Д.Энхтүвшин: Хоёр жилийн хугацаанд 30 кг хасахдаа миний анзаарсан гол 3 зүйлс
1. идэж, уухаа тааруулах (60%)
- чихэр, сахараа эрс багасгах
- гурилаа багасгах
- ус сайн ууж, спиртээ багасгах
2. дасгал, хөдөлгөөн хийх (20%)
- 7 хоногт 5-с доошгүй удаа ямар ч
хамаагүй дасгал, хөдөлгөөн хийх
(ууланд алхах, гүйх, сагс тоглох гм)
3. сэтгэл санаа (20%)
- хурдан турах гэж яарах хэрэггүй
- турах талаар байнга бодож
стрессдэх хэрэггүй, бас нойр чухал
- ингээд эдгээрийгээ зуршил болгох
Илд, бамбайнд үхсэн хүний тооноос идэж, уухаас үхсэн хүний тоо хамаагүй олон гэж нэг эмч найз маань ярьдаг. Эрүүлийг хүсье! (105 кг -> 75 кг)
Эх сурвалж: Enkhtuvshin Dashtseren