З.Энхболд: Хийн хоолойн асуудлаар ажлын хэсэг гаргаж, нааштай ажиллана гэдгээ БНХАУ-ын дарга тэмдэглэсэн​

З.Энхболд: Хийн хоолойн асуудлаар ажлын хэсэг гаргаж, нааштай ажиллана гэдгээ БНХАУ-ын дарга тэмдэглэсэн​

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар зургаадугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж, зургаадугаар сарын 13-14-ний өдрүүдэд мөн тус улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад энэ сарын 12-нд мөн 13, 14-ний өдрүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон. Мөн ШХАБ-ын ажил дууссаны дараа Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт уулзалт хийж, эх орондоо ирлээ.

Айлчлалын хүрээнд:

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийсэн. Олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг ярьж, есөн салбарт холбогдох яам, агентлагийн дарга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев, Парламентын дарга Д.А.Джумабеков нар бараалхсан.

2014 оноос Киргиз улсад манай улсын Ерөнхий консулын газар ажиллаж байсан гэдгийг Та бүхэн мэдэх байх. Харин УИХ Ерөнхий консулын газрыг Элчин сайдын яам болгож өргөтгөсөн байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нээлтээ хийсэн. Тиймээс удахгүй УИХ-аас Киргиз улсад суух Элчин сайдыг томилох байх гэж бодож байна.

Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ уулзалтаар ШХАБ-ыг илүү эдийн засгийн тал руу нь хандуулъя гэсэн асуудал яригдсан. Бид ажиглагч улсын хувьд зарим хуралдаанд оролцоогүй. Ажиглагч болон гишүүн орнуудын  хамтарсан хуралдаанд оролцож, Ерөнхийлөгч үг хэлсэн. Хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь www.president.mn сайтаас уншиж болно.

ШХАБ-д элсэх асуудлаар дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байгаа.ШХАБ байгуулагдсан цагаас хойш 200 орчим хэлэлцээр зурагдсан байна. Тэр бүх хэлэлцээрийг бүрэн эхээр нь авч, орчуулж байгаа. Энэ ажлын хэсэгт багтаж байгаа хуучин Элчин сайд байсан болон бусад хүмүүс олон нийтэд ажлынхаа явцын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулж, тодорхой механизм байгуулах талаар дурдсан. ШХАБ-ын улс орнуудаас Зүүн хойд Азитай холбоотой нь буюу эрчим хүчний системын хүрээнд хамарч болох нь БНХАУ, ОХУ хоёр.

Хамгийн сүүлийн өдөр буюу ШХАБ-ын айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн уулзалт болсон

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг тодорхой асуудлаар ахиц дэвшил гаргах нь зүйтэй гэж тохирсон. Өмнө нь тодорхой хариулт өгдөггүй байсан газийн хоолойн асуудлаар ажлын хэсэг гаргаж нааштай ажиллана гэдгээ БНХАУ-ын дарга тэмдэглэсэн.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Улаанбаатар төмөр зам”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудалтай 100 хувь санал нийлж байгаа гэдгээ хэлсэн. Дээр нь Зүүнбаянгаас-Ханги руу чиглэх төмөр замыг ашиглалтад оруулах нь эдийн засгийн коридорыг өргөтгөхөд чухал үүрэгтэй гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, нурмаг ачаагаа Замын-Үүдээс тусгаарлах саналыг “Улаанбаатар төмөр зам” ХНН олон жил ярьж байгаа. Энэ асуудлыг шийдэхэд ОХУ-ын талаас зээл бэлэн гэж ярьсан. “Бүс ба зам”-ын хүрээнд хийх зургаан эдийн засгийн коридорын 1 нь манай улсаар явж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн ярилцсан” гэлээ. 

Тэрбээр уг айлчлалтай холбогдуулан зарим сэтгүүлчийн асуултад хариулт өглөө. 

Гурван талт уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Их Евразийн санаачилга гээд гурван улсын санаачилгыг нэгтгэн ажиллах саналтай байгаагаа хэлж байсан. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг өргөн царигтай хийвэл тээврийн дахин хуваарилалт хийнэ гэсэн. Бидний байр суурь ямар байгаа вэ?

-Царигийн асуудал шийдэгдсэн. Зүүнбаян хүрэх бүх чиглэлийн төмөр замын цариг өргөн. Тэгэхээр Зүүнбаянгаас Ханги руу хүрэх төмөр зам ч ялгаагүй өргөн царигаар баригдана. Энэ бол УИХ-аар шийдсэн, зөвхөн санхүүжилт нь хүлээгдэж байсан асуудал юм.

Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ зэрэг байгууллагууд хэрхэн хамтран ажиллах асуудал ярианы нэг сэдэв байсан.

- Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх “шахалт” жилээс жилд эрчимжиж байна хэмээн харж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ мөн Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлын дурдсан.

