“Эрүүл шүд” хөтөлбөрийг вирус дагах эрсдэл бий

“Эрүүл шүд” хөтөлбөрийг вирус дагах эрсдэл бий

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлтийг өчигдөр албан ёсоор хийлээ. Энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсон нь өнөөгийн ЭМЯ-ны хамгийн том гавьяа гэж болно. Үнэндээ хүүхдийн шүдний өвчлөл аюулын харанга дэлдээд удаж байгаа болохоор үндэсний хэмжээний том хөтөлбөр хэрэгжүүлж байж л дорвитой үр дүн гарна. Улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 87.3-96.4 хувьтай байна гэсэн аймшигт судалгаа ийм хөтөлбөр санаачлахад хүргэсэн нь гарцаагүй. 2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтэд улс 50 тэрбум төгрөг гаргах юм. Ингэснээр эцэг, эхчүүд оршин суугаа дүүрэгтээ үйл ажиллагаа явуулдаг хувь, хувьсгалын аль ч эмнэлэгт хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх боломжтой.

Гэхдээ та хүүхдээ дагуулаад эмнэлэг рүү харайлгахаасаа өмнө түр азнаарай. Элэгний В, С вирус тэргүүтэй элдэв янзын халдвар тархах гол эх үүсвэрийн нэг нь шүдний эмнэлэг гэдгийг та мэдэх үү. Хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх гэсэн биш, насан туршийн шаналал тээсэн вирустэй болчих вий гэдгийг тунгааж үзээрэй. Үнэхээр ийм эрсдэл бий гэдгийг албаны хүмүүс ч сануулан хэлсээр байгаа юм. Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа “Шүдний эмнэлгүүдийн эмчилгээ, багаж хэрэгсэл сүүлийн үед улам сайжирч байгаа. 10 жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй. Гэхдээ болгоомжлол хаа ч илүүдэхгүй. Ялангуяа В вирус барагтай бол устдаггүй. Тиймээс шүдний эмнэлгүүдийг багаж хэрэгслээ ямар аргаар ариутгаж байгааг сайн шалгах ёстой байх.

Намайг яаманд байхад В, С вирусийн халдварын 90 гаруй хувь нь шүдний эмнэлгүүдээс үүссэн гэх мэдээлэл байсан. Тухайн үед мэргэжлийн хяналт руу албан бичиг явуулж, буруутай  эмнэлгүүдэд арга хэмжээ авахыг даалгаж байлаа” гэсэн юм.

Эндээс харвал хөтөлбөр үр дүнтэй хэрэгжихэд шүдний эмнэлгүүдийн хариуцлага тун чухал байх нь. Улс өчнөөн тэрбумаар мөнгө зарлагадаад сайхан хөтөлбөр хэрэгжүүлж байхад хэдэн эмнэлгийн хариуцлагагүйгээс балчир үрс элдэв вирус авах нь ямар олиг байв гэж. Хэрэв ингэвэл “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж, олон хүнийг вирусээс салгасны үр дүн гарахгүй, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсонтой адил болно биз. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 353 мянга, 2018 онд 425 мянган иргэнийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулаад буй. Энэ бол том амжилт. Гэтэл хүүхдийнхээ шүдийг эмчлээд авах гэсэн биш вирус тээгч болгочихвол хэн хэндээ гомдолтой.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан шүдний эмнэлгүүдээс аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тодруулж асуулаа. 24 цагийн турш ажилладаг “Рояал Смайл” эмнэлгийн эмч О.Намуун “Бид ариутгалын компаниудтай хамтран ажиллаж, зориулалтын уусмалаар шат  дараатай ариутгадаг. Хүн болгонд шинэ багаж задалдаг учраас элдэв халдвар авах асуудал байхгүй. Бусад эмнэлгийн нөхцөл байдал ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагууд аюулгүй байдалд хамгийн түрүүнд анхаардаг учраас гайгүй байх” гэсэн юм.

2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтэд 50 тэрбумыг гаргана

Харин “Их Зайсан” эмнэлгийн ерөнхий эмч Н.Лхагваа “Одоо ихэнх шүдний эмнэлэг нэг удаагийн багаж хэрэгсэлтэй болсон. Давтан хэрэглэдэг багажны тухайд зориулалтын, сайн чанарын ариутгал ашигладаг. Тиймээс халдвар тараана гэдэгтэй санал нийлэхгүй байна. Тэгээд ч ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газраас байнга хяналт тавина. Хэрэв үнэхээр халдвар авч магадгүй гэж айж байвал вирустэй эсэхээ тодорхойлох шинжилгээ өгчихөөд ирж болно” хэмээн ярилаа.

