Утааг бууруулах бодлого улс төрийн намуудад ялалт авчирна

Утааг бууруулах бодлого улс төрийн намуудад ялалт авчирна

Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улсын парламентын сонгууль энэ жил олны анхаарлын төвд байгаа. Хоёр сар дамнан үргэлжлэх энэхүү нүсэр сонгуульд өрсөлдөж буй намуудын мөрийн хөтөлбөр урьд өмнөхөөс эрс өөрчлөгдсөнийг судлаачид анзааран бичиж байна. Тухайлбал, Энэтхэгийн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр дэх гол амлалтын нэг нь утааг бууруулах асуудал болсныг Bloomberg мэдээлэв. Эрх баригч нам хамгийн их бохирдолтой 102 хотод анхаарлаа голлон төвлөрүүлж, ирэх таван жилд агаарын бохирдлыг 35 хувиар бууруулахаа амласан бол тэдний өрсөлдөгч Конгресс нам бүх хотын агаарын чанарыг сайжруулах цогц төлөвлөгөөгөө танилцуулав. Мөн Аам Адами нам цахилгаан автобусыг хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх, замын агаарыг соруулах замаар цэвэрлэх санал дэвшүүлжээ.

Хэн нь парламентад олонх болох, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь хэрэгжих, эсэхийг одоо хэлэхэд эрт.

Гэхдээ утааны эсрэг дорвитой тэмцэхгүй бол болохоо байлаа, энэ чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байж олны дэмжлэгийг хүлээнэ гэдгээ Энэтхэгийн улс төрийн хүчнүүд сайтар ойлгожээ.

Монголд бол одоогоор утааны асуудал нам гүмхэн байна. Цээж хорсгосон өвлийн их утаа замхран одохтой зэрэгцээд утааны гамшгийг хүн бүр мартаж орхидог нь гэм биш зан болсон хойно аргагүй. Гэхдээ өвөл болдгоороо болж, утаа дахиад л иргэдийн бухимдлыг төрүүлж эхэлнэ.

Харин энэ үед эрх баригчид “Бид утааг бууруулахын тулд ийм ажил хийж, ийм үр дүнд хүрлээ” гэж дэлгээд харуулчих тайлан, гаргаад үзүүлчих төсөл хөтөлбөр байгаа болов уу. Өдгөө тэд нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэртээ хамгийн их найдаж, үүний үр дүнд өвөл иргэдийн зүгээс ирэх дайралт, шүүмжлэлийг давж гарна гэж тооцож байгаа. Үнэхээр түүхий нүүрс оруулахыг хориглосноор хотын их утаа багасч, иргэд цэвэр агаараар амьсгалдаг болчихвол ирэх сонгуулиар олон нийт та бүхнийг хоёр гараа өргөөд дэмжих байх. Харин утаа багширалдсан хэвээр байвал... Хүмүүс яаж бухимдахыг төсөөлөхөд тийм ч хэцүү биш ээ.

Ер нь бид утаатай тэмцэнэ гэж ярьж, төлөвлөсөн, зарцуулсан мөнгөө тооцож үзвэл Улаанбаатар өдгөө дэлхийн хамгийн цэнгэг агаартай болчихсон баймаар.

Гэвч дэлхийн хамгийн их бохирдолтой гэх ангилалд багтдаг Энэтхэгийн хотуудыг ч давж гарах хэмжээний их угаар өвлийн цагт бий болдог нь судалгаагаар нэгэнт нотлогдсон зүйл. Тайландад агаарын чанарын индекс 172-т хүрч, улс орон даяар онц байдал зарлаж байхад Монголд энэ үзүүлэлт 3000 давж гарах тохиолдол байдгийг л дурдахад хангалттай.

Уг нь манай улс утааны гамшгийг бууруулахад маш их мөнгө зарцуулсан. Зөвхөн 2008-2016 он хүртэлх найман жилийн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсныг аудитын байгууллага  өнгөрсөн жил танилцуулж байв. Энэ их мөнгөөр утааг 100 хувь биш юм аа гэхэд иргэдэд мэдрэгдэхүйц хэмжээнд бууруулж болох байв. Гэтэл утаа багасах нь байтугай улам өтгөрснийг бид мэднэ. Үнэндээ нийслэлчүүдэд бодит үр дүн л хэрэгтэй болохоос элдэв шалтаг шаардлагагүй. Санаанд багтамгүй их мөнгө зарлагадаад байгаа хэрнээ утаа багасах биш нэмэгдээд буйд л олон нийт бухимдаад байгаа юм.

Ер нь манай улс төрийн хүчнүүд утааг бууруулах тодорхой шийдэл санал болгож байв уу. Монголын хоёр том намын 2016 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг ухаж үзэхэд энэ талаарх үг, өгүүлбэр тун хомс байх юм. Тухайлбал, Ардчилсан нам “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрийнхөө 8.6- д “Улаанбаатар хотыг утаагүй болгоно” гэх ганцхан өгүүлбэр бичжээ. Харин 13.27-д арай дэлгэрэнгүй буюу “Агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны зорилт нь орон сууцжуулах хөтөлбөр байх бөгөөд богино хугацаандаа барилгын дулаан алдагдлыг бууруулах, байгалийн хий, цахилгаан эрчим хүчээр дулааны асуудлыг шийдвэрлэх технологи нэвтрүүлнэ” гэсэн байна.

