Монгол улс энэ жил анх удаа Олон Улсын Робокон тэмцээнийг эх орондоо зохион байгуулна
Дэлхийн хөгжлийг Монголд авчрах хамгийн чухал зүйл бол технологи гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх болсон. Харин оюутан залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой Робокон тэмцээнийг анхлан 1991 онд Япон улс дотоодын их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг байсан бол одоо дэлхийн хэмжээний тэмцээн болон өргөжсөн байна. Манай улсын хувьд МҮОНРТ, БСШУЯ-тай хамтран энэ жил 18 дах удаагийн “ Робокон-2019” тэмцээнийг амжиллтай зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд 16 их дээд, сургууль, коллежийн 17 баг өрсөлдлөө. Жилээс жилд өрсөлдөөн нь ширүүсч буй Робокон-2019 тэмцээний зорилго нь Монголын техник технологийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилготой бөгөөд тэмцээний тэргүүн болон дэд байранд эзэлсэн багууд энэ жил манай улсад анх удаа зохион байгуулагдах “ABU робокон-2019” ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцох юм. Капитрон банкны хувьд энэ жил Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн харъяа “Шинэ Монгол Технологийн Коллеж”-ийн "NewRobo" баг болон Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн "NomaTech" багуудыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд “ABU Robocon-2019” тэмцээнд тус багууд шагналт байранд шалгарлаа.
Тэмцээний үеэр Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн зөвлөх профессор Япон улсын иргэн Шиничи Сүзүки багшаас сэтгэгдлийг сонссон юм.
Сур: Робокон тэмцээнд оролцсоноор хүүхдийн хувьд юуг сурч мэддэг бэ ?
Багш: За хамгийн гол нь маш их зүйлийг сурч авдаг, роботыг ганцхан хүүхэд хийдэггүй. Нэг роботыг бүтээхэдтооны, механик чиглэлийн, цахилгааныгээд олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Тэгэхээр энэ олон хүн хамтдаа нэг зүйлийг бүтээдэг. Энэ нь хүүхэд залуусыг багаар ажиллах чадварт сургадаг. Хөдөлмөрт сургадаг. Бас техник сэтгэлгээг нь хөгжүүлдэг гээд олон чухал зүйлийг сурч мэднэ.
Сур: Робокон-2019 тэмцээний талаар таны сэтгэдэл ?
Багш: Робокон тэмцээний нэг сонирхолтой зүйл нь жил бүр ямар нэгэн сэдвийн хүрээнд өрсөлддөг. Тэр сэдвийнхээ дагуу дүрмээ зохиож сэдэв, дүрэм гэсэн байдлаар явагддаг. Энэ удаагийн тэмцээний хувьд давхиж буй морь гэсэн сэдвээр явагдаж байна л даа. Ингэж ямар нэгэн сэдэвтэй явагдсанаараа тэмцээнийг илүү сонирхолтой болгож байгаа юм. Манай багийн хувьд жишээ нь яг сэдвийн дагуу давхиж буй морийг роботоор хийхийг хичээлээ.
Сур: Баярлалаа таны ажилд амжилт хүсье
Багш: Баярлалаа, энэ дашрамд хүүхдүүдийн маань хүсэл зорилгыг биелүүлэхэд тусалж дэмжиж байгаа Капитрон банкны хамт олонд нийт сурагчдынхаа өмнөөс болон хувиасаа талархлаа илэрхийлье!
Ухаалаг ирээдүйн зүгт уриатай Капитрон банкны хувьд монгол залуусынхаа хүсэл мөрөөдөл, бүтээлч сэтгэлгээг дэмжин ажилласнаараа ирээдүйн бүтээлч инженерүүдийг эх орноосоо төрөн гарахад туслах зорилготой юм.
Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.