Энэ оны хамгийн том, хамгийн олон гэнэтийн бэлгүүдтэй “Хадгаламжтай Маамуу” хүүхдийн баяр
Худалдаа, хөгжлийн банкнаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ оны хамгийн ТОМ, хамгийн олон гэнэтийн БЭЛЭГТЭЙ, супер СУГАЛААТАЙ 18 хүртэлх насны бүх хүүхдүүдийг баярлуулах “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” арга хэмжээг 6-р сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Хүндэт аав ээжүүд Та бүхэн бяцхан хүүхэд, багачуудынхаа хамтаар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Та бүхэн анги хамт олноороо, найз нөхдөөрөө энэхүү баярт хүрэлцэн ирж нэг өдрийг санаанд оромгүй гэнэтийн бэлгүүд, хамтлаг дуучдын уран бүтээл, Хүүхэлдэйн театр, Үндэсний циркийн үзүүлбэрүүдийг үзэж сонирхохоос гадна супер сугалааны азтан болж мартагдахааргүй сайхан дурсамжуудтай хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.
Хадгаламжтай Маамуу” хүүхдийн баярын онцлох 10 бэлэг
- Хүрэлцэн ирсэн эхний 500 хүүхдэд гарын бэлэгтэй;
- Хүүхдийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүд дундаас 3 азтан тодруулж Аав, ээжийн хамтаар Макао-Хонгконгийн Диснейландад аялах эрхийн бичгээр шагнана;
- Ирсэн хүүхдүүдийн дунд уралдаан, тэмцээн зохион байгуулж унадаг дугуй, скүүтэр, hoverboard буюу электрон явагч тус бүр 5-ийг бэлэглэнэ;
- Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд ус, ундаа, зайрмаг, хөнгөн зууш үнэгүй;
- Хүүхэлдэйн театрын тоглолт;
- Үндэсний циркийн үзүүлбэрүүд;
- Аами Таамигийн тоглолт;
- Хамтлаг, дуучид;
- Хүссэн үлгэрийн баатруудтайгаа зургаа авахуулах боломж;
- Төрөл бүрийн сонирхолтой тоглоомууд зэрэг маш олон гэнэтийн бэлэг, SURPRISE-ууд Та бүхнийг хүлээж байна.
Баярын мэдээллийг авсан байгаа нийт хүүхэд багачууд, сурагчид, эцэг эхчүүддээ зориулан хэлэхэд энэхүү баярын арга хэмжээ нь олон нийт, бүх хүүхэд залуучуудад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.
Амралтын өдрийг зөвхөн гэр бүлдээ, бяцхан үрсдээ зориулан, олон олон гэнэтийн бэлгийн эзэн болох боломжийг Аав ээжүүд Та бүхэн битгий алдаарай.
6-р сарын 02-ны Ням гаригт 11:00 цагаас Сүхбаатарын талбайд уулзацгаая.
Худалдаа, хөгжлийн банк
ХАМГИЙН ТОМ ХҮҮХДИЙН БАЯР
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.