Шинэ төгсөгч та ажилд орох “ТОГЛООМЫН ДҮРМИЙГ” өөрөө зохионо

Шинэ төгсөгч та ажилд орох “ТОГЛООМЫН ДҮРМИЙГ” өөрөө зохионо

- Ажлын туршлага VS Шинэхэн төгсөгч –

Бизнесийн ертөнц хурдтай хувьсаж, өсөлттэй зах зээл мэргэжлийн тоглогчоо үгүйлж байна. Шинэ ажлын байран дахь милениалуудын өрсөлдөөн суларч, “Y generation”  (20-35 насныхан) хөдөлмөрийн зах зээлийн гол ажиллах хүч болсон энэ үед өөрт тохирсон ажлаа хэрхэн сонгох вэ? 2018 оны хувьд компьютер, анагаах ухаан, физик, хими, биологи, газар зүй, математик статистик, нийгэм, эдийн засаг, тээвэр, багш боловсрол судлал зэрэг мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 70.9-76.5 хувьтай байна. Үүнтэй уялдуулан ажлын туршлагагүй бол сэтгэлдээ нийцсэн ажилдаа орж чадахгүй гэх хандлага залуу үеийнхэнд бий. Магадгүй та ч гэсэн тэдний нэг юм биш биз? Тэгвэл наашаа түр суу. Хамтдаа ярилцаж, гаргалгааг нь олъё. Бидний хувьд “Эхлээд багаас нь хийж сур” гэдэг ээж, аавын үг хэдийнэ ард хоцорсон болохыг сануулж байна. Хөдөлмөрийн зах зээлийг бидний зүг 180 градус эргүүлж, ажилд оронгуутаа өөрийнхөө хэн болохыг харуулж, том төслүүд дээр ажиллах боломж буйг илтгэх хэд хэдэн боломж байгааг дор дурдъя.

1. Нийгмийн хариуцлага – Зах зээлд хэдийнэ байр сууриа олсон томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шинэ төгсөгчдийг ажлын байраар хангах олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг жишээ бол Монгол Улсад хувийн хэвшлийн ААН-үүдээс ажилтуудынхаа тоогоор эхний гуравт жагсах, томоохон ажил олгогчдын нэг ХААН Банк  2018 онд 1000 ажилтан шинээр ажилд авч, ажлын байраар хангасны 50 хувь нь шинэ төгсөгчид байна.

2. Олимпиад, тэмцээн, уралдаан – Өөрийнхөө чадварыг үнэлүүлнэ, дээрээс нь ажилд орох санал авна гэвэл ямар сонсогдож байна? Тийм ээ, энэ бүгд бодитой. Өнгөрсөн хугацаанд ХААН Банкны зүгээс Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг Банк, санхүүгийн чиглэлийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд 8 жил дараалан зохион байгуулж буй. Харин ЕБС төгсөгчдөд зориулан ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлгийг 12 жилийн турш зохион байгуулжээ.

Үүний хажуугаар СЭЗИС-иас зохион байгуулсан Санхүү, менежментийн улсын 7-р олимпиадыг хамтран зохион байгуулж, хувь хүний хөгжил, ажлын байранд гараад амжилттай ажиллахад шаардагдах ур чадвар, банкны салбарын ирээдүйн чиг хандлага зэрэг сэдвээр оюутнуудад мэдээлэл өгсөн байна.

Мэдээж эдгээр олимпиад, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд амжилт үзүүлсэн оюутнуудад ажлын байр санал болгодог нь бидний анхааралд өртсөн юм. Энэ мэтээр аливаа уралдаан, тэмцээнүүдэд амжилт үзүүлбэл “акул”-уудын хараанд өртөх амархан.

3. Менторшип хөтөлбөр – Аливаа тэтгэлэг, гадны их сургуулиуд элсэлтийн шалгууртаа нийгмийн идэвхийг хэрхэн чухалчилж буйг анзаарсан л биз дээ? Энэ чухал шалгуур ажилд ороход ч мөн шаардагдана. Магадгүй зарим хөтөлбөрийг томоохон ажил олгогчид хамтран зохион байгуулах нь ч бий. Иймд энэ төрлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Ойрын жишээ болгож нэрлэвэл, жил бүр Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар –аас зарладаг Менторшип хөтөлбөр, АмЧам Монголоос мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “AmCham Mentor Day 2019” өдөрлөг, Залуу эмэгтэйчүүдэд зориулсан Менторшип хөтөлбөр зэрэг олон сонирхолтой арга хэмжээ бий. Өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй ажил олгогчдын анхааралд өртөх боломж шүү. Бүү алдаарай.