Тэнгэрийн мэт амлалтад хууртах тэнэг үгүй болсныг ойлгох хэрэгтэй

Тун ч тодорхойгүй, бүрхэг, дэндүү товчхон амлалт байгаа биз. Улаанбаатарын утааг яг ямар арга замаар хэдий хугацаанд бууруулах юм. Үүнд нь хэчнээн төгрөг шаардлагатай талаар нэг үг, өгүүлбэр алга. Яаж ийж байгаад л бууруулахын төлөө зүтгэнэ гэсэн аятай ойлгомжгүй мөрийн хөтөлбөр.

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр ч үүнээс дээрдэх юм алга. Монголын ууган нам 2016 оны сонгуульд “Бид хамтдаа чадна” гэх мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдсөн бөгөөд үүн дотор “Төв суурин газрын агаарын бохирдлыг бууруулахын тулд “Эко хот” хөтөлбөр хэрэгжүүлж, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлнэ” гэх ганц өгүүлбэр хавчуулжээ. Харин мөрийн хөтөлбөрийн 5.3.1- д “Хот, аймгуудын гэр хороололд хийн түлшний хангамж болон хэрэглээг нэмэгдүүлж, “Эко хот” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулна” хэмээн бага зэрэг дэлгэрүүлж тайлбарласан байна лээ. Бас л хэдий хугацаанд ямар өртгөөр хэрэгжиж, ямар үр дүнд хүрэх талаар ямар ч төсөөлөл байхгүй, зүгээр л тэнгэр харж байгаад биччихсэн мэт мөрөөдлийн жагсаалт. Монголдоо л том гэгдэх, төрийн эрхийг ээлжлэн барьсаар ирсэн хоёр нам нь ийм бөөрөнхий, тодорхойгүй мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн болж, ингэж хайнга хандаж байхад агаарын бохирдол яаж ч буурахав.

Одоо жил гаруйхны дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд намууд гамшиг болоод буй агаарын бохирдлыг бууруулахын тулд юу гэж амлах нь сонирхол татаж байна.

• Энэтхэгийн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр дэх гол амлалтын нэг нь утааг бууруулах асуудал болсныг Bloomberg мэдээлэв. 

• УИХ-ын ээлжит сонгуульд намууд гамшиг болоод буй агаарын бохирдлыг бууруулахын тулд юу гэж амлах нь сонирхол татаж байна. 

• Манай улс утааг бууруулахын тулд зөвхөн 2008-2016 он хүртэлх найман жилийн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.

Энэ тал дээр Хөдөлмөрийн үндэсний нам түрүүлж алхам хийн, өөрсдийн шийдлээ танилцуулаад эхэлсэн. Үндсэндээ гэр хорооллыг цэвэр, бохирын шийдэлтэй тохилог байшин хороолол болгох замаар утааг 80 хувь бууруулна гэж амласан байна лээ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд таван жил шаардлагатай бөгөөд нийт 2.1 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо хийжээ. Том гэгдсэн нөгөө хоёр намыг бодвол арай л барьцтай, зарцуулах хөрөнгийн хэмжээ болон хэрэгжих хугацаа тодорхой байна. Гэхдээ энэ нам УИХ-д олонх болох хэмжээний суудал авч, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө саадгүй хэрэгжүүлэх боломж хомс. Ард олон хэдий муулж байгаа ч нөгөө хоёр намынхаа аль нэгийг л сонгох нь гарцаагүй. Тиймээс МАН болон АН агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой, дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөр боловсруулах зайлшгүй шаардлагатай. Олон нийт ч тэднээс чухам үүнийг хүсэн хүлээж байна. Улс үндэстний эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлтэй шууд холбогдох учраас энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж боломгүй санагдана.

Ер нь монголчууд сонгуулиас сонгуульд илүү туршлагажиж, элдэв тэнгэрийн амлалтад хууртахаа больсон. Яг юу хийх нь тодорхойгүй, “яаж ийгээд биелүүлэхийг бодно” гэх өнгө аястай амлалт өгөөд тэднийг өөртөө татна гэдэг санасны гарз. Хэрэв илбийн юм шиг гайхамшиг тохиож, сонгуульд ялсан аль нэг нам нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа хотын утааг бууруулах чиглэлд том алхам хийж чадвал дараагийн сонгуульд ногоон гэрлээр л гарч ирэх болно. Иргэд ийм орчинд амьдрах аргагүйд хүрч, тэвчээр нь алдарч байгаа болохоор энэ асуудал сонгуулийн дүнд мэдэгдэхүйц нөлөөлөх магадлалтай. Угаас дэлхийн улс орнууд үүнийг анзаарч, иргэдийн саналыг татах арга чарга эрэлхийлээд эхэллээ. Энэтхэгийн сонгуулийн өрсөлдөөн ч үүнийг баталж байна. Тиймээс манай улс төрийн хүчнүүд олон нийтэд маш их хамаатай энэ асуудалд мэдрэмжтэй хандаж, хэрэгжих боломжтой, барьцтай мөрийн хөтөлбөр санал болгоосой билээ.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419