2-6 настай бүх хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ

2-6 настай бүх хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ

Хүүхэд өсвөр насныхны дунд элбэг тохиолдож байгаа шүд цоорох өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлэхгүй бол цаашид олон өвчний үндэс суурь болох эрсдэлтэй учраас Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн өвчнийг илрүүлэн, эмчлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн сарын 25-ны байдлаар тус аян хэрэгжиж эхэлснээс хойш 5486 хүүхэд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан гэсэн тоон мэдээлэл байгаа нь олон хүнд таатай сонсогдож байна.

Энэ хөтөлбөр нь 2019-2023 он хүртэл хэрэгжих бөгөөд  02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж эрүүлжүүлэн, шүдний цоорлыг 30 хувиар бууруулах зорилготой юм. Эхний ээлжинд  02-6 насны хүүхдүүдийг энэ оныг  дуустал уг хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна. Уг хөтөлбөрт  хувийн хэвшлийн 199 эмнэлэг хамрагдахаар шалгарсан бөгөөд нийслэлийн хэмжээнд  118 нь сонгогджээ. Эцэг, эхчүүд  хүүхдээ “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамруулж эмчлүүлэхийн тулд харъяа дүүргийнхээ сонгон шалгарсан эмнэлэгт хандан үнэ төлбөргүйгээр амны хөндийг нь бүрэн эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь нөгөө талаараа хувийн эмнэлгүүдэд ажил үйлчилгээгээ сайжруулах, үйлчлүүлэгчдээ татах бас нэгэн том сонгон шалгаруулалт болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, бага насны 1-3 хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийнхээ эрүүл мэндэд улсын дэмжлэгтэйгээр чамлахааргүй хөрөнгө оруулалт хийж байгаа томоохон боломж юм. Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөр эхлээд удаагүй ч эцэг, эхчүүд болон хувийн эмнэлгүүдийн аль аль нь энэ үйлчилгээний явцад сэтгэгдэл өндөр байна. Тухайлбал, шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх эрдэсжүүлэг түрхлэгийг 929 хүүхэд, араа шүдний төрөлхийн ховил, хаах зориулалтын материалаар битүүлж хаах эмчилгээг 947 хүүхэд, шүдний сувгийн эмчилгээг 911 хүүхэд, шүдний цоорол зогсоох түрхлэгийг 1684 хүүхэд, цоорол эмчлэх тусламж үйлчилгээг 283 хүүхэд, шүд авахуулах тусламж, үйлчилгээг 732 хүүхэд авсан байна. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан есөн дүүргийн хувийн эмнэлэгүүд ажлын цагтаа багтаан 2-6 насны хүүхдэд амны хөндийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсээр байна.

“Хэдэн жилийн дараах их өвчлөлийг бууруулах том алхам”

Хүүхдийн шүд өвчтэй байх нь 200 гаруй өвчний суурь болдог гэдгийг та өмнө нь сонссон байх. Тиймээс хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг эмч нар хэлж байна. Учир нь, улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна. Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байгааг албаныхан хэлж байв. Тэр дундаа хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдогийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тиймээс улсын хэмжээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр нь “Хэдэн жилийн дараах их өвчлөлийг бууруулах том алхам” болно хэмээн  талархан хүлээж авах гэр бүл олон байна. Иймд нийслэлд сонгон шалгаруулатад тэнцсэн эмнэлгүүд дээрх хөтөлбөрийн дагуу 02-6 насны хүүхдүүдийг хэрхэн эмчилж байгаа талаар зарим эмнэлгээс асууж, тодруулсан юм.

“Miracle’’ эмнэлэг: Улсаас өгсөн зардал бага ч бид эмчилгээгээ гүйцэд хийнэ

-Бид үйл ажиллагаагаа дөрөвдүгээр сарын  22-ноос эхлүүлсэн.Одоогийн байдлаар 02-6 насны 40 орчим хүүхэд эмчлүүлээд байна.Тавдугаар сарын 1-ныг хүртэл дүүрэг харгалзахгүй хүүхдүүдээ эмчилсэн. Харин дээрх хугацаанаас хойш харьяалалын дагуу цаг өгч тухайн хүүхдийг эмчилнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн хувьсах зардал өгч байгаа  ч ихэнх хүүхдүүдэд энэ хэмжээнээс давсан эмчилгээ хийж байгаа. Хүүхдүүдийн ихэнх нь хоёроос дээш шүдний цооролд сувгийн эмчилгээ хийлгэж байна. Зарим нь бүр шүднийнх нь тал хувь нь эмчилгээтэй байна. Манай эмнэлгийн хувьд,  нэг шүдний сувгийн эмчилгээг 50 мянган  төгрөгөөр хийдэг. Гэсэн ч бид улсаас өгсөн зардалд тааруулахгүйгээр нэг хүүхдийн шүдийг эмчилж эхэлсэн бол бүрэн гүйцэд эрүүлжүүлэх үүрэгтэй. Энэ дагуу л ажиллаж байна. Эцэг эхчүүд маш их сэтгэл хангалуун үйлчлүүлж байгаа.

 “UB dent”’ эмнэлэг: Нэг хүүхдийн 2-3 шүд өвчтэй байна

-Манай эмнэлэг дөрөвдүгээр сарын 11-нээс 02-6 настай хүүхдийг үзэж, эмчилж эхэлсэн. Учир нь, хөтөлбөрт хамрагдах батламжаа аваагүй ч дээрх хугацаанаас эмчилгээгээ эхлээрэй гэсэн чиглэл өгсөн байсан. Одоогоор өдөрт 20 орчим, нийтдээ 140-150 хүүхэд үзэж, эмчлээд  байна. Ерөнхийдөө ачаалал ихтэй, тавдугаар сарын 15-ныг дуустал цаг дууссан. Мэдээж, 60 мянган төгрөгт  багтаж хийгдэх  эмчилгээ бага. Хамгийн доод тал нь 2-3 шүд өвчтэй байдаг. 30-40 хүүхдээс нэг хүүхэд л эрүүл шүдтэй байна. Эрүүл шүдтэй хүүхдэд хамгаалах түрхлэг түрхэж байгаа. Зарим хүүхдэд 300-400 мянган төгрөгийн эмчилгээ шаардлагатай ч байна.Гэхдээ бид улсаас өгсөн үнийн дүнд  баригдалгүй амны хөндийг бүрэн эрүүлжүүлж өгнө.

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419