аскорбины хүчил, тиамин, токоферол, холин, каротин, В2, А зэрэг витаминын иж бүрдлүүд ашигтайгаар тэнцвэржсэн байдаг.Холестрины түвшинг зохицуулж, судас хатуурахын эсрэг үйлчилдэг.Хоол боловсруулах булчирхайн шүүрлийг бага цочроодог.

Шинэ сүүнд лактенин гэдэг антибиотик агуулагддаг байна.Уламжлалт анагаах ухаанд сүү нь амтлаг бөгөөд шигэхдээ мөн амтлагаар шингэдэг.Чанар нь тослог, хүнд, сэрүүн, чадал нь биеийн тамирыг арвидуулан өнгө жавхааг дэлгэрүүлэн, хий шар өвчнийг арилгах бөгөөд бие махбодийг хүчжүүлэн тамиржуулж, дуслыг нэмэгдүүлэн, бадганыг үүсгэх чадалтай.

Түүхий сүү нь хүнд, сэрүүн шинж чанартай тул хорхой өвчин (нян, вирус, бичил биетэн) бадгана өвчнийг үүсгэнэ. Буцалсан сүү нь хөнгөн, бүлээн шинж чанартай болдог.Харин хэтэртэл нь буцалгасан (түлсэн) сүү нь шингэхэд бэрх, чадал нь нэн хүнд чанартай болдог байна.Саасан даруйд нь бүлээн сүүг хэрэглэвэл Рашаан адил хамгийн их шимтэй, чадал тусаар үлэмж их байдаг байна.

Үнээний сүү:

Сэрүүн, халууны чанар тэгш тул сайн чанарын сүү юм.Үнээний сүүний найрлаганд уурагт сүү, цийдэм, глобулин, органик бус хүчлийн давс, витамин гэх мэт олон төрлийн бодисууд агууллагддаг нь түүний эмчилгээний чанар өндөр байдгийг илтгэнэ.Тамир хүчийг нэмэгдүүлэх, өнгө зүсийг сайжруулах, хүчжүүлэх, дуслыг нэмэгдүүлэх болон сэлбэх чадалтай.

Ямааны сүү:

Анагаах ухааны сударт ямааны сүүг амьсгаадахыг дарна гэж тэмдэглэсэн байдаг. Ямаа нь ус бага уудаг тул сүү нь шингэн, хөнгөн сэрүүн чанартай. Хижиг өвчин, амьсгал давхцах болон цусны өвчин, шарын халуунд тустай бөгөөд таван цулыг шимжүүлэн тэтгэж, тамирыг тэжээн, амны цангааг тайлж, өтгөн шингэрэхэд туслан, хий огшуулалтыг эмнэн засдаг байна. Шингэн нүүрс ус багатай, витамин С, Д, А, В1, Са, К ихтэй байдаг.

Хонины сүү:

Анагаах ухааны сударт хонины сүүг хий дарах боловч зүрхэнд муугаар нөлөөлөх тул их хэмжээгээр ууж үл болно хэмээн бичжээ. Уураг, нүүрс ус, тослогших хувь багатай байдаг.Са ихтэй. Тослог, хүнд, бүлээн чанартай, юмыг мартуулах, мэдрэмж доройтох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Дөнгөж саасан хонины сүүнд янз бүрийн өөр найрлага нэмэхгүйгээр хэрэглэхэд бам өвчинд тустай.

Гүүний сүү:

Цийдмэг сүүний төрөлд хамаардаг. Уураг, өөх тосны хувьд хонь, үхрийн сүүг гүйцэхгүй боловч нүүрс ус нэлээд их хэмжээгээр агуулагддаг. Бие махбодыг тамиржуулах, бодисын солилцоог дээшлүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, исэлдэн ангижрах, сэргээх процессыг идэвхжүүлдэг.

Уламжлалт анагаах ухаанд гүүний сүүг амт нь исгэлэн, давслаг амттай, шим тэжээлээр элбэг, халуун чанартай, чадал нь шар өвчнийг засаж, ходоодны шингэцийг сайжруулан, бие махбодыг чийрэгжүүлэн, тамир тэнхээг нэмэгдүүлж, уушигны өгөр өвчин ба уушгины шархыг анагааж үе гишүүний хийг дарна, их уувал согтууруулах үйлчилгээтэй гэж тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: undesten.mn

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419