Өлсөх үед хүний бие өөрийгөө цэвэрлэж, эрүүлжүүлэх боломжтой болдог

Өлсөх үед хүний бие өөрийгөө цэвэрлэж, эрүүлжүүлэх боломжтой болдог

Японы Зэн буддизмын лам нар цэвэрч байдлаараа алдартай. Хашаа хороо, сүмийнхээ эргэн тойрныг ямар сайхан эмх цэгцтэй байлгадгийг олон хүн мэднэ. Манайханд ч гэсэн цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдал бол өргөжин дэгжих, буян заяа арвидан дэлгэрэхийн чухал нэгэн нөхцөл гэдгийг чандлан сахидаг нэгэн байхад үл ойшоогчид цөөнгүй байдаг. Гэвч миний одоо ярих зүйл маань амьдарч буй орчноо, эсвэл биеийн гадаад ариун цэвэр, хумсаа авсан байх, нүүрээ болзоонд явахдаа угаасан байх тухайд биш шүү.

Биеийн дотоод ариун цэвэр, бохирдсон тохиолдолд хэрхэн цэвэрлэх цэвэрлэгээний тухайд ярих болно. Олон төрлийн өвчин эмгэг хүний бие, дотоод эрхтэн систем бохирдож хэвийн үйл ажиллагаа нь алдагдсанаас үүдэж үүсдэг. Бохирдуулагч зүйлс нь өдөр тутам бидний хэрэглэдэг хоол унд, архи тамхи (мэдээж хүн бүр өдөр болгон уухгүй л дээ), эм, бас нөгөө алдарт утаа, бүсгүйчүүдийн хувьд голдуу гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт агуулагдаж буй хорт химийн бодисууд болно. За тэгээд эдгээрээс болоод биесүүд маань хордоод, ажил хийх нь байтугай бодох ч хүсэлгүй болтлоо эрч хүчгүй болжээ гэж бодъё.
Хорт хавдар бол өөрөө бие даасан өвчин биш, харин тодорхой эрхтэн системийн бохирдол, түүнээс шалтгаалж үйл ажиллагаа нь алдагдсаных гэж бичиж байсныг минь зарим хүн санаж байгаа байх. Энэ мэтчилэн олон өвчлөл үүсдэг.
Гол асуудал болох цэвэрлэгээний тухай эхэлье. Логикоор нь бодвол анхнаасаа хорт бодис агуулсан хүнс, ус ундаа, эм хэрэглэхгүй, нүүр нүд хошуу амаа будахгүй байвал зохилтой. Харамсалтай нь ингэх ямар ч боломжгүй. Тэгэхээр эхний алхам бол аль болох эрүүл бүтээгдэхүүн сонгох. Гэсэн ч хамгийн эрүүл хүнс хүртэл хэмжээ нь ихдээд ирэхээрээ бас л асуудал үүсгэдэг.

За тэгээд нэгэнт биед үүсч хуримтлагдчихаад байгаа хорт бодисоосоо салах хамгийн энгийн түгээмэл арга бол хоол сойлт юм. Энэ сэдвээр хэдэн арван ном, нийтлэл, бүтээлийг олж уншиж болно. Хоол сойлтын тухай яриад эхэлмэгц яг ямар төрөл нь илүү дээр вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол тун ярвигтай асуудал. Учир нь хоол сойх үед хүн бүр өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс би ердөө ерөнхий зүйлүүдийн тухай мэдээлж, нарийвчилсан, өөрт тохирсон мэдээллийг та нар минь өөрсдөө олж үзээрэй гэж гуйя.