4. Дадлага + Цалин – Төгсөх ангийн оюутнуудын хувьд сэтгэл зовоосон нэг асуулт нь “Дадлагаа хаана хийх вэ?” Хэрэв чи өөрөө л хичээж, сэтгэлээсээ бүхнээ зориулж чадвал боломж үргэлж нээлттэй байдаг. Дадлага хийнэ гэдэг нь залууст суралцаж байх явцдаа онолын мэдлэгээ бодит орчин, бизнесийн нөхцөл байдалтай уялдуулах том боломж. Мэдээж үүн дээр нэмээд чи хичээлээ сайн хийж байсан, өөртөө мэргэжлийн ур чадвараа сайтар суулгаж чадсан бол цалин авна гээд бод доо. Шинэхэн сонин дуулгахад, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан ХААН Банкнаас “Цалинтай дадлагын хөтөлбөр” зарлажээ. Өнгөрсөн 2018 онд ХААН Банкинд тус чиглэлээр 12 оюутан цалинтай дадлагажиж, зургаа нь одоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. ХААН Банкны хувьд дадлагын хөтөлбөрт нээлттэй ханддаг бөгөөд 2018-2019 онд 300 орчим оюутан тус банкинд дадлага хийж, мэдлэгээ бататгасан байна.

- Ажил амьдралын тэнцвэр -

Шинэ үеийн удирдлагын арга барилд байгууллагаа үр ашигтай, бүтээмжтэй удирдахын тулд ажилтнууд хоорондын харилцаа, дотоод уур амьсгал, байгууллагын соёлыг чухалчлах хэрэгтэй хэмээдэг. Энэ тухай ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шинээр ажилд авах залуусын харилцаа, хандлага, зан төлөвийг илүүд үзэж, ач холбогдол өгдөг болсон” хэмээжээ. Үнэхээр ч ХААН Банкны ажилтнууд хоорондоо инээмсэглэлгүй зөрж байхыг би олж харсангүй. Ажлын ширээ нь цэмцгэр тэдний хийх ажлын жагсаалт харин дүүрэн байх юм билээ. Хүн бүр өөр өөрсдийн сурсан мэдсэнээ бусдадаа харамгүй хуваалцах, ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал бүх боломжийг нээлттэй хуваалцах соёл мөн л энэ байгууллагаас эхтэй. Шинэхэн төгсөгчийн хувьд шинэ ажилд орчихвол ажилдаа бүхнээ зориулж хэсэгтээ л хувийн орон зайгүй амьдрах юм шиг айдастай байдаг. Тэгвэл бидний жишээ авч буй ХААН Банкны зүгээс ажилтан бүрээ брэнд элч гэж үзэж, тэдний хувийн орон зайг хүндэтгэн “Ажил амьдралын тэнцвэрийг хангах хөтөлбөр” хэрэгжүүлдэг аж. Үүний хүрээнд тус банкны дэргэд сайн дурын 15 орчим клуб ажиллаж байна. Мөн өөрийгөө дайчилж, ажилдаа хичээнгүй хандвал дэвшин ажиллах, суралцах боломж нээлттэй. Үүний баталгаа нь банкны дотоодод хийгдсэн судалгааны дүнгээс харагдана. Тус судалгаанд нийт ажилтнуудын 70 орчим хувийг залуус эзэлдэг ба нэг ажилтан дунджаар 3 жил тутам албан тушаал дэвшиж ажилладаг тухай дурджээ. Энэ бол шинэхэн төгсөгч бидний хувьд тун сайхан мэдээ шүү! Мэдээж ажилтнуудаа сургалт семинарт тогтмол хамруулдаг ба гадаад хэл, магистрт сурвал тэтгэлэг олгодог тухай ажилтнууд нь хамгийн эхэнд онцолж байлаа. Харин удирдлагуудынх нь зүгээс тодруулахад ажилтнууддаа зориулсан “Нийгмийн хөгжлийн сан”, “Ажилтны хуримтлалын сан” байгуулах зэргээр анхаарч ажилладгаас гадна цалин, урамшууллын хөшүүргийг түлхүү анхаардаг хэмээж байсан юм.

- Хариуцлагаа чи хүлээх бол сонголтоо ч мөн чи өөрөө хийх хэрэгтэй -

Хүн төрөлхтний мөн чанарт хэзээд хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээх чадвар дутмаг байсаар ирсэн. Эрх чөлөөт иргэний амин сүнс нь сонголтоо өөрөө хийдэгт оршдог.  Иймд нэгэнт л өөрийнхөө зохиосон дүрмээр тоглох гэж байгаа бол бүх сонголтыг өөрийн гартаа аваарай. Бусдын зөвлөгөөг сайтар сонсож, өөрийнхөө дотоод дуу хоолойтой харьцуулж эргэцүүлэн олон талаас нь тунгаасны дараа “Энэ яг мөн байна” гэсэн эцсийн зогсоол дээр зангуугаа хаяарай. Амьдралын их аянд тань амжилт хүсье!

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419