Үг дааж сур. Үнэн үг гашуун байдаг юм. Ухаалаг хүнд ташуур, ухаан муутай хүнд өс хонзон болдог!

Үг дааж сур. Үнэн үг гашуун байдаг юм. Ухаалаг хүнд ташуур, ухаан муутай хүнд өс хонзон болдог!

Үгийн хүч ба сэтгэлгээний ялгаа

Хэл нь хүний сэтгэхүй болон ертөнцийг үзэх үзэлд гайхалтайгаар нөлөөлдөг. Ажил үйлс бүтэлгүйтсэн үед бусдын хэлсэн сайхан үг биднийг тэврээд авсан юм шиг л тайвшруулдаг. Үгийн хүчийг роман уншиж буй хүн, хайрын захиа авсан юм уу ширүүхэн хэрэлдсэн нэгэн илүү мэдэрч байдаг. Үгээр хүнийг гомдоож, бас аргадаж болох бөгөөд зарим үгийг хүн хэдэн сар жилээр сэтгэлдээ тээж явдаг. Тэр ч бүү хэл өөрийн хэлсэн үг өөрт нь нөлөөлж байдаг бөгөөд муу муухай үг хэлсэн үед хүний биед тодорхой хэмжээний стрессийн шинж тэмдэг илэрдэг байна. Гэвч бид тэр болгон үгийн нөлөөллийг мэдэрдэггүй.

Тиймээс хүнийг үгээр хуурах маш хялбар. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаан дээр “эмээгийн жороор” ч юм уу “уламжлалт аргаар хийсэн” гээд биччихсэн байхад амтлах мэдрэмжинд нөлөөлж илүү сайхан амтагдана. Тэгэхээр үг нь бидний мэдрэхүйд нөлөөлдөг ажээ.

Үг нь сонгуулийн өрсөлдөөнд хүртэл чухал нөлөөтэй байдаг төдийгүй бидэнд өдөр тутам юуг яаж хүлээн авах, хэрхэн бодож санах, ямар үйлдэл хийх зэрэгт нөлөөлж байдаг гэж хэл шинжээчид үздэг. Гэвч тэд хэдэн арван жилийн турш хэл, сэтгэхүйн харьцааны талаар ширүүн маргаж байгаа бөгөөд нэг хэсэг нь “Хэл сэтгэхүйг тодорхойлдог учраас өөр өөр эх хэлтэй хүмүүс, өөр өөрөөр сэтгэдэг” хэмээн баталдаг бол нөгөө хэсэг нь үүний эсрэгээр “Хэл нь хүн болгонд төрөлхийн шинжтэй байдаг бөгөөд сэтгэхүйгээс үл хамаарна” гэж үздэг. Уг маргаан нь хүний мөн чанар, юмс үзэгдлийг хүлээн авах мэдрэхүйг хамарсан өргөн хүрээний асуудал учраас хэл шинжлэлийн хүрээнээс хальсан том асуудал болжээ.
Үг нь ямар хүчтэй вэ гэдгийг олон эрдэмтэд туршилтаар нотолжээ.

-Станфордын Их сургуулийн эрдэмтэн Лера Бородитски Аддисон хэмээх зохиомол хотын гэмт хэргийн талаарх нэгэн бичвэрийг хоёр өөр хувилбараар тараажээ. Нэг хувилбарт нь гэмт хэргийг “зэрлэг адгуус”-тай, нөгөө хувилбарт нь “вирус”-тай зүйрлэн бичсэн байна. Туршилтанд оролцогчид Аддисон хотын гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар саналаа өгөх ёстой байж. Гэмт хэргийг “зэрлэг адгуус”-тай зүйрлэсэн бичвэрийг авсан хүмүүс гэмт хэрэгтнүүдийг хайр найргүй ангуучлан, шоронд хорьж, хатуу хуулиар шийтгэх хэрэгтэй гэсэн бол “вирус”-тэй зүйрлэсэн бичвэрийг авсан нөгөө хэсэг нь учир шалтгааныг нь судлан олох, ядууралтай тэмцэх, боловсролын чанарыг сайжруулах хэрэгтэй гэсэн эрс тэс ялгаатай хариулт өгчээ. Хамгийн гайхалтай нь хоёр бичвэрийн статистик тоо яг ижил байхад хүмүүс энэхүү саналынхаа үндэслэлийг бичвэр дээрх гэмт хэргийн статистик тоо гэж бичжээ.

-Хэл шинжээч Стэфэн Лэвинсон үгийг нэмж барьсаар бүтэн байшин босгодог “тоосго”-той зүйрлэжээ. Нэг үгээр нэг санаа илэрхийлнэ. Үгээ нэмж ярих тусам улам өргөн хүрээнд сэтгэн ярьдаг байна. Энэ логикийг эргүүлэн бодоод зарим тоосгыг байдаггүй гэж үзвэл зарим санаа огт төрж чадахгүй юу? гэсэн асуулт гарна. Жорж Орвэллийн “1984” хэмээх романд хэлийг хүн ардынхаа бодлыг хянах хэрэгсэл болгон ашигладаг нэгэн дэглэмт оронд “бослого” гэдэг үг огт байхгүй байснаас хүн ард нь бослогын талаар бодож ч чаддаггүй тухай өгүүлдэг. Орвэлл өөрөө ч үгийн хүчинд итгэдэг бөгөөд бодлоор үгийг, үгээр бодлыг өөрчилж болно гэжээ.

