Нэг сургууль байтугай нийтээрээ аюулд ороод байна

Нэг сургууль байтугай нийтээрээ аюулд ороод байна
Нэгэн сургуулийн багш сүрьеэтэй байсан нь илэрч Монгол даяараа цэц булаалдаж байна. Салбарын сайдаасаа эхлээд л хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх ганц багшийг буруутгаж, чичилж биесээ өмгөөлж байхад бүхэл бүтэн сургуулийн хүүхдүүд бөөнөөрөө халдвар авсан энэ мэдээлэл улс гүрнээр нь дэлхий ертөнцөөс тусгаарлачихсан байж мэдэх.
Ойрын хоёр өдрийн мэдээллээс харвал Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын XV сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь хуурамч шинжилгээний бичиг барьж ажилд орсон багшийн буруу болж таарсан ганц жишээг л сайд, даргагүй давтаж байна. Гэтэл нийтийн тээврийн автобусанд найтаахад л нэгэндээ халдвар тараах эрсдэлтэй энэ өвчний тархалт ямар байгаа, үр дүнтэй тэмцэж чадаж байна уу гэдгээ яагаад уг үндсээр нь ярихгүй байна вэ.
 
Сүрьеэ нарны цацраг хэлбэрээр тархаж байна
 
Олныг цочроосон хэрэг гарахаар л шуугидаг эсвэл сайд, дарга нарынх нь санаа зовдог асуудал нь зөвхөн салбараа өмгөөлж суух болчихлоо. Зүй нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгаа сүрьеэгийн өвчлөл, энэ өвчинтэй тэмцэх эмч, сувилагч ховор байгааг ярих ёстой атал салбарын хэмжээний асуудлыг ганц багш руу “бухах” дүр зургийг лав хоёр өдөр харав. Гэтэл сүрьеэ өвчнөөр жилд 4000 хүн шинээр өвчилж, ийм муу жишээгээр бид тив дэлхийдээ толгой цохиж явна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Номхон далайн бүсийн 37 орноос Монгол Улс сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгээр нэрлэгджээ. Шинэ бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг 15-44 насны ид хийж бүтээж, идэвхтэй хөдөлмөрлөх залуучууд байгаа нь сэтгэл эмзэглэмээр баримт юм. Энэ өвчнөөр жилд зүгээр л 250 гаруй хүн нас барж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Үүний ард мөн хэмжээний гэр бүл, бага насны хүүхэд өнчирч үлдэж байгаа. Зөвхөн сургуулиар л жишиж үзэхэд 2017 онд 0-18 насны 743 хүүхэд сүрьеэгийн халдвар авсаны 150 нь цэцэрлэгийн, 322 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 271 нь их, дээд сургуульд суралцагчид байжээ.
 
Сүрьеэгийн халдвар Улаанбаатараас нарны цацраг хэлбэрээр бусад аймаг руу тархаж байгааг судалгааны байгууллагууд тогтоосон.Хангалттай ч ярьж хэлдэг. Сүрьеэгийн өвчлөлийн 58 хувь Улаанбаатар хотод, 39.7 хувь нь  орон нутагт, 1.7 хувь нь хорих байгууллагад гарсан байна.
 
Сүрьеэгийн өвчлөл манай улсад тахал шиг чимээгүй тархаж буйг харуулж буй бас нэг жишээ нь Австрали улс 23 сая иргэнтэй хэрнээ 100 мянган хүн амд сүрьеэгийн зургаан тохиолдол бүртгэгддэг. Гэтэл Монгол Улс гурван сая хүнтэй хэрнээ сүрьеэгийн 183 тохиолдол бүртгэгдсэнээс бодит байдлыг харж болно. ДЭМБ-ын гаргасан аргачлалын дагуу үндэсний тархалтын судалгаа хийхэд 100 мянган хүн амд сүрьеэгийн 756 тохиолдол илэрсэн нь сүрьеэтэй гурван хүний нэгийг илрүүлж чадахгүй байгааг харуулж буйг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Зөвхөн тоо баримт дурдахад ийм.
Гэтэл сүрьеэ хэнд ч халдварлаж болох эрсдэлтэй өвчин. Тэр дундаа өсч, үрждэг таатай нөхцөл нь агааржуулалт муутай орчин, хүн амын нягтрал ихтэй газар. Манай орны хувьд хүйтний улирал удаан үргэлжилж, агаарын бохирдол өндөр байдгаас байшин барилга түүний дотор сургууль, цэцэрлэгийн агаарын солилцоо хангалтгүй болдог нь дээрх нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Мөн анги дүүргэлт, нягтрал их байснаар олон хүүхэд халдвар авч байгаа төдийгүй дэлхийн олон улс оронд сургуулийн орчинд сүрьеэгийн дэгдэлт гарсан талаар мэдээлжээ. Эндээс харвал сургуулийн хүүхдүүдэд халдвар тараасан гэж нэг багшийг буруутгаж, зүхэхээс илүү бодлого, тогтолцоогоо өөрчлөх, иргэдийн амьдралын түвшинг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулахаар бодлогын түвшинд, бүр иргэн нэг бүр анхаарах цаг болжээ.
Иргэд эрүүл мэндийн боловсрол муутайн дээр амьжиргаагаа залгуулах гээд өвчний шинж тэмдгээ хайхрахгүй, эмчлүүлэхгүй явдаг. Үүнийгээ гэр бүл, найз нөхөд, бусад хүнд тарааж, халдварын гинжин хэлхээ үүсгэдэг байна. Энэ гинжин хэлхээг яаж таслах, цаашлаад сүрьеэ, ДОХ-ын өвчлөлийн талаар хэрэгжүүлж буй олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг ч ярих учиртай. Энэ мэтээр бодит үр дүн тооцож, хариулт нэхэх учиг хөвөрсөөр.
 
Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртдөг
 
Өнгөрсөн намар өдөр тутмын сонинууд үндэсний хэмжээний форум хийхдээ нийгэмд хамгийн их тулгамдаж бодлого шийдвэр нэхэж байгаа асуудлын нэгээр сүрьеэгийн өвчлөлийг онцолж байсан. Форумын үеэр 2017 онд 3.779 хүн шинээр халдвар авсан.Халдвар авсан нэг хүн жилд 15 хүнд халдвар тараадаг. Ингэж тооцвол 2018 онд 3.779 хүн 56.685 хүнд халдаасан. Харин энэ тоо 2019 онд 850275, ирэх онд 12754125 хүнд сүрьеэгийн халдвар тархах эрсдэлтэй гэсэн ноцтой баримтуудыг дэлгэж байсан юм.
Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа”-ны үр дүнгээс харвал  сүрьеэгийн эмчилгээг зургаан сараас хоёр жилийн хугацаанд тасралтгүй хийлгэх ёстой байдаг. Монгол Улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал тухайлбал, гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой болдог. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулсаар байна. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан өвчтөнүүд эмчилгээгээ таслах, ингэснээр бусад хүнд халдвараа тараах эрсдэл нэмэгдэх аюултай аж.
Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл 11-37 хувь, мөн хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4-30 хувь хүртэл нэмэгдсэн байна. Сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтөний 39 хувь нь зээл авахад хүрч, 45.5 хувь нь ажилгүй болсон гэх дүн гарчээ. Тиймээс ДЭМБ-аас 2030 он хүртэл үргэлжлэх сүрьеэтэй тэмцэх стратегид сүрьеэгээр өвчлөгсдийн гэр бүлд ирэх санхүүгийн дарамтыг тэглэх томоохон зорилт тавьжээ.
Сүрьеэ өвчний улмаас учирч буй санхүүгийн дарамт гэдэг нь нийт зардал өрхийн жилийн орлогын босгоос хэтэрсэн зардлыг хэлж байгаа аж. Тодруулбал, сүрьеэтэй өвчтөнүүдийн гуравны нэг нь “ноцтой” болон “маш ноцтой” санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ба тэдгээрийн гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртөж байгааг судалгааны үр дүнд дурджээ.
Тиймээс бурууг нэг хүнээс хайх биш монголчуудыг аалзны тор шиг хэрэн тархаж, нийтээрээ аюулд ороод буй сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад гурван саяулаа тэмцэх хэрэгтэй байна. Харин төр, засгийн мэргэн шийдвэр л аюулт өвчний амь бөхтэй оршиж буй гинжин хэлхээг таслах хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг хэлэх нь илүүц биз.
 
Энэ талаар салбарын сайд болон бусад албаныхан ямар тайлбар өгснийг хүргэж байна.
 
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Багш нар ажилдаа орохдоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг
 
