Гэмтлийн эмнэлэгт өдөрт 150 хүүхэд ирж байна

Гэмтлийн эмнэлэгт өдөрт 150 хүүхэд ирж байна
Зуны урин дулаан цаг ирсэн ч сүүлийн үед хүүхдүүд санамсаргүй байдлаар их бэртэж гэмтэж байна. Тиймээс энэ талаар сурвалжлахаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход гадна талбай машинаар, хүлээлгийн танхим болон амбулаториор үйлчлүүлэх өрөөнүүд хүн ихтэй байлаа. Үүдэнд зогсох цагаан халаадтай залуухан эмчээс хүүхдийн тасаг хэдэн давхарт байдаг талаар асуугаад дөрвөн давхарт гарлаа. Дөрвөн давхарт хүүхдийн хоёр тасаг байх бөгөөд н.Жаргалсайхан, н.Болдбаатар гэсэн хоёр эрхлэгчтэй, тэд мэс засалд орсон тул өрөө нь эзгүй байв. Хэсэг хүлээсний дараа тасгийн эрхлэгч Болдбаатартай уулзаж ирсэн зорилгоо хэлэхэд мэс засалд орох гээд завгүй байна. Тасаг руу оруулах боломжгүй, амбулаторийн эмч Б.Батсайхантай уулзахыг зөвлөсөн юм.
 
Ингээд нэг давхарт байрлах амбулаторит очиход гар, хөлөө боосон, нялх хүүхдээ тэвэрсэн аав ээжүүд дарааллаа хүлээн зогсож байлаа. Бид ч гэсэн тэдний араас дугаарлан зогсож Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн эмч Б.Батсайхантай уулзаж ирсэн зорилгоо хэллээ. Тэрээр “Эцэг эхчүүд гэлтгүй нийгэм эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх ёстой. Хүүхдийн тоглоомын талбайн ихэнх нь машины зогсоол болсноос хүүхдийн аюулгүй байдал алдагдаж тоглож байгаад авто осолд орох, юмнаас унаж гэмтэх нь ихэссэн. Өнөөдөр манайд бүх төрлийн гэмтэл ирж байна. Бага насны болон дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд их түлэгдэж байна. Энэ нь эцэг эхийн анхаарал болгоомжгүйтэй холбоотой. Гэрт, гадаа ч бай хүүхэд аюулгүй орчинд байх ёстой. Гэтэл үүнийг бүрдүүлээгүйгээс хүүхдүүд бэртдэг. Бэртэж ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй байна. Зуны улирал эхэлсэн болохоор гарааш, дугуй, мориноос унадаг. Мөн эцэг эхчүүд хүүхдээ машинд зориулалтын суудал дээр суулгаж, бүс хэрэглэх хэрэгтэй. Нас насанд нь тохирсон аюулгүй орчныг бүрдүүлэх нь чухал. Тухайлбал, нэг настай, дөнгөж хөлд орж байгаа хүүхдийг унах, гараа юманд хавчуулах, түлэгдлээс сэргийлэх арга хэмжээг гэртээ авах хэрэгтэй. Харин гадаад орчинд зөөлөвчтэй тоглоомын талбайд тоглуулах нь зөв” гэж байлаа.
 
Өдөрт 60-70 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг
 
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад өдөр бүр 350-400 хүн ирдгээс 150 нь 0-18 насныхан аж. Мөн хүүхдийн хоёр тасагт өдөрт 60-70 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Бэртэж гэмтэхээс гадна түлэгдсэн хүүхдэд давс, сахар, уушгины улаан эм болон янз бүрийн тос түрхэх нь хамгийн буруу арга хэмээн Б.Батсайхан эмч анхаарууллаа. Хэрэв хүүхэд тань түлэгдсэн тохиолдолд түлэгдсэн хэсгийг хүйтэн усанд 15-20 минут байлгаад заавал эмнэлэгт ирж эмчлүүлэх ёстой. Харин буруу эмчилгээ хийснээр түлэнхийд хүндрэл үүсч шархны эдгэрэлт удааширдаг ажээ. Мөн гар, хөл бэртсэн үед бариачид бариулахгүйгээр чиг барьж боон эмнэлгийн тусламжийг авах хэрэгтэй бөгөөд бариачид бариулснаар хүндрэл өгч гар, хөлгүй болох, тайрах магадлал өндөр байдаг талаар эмч зөвлөж байна.
 
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Бяцхан зорчигч”
 
Тээврийн цагдаагийн албаны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 22-нд болсон. Энэ өдөр Монгол Улсад замын хөдөлгөөний дүрмийг анх 1925 онд баталсан бөгөөд өдөрлөгөөр замын хөдөлгөөнд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах “Бяцхан зорчигч” аяныг нээсэн юм. Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Өнгөрсөн оны судалгаагаар нийт бэртсэн хүүхдийн 50 хувь нь тээврийн хэрэгслээр эцэг эх, асран хамгаалагчтайгаа зорчиж байхдаа, үлдсэн хувь нь хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртөж байгаа нь гарсан. Тиймээс бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нөгөө талаар авто тээврийн хэрэгсэлд хүүхдээ зөв тээвэрлэх, зориулалтын суудалд суулгах, бүс зүүлгэж хэвшүүлэх, замын хөдөлгөөнд оролцох соёлыг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй байна. Үүнд эцэг эхчүүд хүүхдэдээ зөв тусгал нь болоосой гэсэн зорилгоор энэ аяныг эхлүүлж байна” хэмээн ярьж байсан юм.
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419