Спортын салбарынхан болоод өдөр бүр эрчимтэй бэлтгэл хийдэг тамирчдад нэгэн таатай боломжийг “Herbalife Nutrition” компаниас олгож, уургийн дутагдлаа хялбархан нөхөх бүтээгдэхүүнүүдийг гаргасан юм. Тус компани “Формула-1” уураг илчлэгийн коктейль, “Экспресс” батончик, “Алое” ургамлын ундаа зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүнийг гаргаснаар тамирчид өдөр тутмын хэрэглээгээ болгожээ. Энэ тухай “Herbalife” компанийн хамтран ажилладаг алдарт хөлбөмбөгч Криштиано Рональдо “Би шаргуу хөдөлмөрлөж, бүхий л давуу талыг хайдаг. Зохистой хооллолт, шим тэжээл бол бас нэгэн давуу тал юм. Тийм ч учраас би шим тэжээлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Herbalife” компанитай хамтран ажиллах болсон” хэмээн хэлсэн байдаг.
“Herbalife Nutrition” компани дэлхийн хэмжээнд 200 гаруй спортын арга хэмжээ, баг, тамирчдыг ивээн тэтгэдэг нь зөв хооллож, зохистой шим тэжээл хэрэглэн, эрүүл, идэвхтэй амьдрахыг эрхэмлэдэг хүмүүсийг тууштай дэмждэгийн жишээ юм. Иймдээ ч “Herbalife Nutrition” компани нь олон улсын хөмбөмбөгийн од Криштиано Рональдогийн шим тэжээлийн албан ёсны спонсор бөгөөд Лос Анжелес Галакси багийн ивээн тэтгэгч, шим тэжээлийн албан ёсны түнш билээ. Мөн 2015 онд АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Тусгай олимпийн наадмыг ивээн тэтгэж, оролцсон бүх тамирчдын 10 гаруй хувьд (700 орчим тамирчин) компани болон Бие Даасан Гишүүдээр дамжуулан шууд дэмжлэг үзүүлсэн байна. Хамтын ажиллагаа нь тамирчны өмсгөл дээр нэр, лого байршуулах төдийгөөр хязгаарлагддаггүй. Тамирчид хооллолт, шим тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээнийхээ бэлтгэлд гарахаас эхлээд дуустал нь жилийн аль ч улиралд Herbalife компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Мөн хөлбөмбөгийн тамирчин Криштиано Рональдотой хамтран ажиллаж, бүх түвшний тамирчдын шингэн нөхөх болон дасгал сургуулилалтын хэрэгцээнд тохирох “Herbalife24” “CR7” түлхэх хүч нэртэй бүтээгдэхүүнээ гаргасан билээ. Тиймдээ ч спортын салбарын элит багууд “Herbalife Nutrition” компанийг албан ёсны шим тэжээлийн түншээр сонгодог.
Харин Монгол Улсын тухайд 2014 оноос хойш "Эрчим” хөлбөмбөгийн клубтэй хамтарч, албан ёсны спортын хамтрагчаар ажиллаж байна. Энэхүү хугацаандаа тамирчдыг шим тэжээл, уураг авах бүтээгдэхүүнээр хангах төдийгүй олон улсын хэмжээний эмч, мэргэжилтнүүдийг урин авчирч, тэдэнд гадаадын жишиг болсон хооллолтын тухай болон гэмтэл, бэртлийн үед авах арга хэмжээний талаар сургалт хийдэг юм. "Эрчим” хөлбөмбөгийн клуб нь Монголын хөлбөмбөгийн холбооны “Мазала” Үндэсний дээд лигийн 12 удаагийн аварга болж, 4 дараалсан түрүү, сүүлийн 7 улиралд 6 түрүү авсан төдийгүй “Супер цом”-ын 6 дараалсан түрүүг авч, бахдам амжилт үзүүлээд байна. Угтаа тэд эрч хүч, амжилтын эзэд аль хэдийнэ болжээ.
“Эрчим” багийн ахлагч, хамгаалагч Ц.Энхжаргал “Би бэлтгэлийнхээ үеэр уургийн батончик иддэг. Уургийн батончик нь уургаар хангаж, эрч хүчээр дүүргэж чаддаг юм. Бид гадаад руу тэмцээнээр их аялдаг учраас Хербалайфын “Формула-1” экспресс батончик хэрэглэснээр биеийн жингээ тогтмол барьж, тэнцвэртэй хооллолж чаддаг” гэсэн юм. “Herbalife Nutrition” компанийн бүтээгдэхүүнүүд нь тэнцвэржүүлсэн хооллолтын нэмэлт бүрдэл болж, эрүүл, идэвхтэй амьдрахад туслах уураг, эслэг, амин дэм агуулсан шим тэжээл болдог юм.
