Эрүүл мэндийн яаманд
Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаар АТГ-аас яриа, тодруулга өгөх боломжгүй тул Прокурорын байгууллагаас нэмэлт мэдээллийг авах нь зүйтэй" гэв.