"Өргөө" эмнэлэгт хийсвэр хагалгаанд орохоор дусал хийлгэж байсан эх амиа алджээ
Энэ сарын 30-31-нд шилжих шөнө 37 настай Ч нь хийсвэр хагалгаанд орохоор хүлээн, дусал хийлгэж байхдаа амь насаа алджээ. Энэ нь эмч нарын буруугаас болж амиа алдан, дөрвөн хүүхэд өнчирсөн гэх мэдээллийг эх сурвалжууд хэл байгаа юм.
Энэхүү болсон хэргийн талаар "Өргөө" амаржих газраас “Манай эмнэлэгт хийсвэр хагалгаанд орохоор эмчлүүлж байсан эмэгтэйн бие гэнэт муудаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг боллоо. Эх төрөх хугацаа нь болоогүй учраас хийсвэр хагалгаанд орох өдрийг товлохоор эмчилгээ хийлгэж байсан юм. Уг нь тухайн эмэгтэй жирэмсэлж болохгүй буюу өмнө нь гурав амаржсан, хийсвэр хагалгааны оёдол нь эдгээгүй, эхэс буруу байрлалтай зэргээс шалтгаалан хүндрэл үүсч, эх хүүхэд хоёул эндлээ. Энэ тохиолдолд төрөхийн хүндрэл үүсч, амь насаа алдах эрсдэл байдаг. Эх ургийг тээх явцад эмчийн хяналтаар давхар хууч өвчин илэрсэн. Манай эмч нар амаржихаар ирсэн эмэгтэйд яаралтай эмнэлгийн үйлчилгээ үзүүлээгүй ч юм уу, хараа хяналтгүй орхисон юм биш. Бие нь огцом муудаж эмчилгээ авч амжаагүй. Бидний зүгээс өмнө нь талийгаачийг хийсвэр хагалгаанд орж болох эсэх, хэрхэн аюулгүй амаржих тухай ар гэрийнхэнтэй нь зөвлөлдөхөөр дуудуулсан ч ирж амжсангүй юу, хэн ч ирээгүй. Мөн эх хүүхдийг энддэг орой нь нөхрийг нь дуудуулсан боловч ирээгүй. Энэ тухай албан ёсны мэдээллийг бид удахгүй өгнө” гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: dnn.mn