Зарим хүмүүс нэг дайралтаар гээд шууд л олон хоногийн хоол сойлт, өлсөлт хийж бүх л хорыг гадагшлуулахыг хүсдэг. Энэ бол туйлын буруу. Хоол сойлтын үед биед юу болдог вэ? Гаднаас хоол тэжээл авахаа болимогц бие махбод маань амьд оршихын тулд энергийн өөр эх үүсвэр хайж эхэлдэг. Өөрөөр хэлбэл дотоод горимд шилжинэ. Мэдээж эхлээд нөөц буюу өөхөө хэрэглээд эхэлдэг. Өөхний нөөц дуусмагц булчин руу орж эхэлнэ. Эндээс эхлээд энэ нь эмчилгээний чанартай хоол сойлт биш, өлсгөлөн болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл эрүүлжиж сэргэх биш, амьд үлдэхийн тулд бие маань зовж, байгаа бүхнээ хэрэглээд эргэж сэргэхийн аргагүй хор хохирол учирч эхэлж байгаа гэж ойлгож болно. Иймээс утга учиргүй олон хоног сойх хэрэггүй. Хоол сойлтын үед дан ганц цэвэр ус л уудаг. Мэдээж олон янзын хувилбар байдаг л даа. Хоол сойлтын эхэн үед илэрдэг нийтлэг реакци бол толгой өвдөх явдал. Тэгвэл аяга усанд чимх далайн буюу цэвэршүүлээгүй давс хийгээд ууна.

Хамгийн тохиромжтой эхлэх арга бол 7 хоногт 1 удаа бүтэн хоногийн сойлт хийх. 24 цагийн гэсэн үг. Ийм байдлаар 1-2 сар болоод долоо хоногт 2 удаа 24 цагийнх эсвэл шууд 2 хоногийн сойлт буюу 48 цагийн сойлт хийж болно. Цөөн бус хүн анх эхлээд шууд 10 буюу түүнээс дээш хоногийн сойлт хийхийг оролдоод түүнээсээ болж дахин сэргэшгүй өвчин олж байсан гашуун түүх байдаг. Миний нэг танил сэтгэл хөдлөлөөрөө шууд 7 хоног хоол ч үгүй ус ч үгүй хатуу сойлт хийгээд элэг нь асуудалтай байснаа мэдэхгүйгээс болоод бие нь муудаж, түүнээс хойш байнгын улаан нүдтэй, их л эв хавгүй туранхай, ердөө таргалдаггүй болчихсон юм. Ядаж байхад өндөрийг хэлэх үү. Түүний ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг яривал их урт түүх болно. Тэгээд ч зарим хүнд дэмий сэтгэгдэл төрөх байх..

Тэгэхээр анх удаа хоол сойх гэж байгаа хүн байгаа бол бага багаар болгоомжтой эхлэх хэрэгтэй. Америкийн эмч Пол Врэгг (Paul Bragg)-ийн бичсэн Өлсөхүйн гайхамшиг (The Miracle of Fasting) гэдэг номыг олон хүн уншсан байх. Уншаагүй бол олж уншихыг зөвлөе.

Дээр хэлсэнчлэн 1 хоногийн сойлтоос эхлээд сар тутам 1 хоногоор нэмж болно. 7 хоногт 1 хоног хоол сойход нийлбэр дүнгээрээ жилд 50 хоног болно. 2 хоног сойно гэвэл жилд 100 орчим хоног болно. Яагаад хоол сойлт хэрэгтэй вэ гэвэл хоол сойлтын үед бие маань өөрийгөө эрүүлжүүлэх боломжтой болдог. Бидний бие хамаг энергиэ идсэн ууснаа шингээхэд дийлэнхийг нь зарцуулдаг. Тиймээс ч хоол идсэний дараа, ялангуяа мах их идсэний дараа ихэд ядарч нойр хүрдэг шүү дээ. Хоол идээгүй, ходоод хоосон байх үед бие тэрхүү хэмнэсэн энергиэ өөрийгөө эрүүлжүүлэх, нөхөн төлжүүлэх, хорт бодисыг гадагшлуулахад хэрэглэдэг.

Эхлээд илүүдэл давс, салстууд гадагшилдаг. Дараа нь элдэв хорт бодисууд ээлж дараалан гарч эхэлдэг. Хамгийн хэцүү, цэвэрлэхэд төвөгтэй зүйл бол хүнд металлууд байдаг. Тэдгээр нь ихэвчлэн эм эмийн бодис, бас вакцинд ихээр агуулагддаг. Тэгэхээр энэ сайн эм гээд элдэв хүнд хор эмчийн заавар зөвшөөрөлгүйгээр дур мэдэн залгихаа больсон нь дээр.