-Израйлын хэл шинжээч Дойчэр “Бодол санаа хэлээр хязгаарлагдахгүй боловч хэл нь бодол санааг тодорхой чигт хандуулж байдаг” гэж үздэг. Тэрээр эх хэлийг ертөнцийг харах цонхтой зүйрлэжээ. Хэл шинжээч, сэтгэл судлаачдын нэлээд хэсэг нь эх хэлийг юмс үзэгдлийг хүлээн авах, санан дурсахад нөлөөлдөг гэж үздэг. Өөр өөр эх хэлтэй хүмүүс ертөнцийг тодорхой хэмжээгээр өөр өөрөөр хардаг байна. Энэтхэг европ хэлний нэр үгийн хүйс гэхэд л маш том нөлөөтэй. Жишээ нь “гүүр” гэдэг үг герман хэлэнд эм хүйсийн, испани хэлэнд эр хүйсийн үг аж. Энэ нь хэлзүйн хувьд айхавтар учир холбогдолгүй ч тухайн юм үзэгдлийг харж ойлгоход нөлөөлдөг.

Эрдэмтэд нэгэн судалгаа хийж гүүр ямар байдаг вэ гэж асуухад германчууд гоё сайхан, үзэсгэлэнтэй, тайван гэж хариулсан бол испаничууд гүүрийг хүчирхэг, чадалтай хэмээн хариулсан ажээ. Өөр нэг судалгаагаар францууд болон испаничуудад хүүхэлдэйн кинонд сэрээний дүрэнд дуу оруулах даалгавар өгчээ. Сэрээ нь франц хэлэнд эм хүйсийн, испани хэлэнд эр хүйсийн үг бөгөөд францууд сэрээнд хэлзүйн хүйстэй нь адил эмэгтэй хүний дуу, испаниуд эрэгтэй хүний дуу оруулжээ. Дойчэрийн тайлбарласнаар юмс үзэгдэлд эр, эм, эрс хүйс оноож ярьдаг нь тухайн зүйлд үнэхээр эрэгтэйлэг юм уу эмэгтэйлэг шинж оруулдаг бололтой.

Эх хэл маань бидний амьдралд маш их нөлөөтэй бөгөөд өөр ямар гадаад хэл эзэмшсэнээс бидний ертөнцийг харах үзэл хүртэл өөрчлөгдөж байдаг. Хүн ярьж буй хэлээсээ хамаарч юм үзэгдлийг өөр өөрөөр тайлбарлаж, дараа нь тэрнийхээ талаар санах нь янз бүр байдаг нь туршилтуудаар нотлогджээ. Лера Бородитскийн хэлснээр англи хэлэнд үйлийн эзнийг буюу хэн юу хийснийг чухалчлах хандлагатай байдаг. Жишээ нь: Хэн нэгэн нь нэг ваарыг санамсаргүй унагаад хагалчихсан байвал “Жон ваар хагалсан” гэж ярьдаг бол испани, япон гэх мэтчилэн зарим хэлэнд үйлийн эзнийг дурдахаасаа өмнө хийгдсэн үйлийг нэрлэх буюу “Ваар хагарчихсан” гэж хэлдэг. Лера Бородитски, Кэтлин Фаусэй нар туршилтаар испани, япон, америкчуудад өндөг, шаар гэх мэт зүйлсийг санаатайгаар болон санамсаргүй хагалж буй хүмүүсийн видео бичлэг үзүүлэн тухайн хүмүүсийг дараа нь зурган дээрээс олох даалгавар өгчээ. Санаатай хагалсан хэргийн эзнийг бүгдээрээ сайн олсон бол санамсаргүй үйлдсэн бүтэлгүйчүүдийн талаар америкчууд хамгийн сайн санаж байжээ.

Түүнчлэн эх хэл нь орон зайн мэдрэхүйд нөлөөлдөг гэдгийг Стэфэн Лэвинсон судалжээ. Тэрхүү хэлэнд урд, хойно, баруун, зүүн гэсэн харьцангуй ойлголт байхгүй. Харин ертөнцийн зүгээр “Танай гэрийн баруун зүгийн ширээний урд зүгийн буланд тийм юм байна” гэх мэтчилэн ярьдаг. Ном уншиж буй хүн урагш хойш эргүүлэх биш, сууж буй байрлалаасаа хамаарч урд, хойд, баруун, зүүн зүг рүү эргүүлнэ гэж ярина. Левинсоны үзэж буйгаар хэлнийх нь энэхүү онцлог тэднийг гайхалтай чадварлаг болгосон байна. Учир нь тэрхүү хэлээр зүг чигийн баримжаагүй хүн энгийн зүйлийг ч тайлбарлаж чаддаггүй ажээ.
Үгийн хүчийн талаар дээрхийн адил маш олон нотолгоо байдаг бөгөөд тэдгээрийн үр дүнгийн талаар маргаж ч болох юм. Гэвч Бэнжамин Бэргэн зэрэг зарим хүмүүс тэдгээр үр дүнг хэдийнээ ашиглаж компьютерийг хүнтэй адилхан оюунлаг болгохоор ажиллаж байгаа ажээ. Тэрээр компьютерийг зөв ойлгуулж сургахын тулд хүний мэддэг бүх мэдээллийг суулгах ёстой бөгөөд энэ нь боломжгүй байж ч болох юм хэмээжээ.

Герман хэлнээс орчуулсан Г.Ариунцэцэг

8
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419