-Болсон явдал өнөөдөр бус хоёр жилийн өмнө эхэлсэн. 2019 онд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн алба ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд тус сургуулийн 529 хүүхэд халдвар авсан, 38 сурагч, нэг багш өвдсөн нь тогтоогдсон байдаг. Өвдсөн багш, сурагчдыг тухайн үед нь эмчилгээнд хамруулсан. Эмч, мэргэжилтнүүдийн тайлбарласнаар халдвар авсныг өвчилсөн гэж үздэггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шинэ удирдамжийг сүүлд гаргаж гишүүн орнууддаа илгээснээр өмнө нь халдвар илэрсэн хүүхдүүдэд Сүрьеэгийн алба эмчилгээ хийж байна. Ихэнх эцэг эхэд эрсдлээс болгоомжилж хүүхдээ эмчилгээнд оруулаад явж байна. ДЭМБ-ын зөвлөмжөөр халдвар авсан бус өвдсөн хүмүүсийг эмчилдэг эмнэлзүйн заавартай. 2018 оны эцсээр ДЭМБ-аас халдвар авсан тохиолдолд урьдчилсан сэргийлэх эмчилгээ хийх удирдамж гаргаж, гишүүн орнууддаа тараасан. Үүнтэй холбоотойгоор үлдсэн халдвар авсан хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж эхэлсэн. Үүнийг эцэг эхчүүд хүүхдийн элэг гэмтээдэг гэх мэдээлэл авсан байсан учраас төөрөгдөл гарсан. Тиймээс ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албанаас эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн уулзаж, хүүхдэдээ урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх нь цаашид өвчлөхгүй байх үндэс юм аа гэдгийг ойлгуулаад явж байгаа.
Багш нар ажилдаа орохдоо урьдчилан сэргийлэх үзлэгт ордог. Сая голомт болсон багш маань өвчтэйгөө мэдэж байсан ч өвчнөө нууж, дүүгийнхээ бичиг баримтаар ажилд орсноос л үүссэн асуудал.
 
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Сүрьеэгийн тархалтад архидалт, ядуурал нөлөөлдөг
 
-Бид эмчилгээндээ ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн эмийг хэрэглэдэг. Дэлхийн долоон тэрбум хүний гуравны нэг нь сүрьеэгийн нянгаар халдварлагдсан байдаг. Сүрьеэгээр өвдсөн хүн бүр халдвар тараана гэсэн үг биш. Халдварладаг, халдварладаггүй гэж хоёр янз байгаа. Өвдөөгүй ч халдвар авсан хүмүүсийг нарийн сорилоор илрүүлдэг. Ингэж илрүүлсэн бол урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх ёстойг ДЭМБ-аас зөвлөөд байна. Сүрьеэ халдвартай өвчин мөн. Гэхдээ үүнийг тархаахгүйн төлөө ажилладаг эмч цөөдөөд байна.
Төрийн албан хаагч, багш нар сүрьеэгийн шинжилгээ өгдөг. Халдвар тараасан багш бол хуурамч бичиг баримт бүрдүүлж, өөрийгөө эрүүл гэж ажилд орсон. Манай эмч нар өвчтэй хүнийг эрүүл гэж бичиг хийж өгөөгүй. 2017 онд эцэг эхчүүдээс гомдол ирсний дагуу манайхаас баг очиж сургууль дээр ажиллаад тэр багшийг илрүүлсэн. Урьд нь сүрьеэгээр өвдөж байсан, эмчилгээнд явж байсныг нь тогтоосон. Сүрьеэгийн вакцин нь сүрьеэгийн халдвар авлаа гэхэд хүндрэлээс нь хамгаалж байгаа нэг хэлбэр. Түүнээс бүх насаар нь сүрьеэгээс хамгаална гэж байхгүй. Сүрьеэгийн тархалтад хамгийн гол нөлөөлж байгаа гол зүйл нь архидалт, салалт, ядуурал шүү дээ.Ядарч зүдрээд, шоронд ороод, гэр бүлээсээ салаад, хүйтэн нойтонд амьдраад эхэлбэл  биед байгаа сүрьеэгийн нян идэвхжиж өвчилдөг.
 
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал О.Энхзаяа: Сургуулиудын багш, сурагчдыг сүрьеэгийн шинжилгээнд хамруулж байна
 
-Нийслэлийн ерөнхий боловсролын XV сургуульд сүүлийн гурван жилд дөрвөн  удаагийн сүрьеэгийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж, давхардсан тоогоор 5000 гаруй багш, ажилчин сурагчдыг хамруулсан. 2019 онд сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд нийт багш ажилчид, сурагчдын 95 хувийг хамруулж, сүрьеэгээр өвчилсөн 39 тохиолдол, сүрьеэгийн далд халдвартай 529 хүүхдийг илрүүлж оношилсон. Сүрьеэгийн далд халдвартай хүүхдийг сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагчтай нэг бүрчлэн уулзаж, эмчилгээнд хамруулах зөвшөөрөл аван ажиллаж байна. Одоогийн байдлаар эцэг эхчүүдийн 74 хувь зөвшөөрсөн. 2018, 2019 онд нийслэлийн бусад ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, ажилчдыг сүрьеэгийн үзлэг шинжилгээнд хамруулж, сүрьеэтэй тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд хамруулж байна. Хүн амын дундах сүрьеэгийн халдварлалт, тархалтыг бууруулах гол арга зам бол сүрьеэтэй өвчтөнг аль болох эрт илрүүлж, бүрэн төгс эмчлэх, сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд өвчлөхөөс нь сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах юм.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419