Хүүхдийн гэдэс дүүрсэн үед авах арга хэмжээ…
Гэдэс дүүрсэн хүүхдүүдэд илрэх зовиур:
- Нүүр минчийж улайна.
- Нойронд муу, ерөнхийдөө тухгүй.
- Уйламхай
- Гэдэс хатуурсан байдалтай байна.
Шалтгаан:
- Агаар дутагдах.
- Хэт ойр ойр хөхүүлэх.
- Хүүхдийн дулааныг алдагдуулах.
- Нэг хэлбэрээр удаан хэвтүүлэх.
- Хөхүүлсэний дараа шууд хэвтүүлэх.
- Буруу хөхүүлэх гэх мэт…
Гэдэс дүүрэхээс сэргийлэх.
- Хүүхдийг зөв хөхүүлэх мэдлэг олж авах. Энэ нь жирэмсний хугацаанд дадал сурах.
- Хөхөө хөхүүлэхдээ босож сууж хөхүүлэх.
- Хөхүүлж дууссаны дараа хүүхдээ босоогоор тэвэрч биедээ нааж ХЭХРҮҮЛЭХ. Энэ үед бага зэрэг нуруунд массажлах болон зөөлөн тогшилт хийж өгч болно.
- Эрүүл цэнгэг агаарт маш сайн гаргах.
Авах арга хэмжээ:
- Нэгэнт гэдэс дүүрсэн тохиолдолд гэдсэнд иллэг хийж гаргах нь чухал.
- Үүнд тосыг маш сайн халаана. Хүүхдийн гэдэс хэт хатуурсан тохиолдолд шууд иллэг хийхэд хүүхдэд зовиуртайг анхаараарай!
- Халаасан тосоо гарт нялаад гэдсэнд зөөлөн илж өгнө. 2 хөлийг өвдгөөр нь нугалаад гэдэс рүү зөөлнөөр шахаж унгуулахыг хичээгээрэй! Үүнийг хийхдээ хүүхдийн гэдэс хэт хатуурсан тохиолдолд хийхгүй байхыг анхаараарай! Гэдэс суларч зөөлөрсний дараа хийнэ.
- Аль болох хэвтрийн байрлалыг ойр ойрхон сольж байх. Ялангуяа доош нь сайн харуулж хэвтүүлэх. Доош харуулсан үедээ нуруун дээр зөөлөн иллэг хийхэд гэмгүй шүү. Энэ ажиллагааг хөхүүлэхийн өмнө хийвэл хүүхдэд илүү таатай байх болно.
Анхаарах нь:
- Хүүхдийн гэдсийг баадагнаж болно. Энэ нь гэхдээ хүүхдийн гэдэс чанга байхдаа гол нь биш гэдсээр дулаан байлгахын тулд хийдэг зүйл юм шүү.
- Хэт ойр ойр хөхүүлэх нь бас хүүхдэд таатай биш. Бид хоолоо хэтрүүлэн хэрэглэсэнтэй ижил юм шүү. Хүүхэд хөхөх рефлекстэй л байгаа болохоос цадах мэдрэмж нь бага байгааг анхаараарай.
Эх сурвалж: Фэйсбүүк