Өдөрт заавал 3 удаа хоол идэх ёстой гэдэг стандарт бол яавч манай улсаас гарсан зүйл биш. Импортын дэглэм гэж болно. Хамгийн эрүүл сайн дэглэм бол хоолны дунд 12 цаг орчим зайтай байх нь хамгийн эрүүл гэгддэг. Мэдээж нэгэнт тэгж идээд сурчихсан ходоод, кодлогдсон тархийг яалтай. Гэхдээ тэр кодыг шинээр ресетлэхэд тийм ч хэцүү болон боломжгүй зүйл биш. Товчоор хэлэхэд хэт их хооллолт энэ зууны гамшиг болоод байгаа юм. Та бүхэн надтай заавал санал нэг байх албагүй л дээ. Гэхдээ л хэт их идсэнээс болж эрүүл мэндээ хохироож байгаа нь жирийн жам ёсны өвчлөлөөс хэд дахин илүү болчихоод байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Манай нэг эрдэмтэн эртний монголчуудын хооллолтын тухай сайхан нийтлэл бичсэн байсан. Мөн нэг чухал зүйл бол хоол сойлтын үед биед өсөлтийн даавар ялгарах процесс идэвхждэг. Энэхүү даавар нь хүний биед 30 наснаас хойш үйлвэрлэгдэх нь эрс багасдаг. Уг даавар нь ялгарснаар насанд хүрэгчид нэмж өсөж бариад байхгүй л дээ. Харин биеийн эд эсүүд өсөж төлжих, шинээр нэмэгдэх, хуучирч өтөлсөн эсүүдийг хурдан задрах процесийг дэмждэг. Энэ нь гол эрүүлжүүлэгч хүчин зүйл гэж ойлгож болно.

Хоол сойлтын үед бамбайн эсвэл бөөрний дээд булчирхайн асуудалтай, шижинтэй улсууд гойд анхаарах учиртай. Гэхдээ энэ нь сойлт хийж огт болохгүй гэсэн үг биш. Хоол сойлтын үед цусанд кетонын бие (Ketone bodies) олширдог. Бас глюкоз маш багасдаг. Үүнийг шилжилтийн үеийн эхний хямрал, симптом гэж ойлгож болно.

Дээр хэлсэн өсөлтийн даавар нь тархины үйл ажиллагаа, ой тогтоолтонд маш сайн нөлөөтэй байдаг. Тиймээс л гэгээрлийг хүссэн их багш нар бүгд л мацаг барьсан байдаг. Эцэст нь хэлэхэд эрүүлийг хүсвэл өлөн бай. Хэт өлсөхгүйгээр хол зайтай хооллоод сурчихвал тун зүгээр шүү. За та нартаа өвчлөхгүй эсэргүүцэл сайтай байх, эмгүйгээр эрүүлжих, эдийн засгийн хэмнэлттэй, цагаа ч бас хэмнэх боломжтой, хэн бүхний мэддэг ч хэрэгжүүлдэггүй нэгэн аргыг дахин сануулж уруу татах зорилготой бичлээ. Цөөхөн монголчууд маань цөмөөрөө эрүүл байж саруул ухаан оршоож, элбэг баян, сэтгэл амгалан байх болтугай.

Нэг маш чухал зүйл хэлэхээ мартсан байна. Бидний дунд залхуурал гэдэг том асуудал үнэндээ хөгшин залуугүй олон хүнийг хамарсан гэдэгтэй ихэнх уншигчид санал нэгдэх байх. Ажлаа тараад гэртээ ирээд л бүгд л унаад өгмөөр болдог биз дээ? Ядрахыг ч бол ойлгоно. Харин амраад байгаа хэрнээ л улам их ядрах мэдрэмжийг юу гэх вэ? Яг нарийн ярих юм бол тэр залхуурлын гол шалтгаан нь дээр яриад байсан биед байгаа бохирдол, хорт бодисууд юм шүү дээ. Яагаад гэвэл сойлт хийж биеэ цэвэрлэсний дараа хүн бүгд л маш их эрч хүчтэй, ядрах залхуурах гэдгийг бараг л мартсан байдаг. Бас сэтгэл санаа хүртэл өөдрөг, нэг л баяртай сайхан мэдрэмжээр дүүрэн болдог юм. Энэ бүхэн л бидэнд үнэхээр дутагдаад байгаа юмны нэг нь мөн биз дээ?
 

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

11
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419