“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөв
Өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт хоёр жирэмсэн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан зэрэг олон ноцтой мэдээллүүд гарсан. Тэгвэл өчигдөр Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх тушаалыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гаргажээ.
Түүний ажлыг одоогоор Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Дүүрэнбилэг түр орлон гүйцэтгэж байгаа аж.“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байна.