97 дугаар сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авчээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч 38 хүүхэд өвчилсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Энэ асуудал намжаагүй байхад 15 дугаар сургууль ч гэлтгүй Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Тус сургуулийн хоёр сурагч сүрьеэгээр өвдөж эмчилгээ хийлгэж байгаа аж. Хоёрдугаар ангийн гурав, зургадугаар ангийн хоёр бүлгийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тодорхой болжээ.