Бүрэн эрх нь дууссан, энэ жил эгүүлэн татагдах Элчин сайд нар

2019-06-26, 09:30 Улс төр 1,000 0
Бүрэн эрх нь дууссан, энэ жил эгүүлэн татагдах Элчин сайд нар

Манай улс 196 улстай дипломат харилцаа тогтоожээ. Түүнээс одоогоор 32 улсад  Элчин сайдын яам 14-т нь Ерөнхий Консулын газар ажиллаж байна. Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан байсныг 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг. Тэгвэл дээрх улсуудад томилогдсон Элчин сайд, Ерөнхий консул нарын олонхийн  бүрэн эрхийн хугацаа өмнөх хуулиар зохицуулагдах учиртай. Тиймдээ ч одоогоор 20 орчим улсын Элчин сайдыг шинээр томилох асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна. Үндсэндээ 2015 онд томилогдож байсан Элчин сайд нарын бүрэн эрхийг хугацаа дууссан ч томилгоо хүлээгдэж буй асуудал бий. Мөн түүний араас  2016 онд томилогдож байсан Элчин сайд нарыг энэ жилдээ татаж, орны хүнийг явуулах учиртай. Ингэхээр бараг бүх улсын Элчин сайд шинээр томилогдохоор хүлээгдэж байгаа гэсэн үг. Харин Элчин сайдын томилгоотой холбоотой асуудал  парламент дээр гацсан хэвээр л байгаа. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Элчин сайд нартай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

2015 онд томилогдсон Элчин сайд нар

ОХУ-д суух Элчин  сайд асан Б.Дэлгэрмаа 2015 онд томилогдож байв. Тэрээр саяхан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд эх орондоо ирсэн байдаг.  Одоогоор түүний оронд томилогдох Элчин сайдын нэр  тодроогүй байна. Харин улс төр хөшигний ард аль хэдийнэ яригдаж эхэлсэн. Тухайлбал, Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэн энэ суудалд сууна гэсэн мэдээлэл бий. Түүнээс гадна хэд хэдэн хүний нэр яваа. Түүнтэй хамт нэг онд буюу 2015 онд Тайландын Хаант Улсад суух Элчин сайд Т.Төгсбилгүүн, Энэтхэг улсад суугаа Элчин сайд  Г.Ганболд,  Австралийн холбооны Улсад суух Элчин сайд  Б.Чулуунхүү, Арабын Бүгд найрамдах Египет Улсад суух Элчин сайд Ч.Баярмөнх, Бүгд найрамдах Сингапур Улсад суух Элчин сайд Т.Лхагвадорж, БНАЛАУ-д суух Элчин сайд Л.Галбадрах, Куба улсад суух Элчин сайд Ц.Батбаяр нар томилогдож байсан. Тэгэхээр тэдний бүрэн эрхийн хугацаа ерөнхийдөө дууссан гэсэн үг.

 

Энэ онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах Элчин сайд нар

Харин 2016 онд томилогдсон Элчин сайд нарын хувьд хуучин хуулиар бол 2019 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусна. Харин шинэ хуулиар тооцвол 2020 онд дуусах юм. Гэхдээ тэдний томилогдох үед  Дипломат албаны хууль нэмэлт өөрчлөлт ороогүй байсан учраас өмнөх хуулиар бүрэн эрхийн хугацаа нь тооцогдох болов уу. 2016 онд Итали Улсад суугаа Элчин сайдаар Ц.Жамбалдорж, Бельгийн хаант Улсад суух Элчин сайдаар О.Оч, Бүгд найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Д.Батсайхан, Бүгд найрамдах Социалист Веатнам Улсад суух Элчин сайдаар Д.Билэгдорж, Кувейт Улсад суух Элчин сайдаар З.Чинтүшиг,  Бүгд найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Баттунгалаг, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болд нарыг томилж байв. Мөн БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Наранбатыг, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Энхсайханыг,  ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баярыг томилсон байдаг. Гэвч М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татаж байсан билээ. Тэгэхээр энэ ондоо багтаж, эдгээр Элчин сайд нарыг ирүүлж, орны хүнийг нь томилох ёстой юм.

 

2018 онд томилогдсон Элчин сайдууд

Харин 2018 онд Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн,  Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэр, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр нарыг томилсон. Үүнээс Г.Тэнгэрийг эгүүлэн татаж, түүний оронд Д.Батжаргалыг томилсон билээ.

 

Шинээр тодорсон Элчин сайд нар

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар долоон улсад шинээр томилох Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байдаг. Тухайлбал Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дорж, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Анхбаяр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваасүрэн нарыг тус тус дэмжиж саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419