-Сэтгүүлчдэд нээлттэй хэсэгт БНХАУ-ын дарга Ши Жиньпин тийм утгатай үг хэлсэн. БНХАУ-ын байр суурь ойлгомжтой. ШХАБ-д элсэх нь ашигтай гэдэг байр сууриа тус улс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ч хэлдэг байсан. ШХАБ-д элсэхээр ямар үг дагавартай вэ гэдгийг бичиг, цаасан дээр л ярих ёстой. Тэр ажлыг өнгөрсөн жилүүдэд дутуу хийсэн. Яг ямар хэлэлцээр энэ байгууллагын цаана байгаа вэ гэдгийг маш сайн судлах ёстой.

-Бүгд Найрамдах Киргиз улстай худалдаа, хамтын ажиллагаа болон оршин суугаа иргэдийн тоо тийм ч өндөр биш. Өөрөөр хэлбэл, тус улсад Элчин сайдын яам байгуулах нь цаг хугацааны хувьд оновчтой байсан уу гэсэн асуудал нийгэмд янз бүрээр яригдаж байна. Бидний алс хэтийн зорилго юу вэ, аль салбарт түлхүү хамтрах боломжтой юм бэ?

- Одоогийн худалдааны эргэлт маш бага буюу ганцхан сая ам.доллар байгаа. Зургаан сая хүнтэй, хуучны торгоны замын нэг уулзвар дээр байдаг, томоохон хөршүүдтэй улс. Монгол-Киргиз хоёрын хооронд ашиглагдаагүй боломж маш их байна гэсэн санаагаар УИХ Элчин сайдын яамаа нээсэн байх.

Энэ улс Төв Азийн орнууд руу явах замд байгаа юм. БНХАУ-Киргиз гэж, эсвэл БНХАУ-Казахстан гэж дамжин Төв Азийн орнууд руу явах гэсэн сонголт бий. Тэгэхээр манай улсын баруун талын таван аймгийн эдийн засгийн хэлхээ холбоог Төв Азийн орнуудтай илүү идэвхжүүлэх шинэ бодлогыг Ерөнхийлөгч гаргаад хэрэгжээд явж байгаа.

Манай улсын зүүн аймгууд Зүүн хойд Ази, Манжуур, Алс дорнод, ОХУ, хоёр Солонгос, Япон зэрэг улсууд руу чиглэсэн эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь газар зүйн хувьд ойрхон. Түүнээс баруун хязгаараас зүүн хязгаар руу мах эсвэл өөр бараа экспортлох оновчгүй. Тиймээс баруун, зүүн хязгаараар нь төрөлжүүлье гэсэн бодлого явж байгаа юм. Төв Ази руу явах замд байдаг Казахстан болон Киргизтэй илүү идэвхтэй ажиллах юм бол, жишээ нь халал махыг авах хамгийн том зах зээл нь Төв Азийн улс орнууд, цаашлаад Арабын улс орнууд.

Өнөөдөр хэдийгээр эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгаа ч ирээдүйд олон дахин өсөх нөөц боломж бий.

-Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойших гурван жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. Дараагийн уулзалт хүртэл бид ямар алхам хийх хэрэгтэй вэ?

- Эдийн засгийн коридор гэж 32 төсөл, арга хэмжээ тохирсон. Тэр дотроос бодитой бариад эхэлье гэхээр банкны шаардлага хангах төсөл алга байна гэж байгаа юм. ОХУ болон БНХАУ үүнтэй санал нийлж байгаа. Хамгийн түрүүнд “амьдарч” болох эдийн засгийн нэгдүгээр коридор нь төмөр зам. Улаанбаатар төмөр замд 100 орчим тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулбал, нэвтрүүлэх хүчин чадал нь 3 дахин өснө. Үүний хажуугаар ОХУ-БНХАУ-ыг холбох бетон замын төслийн ТЭЗҮ хийгдсэн. Энэ хоёроос өөр бодитой төсөл байхгүй байна.

-Эрчим хүчний супер сүлжээ, тэр дундаа дундын механизм бий болгох санаачилга гараад жил болж байна. Энэ удаад ч дээрх асуудлыг хөндөн ярьсан. Ахиц хэр гарч байна гэж үзэж байгаа вэ?

-Эрчим хүчний супер сүлжээ гэдэг нэр томьёог өөрчилсөн. Улаанбаатарын яриа хэлэлцээрт манай улсын урилгаар хойд Солонгосоос бусад Зүүн хойд Азийн улс орнууд ирсэн. Ингээд “Зүүн хойд Азийн эрчим хүчний худалдаа болон нэгдсэн сүлжээ” гэдэг нэр томьёон дээр тогтсон.

Энэ талаар гаргасан тунхаглалдаа ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод гарын үсэг зурахаар ажиллаж байна” баярлалаа гэв.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419