Түүнчлэн “Herbalife Nutrition” компанийн эрүүл хооллолтын хэдэн мянган клубыг дэлхий даяар ажиллуулж, хүмүүст зөв хооллолттой эрүүл, идэвхтэй амьдралыг түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Энэ тухайд Энхтуяа “Би 32 настай, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Анх Herbalife Nutrition эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн клубт зочлохдоо жингийн илүүдлээсээ 5 кг л хасах зорилготой байсан бол одоо 8 жилийн хугацаанд нийт 25 кг хассан байна. Эрүүл, идэвхтэй амьдралыг ажлаа хийнгээ өөрт хэвшүүлэх нь хамгийн аз жаргалтай санагдсан учраас клубийн Зохион байгуулагч болсон юм. Зохион байгуулагч болсноороо маш олон хүмүүст өөртөө итгэх итгэл, эрч хүчийг өгч, маш сайхан үр дүнгүүдийг бий болгож байна. Хүсэл зорилго нэгтэй, эрүүл амьдралыг хэвшүүлэхээр 20-30 хүн өглөө бүр манай клубийг зорин ирж, амьдралынхаа цоо шинэ хуудсыг бичилцэхэд нь хамт олноороо зүрх сэтгэл нэгдэн ажилладаг тул аз жаргалтайгаар өглөөг эхлүүлдэг. Гайхалтай эрч хүчийг өгөх хамгийн тэнцвэртэй, чанартай хоолоор өдрийг эхлүүлдэг болохоор Herbalife Nutrition-ын бүх бүтээгдэхүүнд дуртай. Цаашид олон хүмүүст эрч хүч, эрүүл амьдралыг бэлэглэхэд хүчин зүтгэх болно” гэлээ.
Эрүүл амьдралын хэв маягийн зөвлөх Д.Азбилэг “Өглөөний хоол бол хүний биед хамгийн чухал. Маш сайн ач холбогдол өгч, чанартай бүтээгдэхүүн хэрэглэвэл өдрийн турш ажлын бүтээмж өндөртэй байж, эрч хүчээр дүүрэн байдаг. Өглөөний хоолонд 20 гаруй төрлийн амин дэм, эрдэс орох ёстой. Гэхдээ эдгээрийг хүн өдөрт бүгдийг нь нэг дор авч чадахгүй. Тийм учраас тэнцвэртэйгээр авах хэрэгтэй. Тиймээс “Формула-1” коктейльд хүн нэг удаадаа авах ёстой бүх амин дэм, эрдэс орчихсон байдаг. Би энэ бүтээгдэхүүнийг дөрвөн жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. Ер нь бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр тэнцвэржүүлсэн хоол юм. Энэ хоолыг идсэн цагаасаа хойш гэр бүлээрээ эрүүл хооллолтын клуб ажиллуулж эхэлсэн л дээ. Надад жингийн илүүдэл байгаагүй ч эсрэгээрээ 10 гаруй кг жингийн алдагдалтай байсан. Энэ хоолыг идэж эхэлсэн цагаас их эрч хүчтэй болж, зөвөөр жингээ нэмсэн. Зөвөөр жин нэмнэ гэдэг нь уургийн хоол идэж байгаа учраас ядрахгүйгээр булчингийн массаараа жингээ нэмж байгаа хэрэг юм” гэж өглөөний хооллолтын тухай болон “Формула-1” коктейлийг онцлон хэлсэн.
Компанийн Бие Даасан Гишүүд болон ажилтнууд зөв хооллолт, зохистой шим тэжээл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин сурталчилсан хөтөлбөрүүдэд хандив өргөх, сайн дурын ажил хийх зэргээр орон нутагтаа сайн үйлсийн аян өрнүүлдэг байна. Тэд дэлхий нийтийн хэмжээнд хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлэхийг зорьдог. Иймдээ ч дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдэхүүнүүд нь хүрч, сайн сайхны “илч“ болсон олон мянган ажилтан, мэргэжилтэн нь эрүүл, эрч хүчээр дүүрэн амьдралыг цэцэглүүлсээр байгаа билээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.