Үндэсний оператор, Үндэсний банк хамтран Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргалаа
Мөн “Жимобайл” ХХК-ны хувьд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө орчин үеийн үүрэн холбооны зах зээлийн чиг хандлага болох өндөр хурдны интернет үйлчилгээг хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх, үүрэн холбооны сүлжээгээ өргөтгөх ажлуудыг гүйцэтгэх юм байна. “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” гэдэг нь багц бүхий хөрөнгө буюу ирээдүйд мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслээр эргэн төлөлт нь баталгааждаг нэг төрлийн тогтмол орлоготой үнэт цаас юм.
Анхны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас буюу “Mortgage-Backed Security”-ыг АНУ-ын Үндэсний орон сууцны холбоо иргэдийг орон сууцжуулах зорилгоор гаргаж, хоёрдогч зах зээл дээр худалдаалснаар орчин үеийн үнэт цаасжуулалтын зэх зээл үүссэн түүхтэй. Дэлхийн бусад орнуудад энэ төрлийн бүтээгдэхүүн өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч төдийгүй нисэх хүчин, франчайзинг, харилцаа холбоо зэрэг бусад салбарын оролцогчид бизнесийн үйл ажиллагаанаас олох ирээдүйн мөнгөн урсгалыг үнэт цаасжуулан, санхүүжилт татсаар байна.
Монгол Улсын хувьд “МИК ОССК” ХХК, Засгийн газрын орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлүүдийг багцлан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан байдаг бол Капитрон банк, “Жимобайл” ХХК хамтран бизнесийн байгууллагуудаа түүчээлэн зах зээлд анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргасан явдал нь бусад бизнесийн байгууллагууддаа хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж өгч байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.