Оюуны Өмчийн Газрын “Маргаан Шийдвэрлэх Комисс” хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа
Nike барааны тэмдгийн эзэмшигч Nike Innovate C.V компанийн хүсэлтээр ЦЭНД & АССОШЕЙТС төлөөлж, Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисст БНХАУ-ын Guirenniao CO,Ltd компанийн нэр дээр бүртгэгдсэн барааны тэмдэг төсөөтэй байна гэж гомдол гаргасныг Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 5 дугаар сарын 28-ны хурлаар хэлэлцэж гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Оюуны Өмчийн Газрын Маргаан Шийдвэрлэх комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Red bull барааны тэмдгийн эзэмшигч Швейцар Холбооны Улсын Red Bull AG компанийн хүсэлтээр Лий ман лоу Монгол ХХН төлөөлж, Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисст Польш Улсын Ilona Olejniczak компанийн нэр дээр бүртгэгдсэн Pitbull барааны тэмдэг төсөөтэй байна гэж гомдол гаргасныг Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 5 дугаар сарын 28-ны хурлаар хэлэлцэж гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.