Хүүхдүүдэд зориулж хувийн санхүүгийн сургалт зохион байгуулж байна
Монгол банкнаас баталсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн” хүрээнд Банк Санхүүгийн академи Монгол улсын арилжааны таван банктай хамтран Өнөр бүл төвийн болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 12-18насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулан сургалт хийж, банкны үйл ажиллагаатай танилцах аян хэрэгжүүлж байна.
Энэ удаа Ариг банкны Өргөөдийг залах жигүүрийн манлай дэмжигч (Салбарын удирдлагын захирал) Пагмадулам “Өр ба зээл” сэдвээр хүүхдүүдтэй ярилцаж сонирхолтой сургалт хийснээс гадна, тус банкны Хан-Уул салбарын Манлай дэмжигч (Салбарын захирал) Очбаяр төв оффисоор аялуулан хоёрдогч түүхий эдээр хийсэн буйдан, гэрлийн бүрхүүл, хогийн сав, пин гэх мэт сонирхолтой зүйлсийг танилцууллаа.
Мөн цахилгаан эх үүсвэрийн 60 орчим хувийг нарны зай ашиглан шийдсэн нь хүүхдүүдийн сонирхлыг маш ихээр татсан төдийгүй хоёрдогч түүхий эдийг ашиглан хийсэн бүтээгдхүүнүүдийг өөрийн байран дээр хэрэглэж буй нь байгаль орчноо хамгаалах, хариуцлагаа ухамсарлаж, бусдад үлгэрлэх сэдлийг төрүүлсэн маш сайхан үйл ажиллагаа боллоо.
Хамтран ажилласан Ариг банкны хамт олонд амжилт хүсье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.