Дашрамд сануулахад өдгөө улсын хэмжээнд 450 гаруй шүдний эмнэлэг ажиллаж байна. Ашиг хөөсөн ломбард шиг эдгээрээс 243 эмнэлэг хөтөлбөрт хамрагдахаар материалаа ирүүлжээ. Улмаар мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн тусгай баг тэднээс 199-ийг нь сонгосон байна. Мэдээж улсдаа гайгүй гэсэн эмнэлгүүд энэ шалгуурыг даван гарч, сонгогдсон байж таарна. Гэхдээ уулын мод урттай, богинотой гэдэг шиг зөвхөн мөнгө олохыг урьтал болгож, эрүүл ахуйн хамгийн чухал асуудлыг хоёрдугаарт тавьсан нөхөд байхыг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаар энэ хөтөлбөрийн ачаар шүдний эмнэлгүүдэд гайгүй сайн аттестатчлал явагдчихлаа гэж ойлгож болно. Үнэхээр сайнууд нь шигшигдэж, чанар, үйлчилгээ, эмчилгээ муутай нь хөтөлбөрийн гадна үлдээд буй ч магад. Тиймээс хөтөлбөрийн далимд ор нэр төдий үйл ажиллагаа явуулж, хэдэн цаас иргэдээс авахаа урьтал болгодог найдваргүй эмнэлгүүдийг хаахыг нь хаагаад цэгцэнд оруулбал бүр сайн.

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тандалт сэргийлэлтийн тасгийн тархвар судлаач эмч М.Цолмон шүдний эмнэлгээр дамжин вирус тархах эрсдэлийн талаар “Зөвхөн В, С вирус гэлтгүй, маш олон төрлийн халдварыг эмнэлгийн тусламж үйлчилгээнээс авах эрсдэлтэй байдаг талтай. Өмнө нь шүдний тусламж үйлчилгээ авснаас болж В, С вирусийн халдвар авах тохиолдол манайд цөөнгүй бүртгэгддэг байлаа. Харин хяналт шалгалт, тушаал зааврын ачаар халдварын тохиолдол эрс багассан. Гэхдээ эцэг эхчүүдийн анхаарал халамж маш чухал. Шүдний эмнэлгээр үйлчлүүллээ гэхэд энэ эмнэлэг миний хүүхдэд чанартай сайн үйлчилгээ үзүүлж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Нэг удаагийн багаж хэрэгслийг үнэхээр хэрэглэж байна уу. Давтан хэрэглэдэг багаж байвал зөв ариутгасан уу гэдэгт анхаарал тавихад илүүдэхгүй” гэсэн юм.

“Вирус хаанаас авсныг нотлох нь маш хэцүү байдаг. Вирус тухайн багажаар дамжаад хүний биед орж байгаа эсэхийг харах боломжгүй шүү дээ. Тухайн хүн вирусийн халдвар авсан бол шарлатлаа 1-3 сар болдог. Тиймээс шүдний эмнэлгүүд “Энэ хугацаанд та нар юу ч хийсэн юм билээ” гэсэн юм ярьж, бүдгэрүүлэхийг оролддог. Тиймээс яг хаанаас яаж халдвар авсныг тогтооход хэцүү. Болж өгвөл шүдээ эмчлүүлэхээс өмнө вирустэй эсэхээ мэдэх шинжилгээ өгчихөд илүүдэхгүй” хэмээн дэд сайд асан Ж.Амарсанаа нэмж хэлсэн юм.

Өндөр хөгжилтэй орнуудад бол В, С вирусийн халдвартай хүн шүдээ эмчлүүлэхдээ тусгай тасагт үйлчлүүлдэг. Бас эрүүл хүмүүс ч тусдаа үйлчлүүлдэг өрөөнүүдтэй. Харин Монголд одоогоор ийм боломж алга. Шүдний эмнэлгүүд одоо л хөл дээрээ зогсож, эмчилгээ, үйлчилгээ сайтай нь бусдаас ялгарах болсон. Тиймээс хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхдээ хариуцлагатай, чанартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэхийг зөвлөе. Хөтөлбөрийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхний ээлжинд анхаарч ажиллахыг шүдний эмнэлгүүдээс шаардана. Энэ тал дээр мэргэжлийн хяналтын байгууллага байнга хяналт тавьж ажиллах болно. Мэдээж бусдын үр хүүхдийг эмчлэх гээд өөр халдварт өвчинтэй болгохыг хэн ч хүсэхгүй” гэснийг санахад илүүдэхгүй байх.

Эцэст нь хэлэхэд улс ач холбогдол өгч, багагүй хэмжээний мөнгө зарцуулж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг энэ нийтлэлээрээ эсэргүүцэж, харлуулахыг зорьсонгүй ээ. Харин ч хүүхдийн шүдний өвчлөлийг эрс бууруулах зоригтой алхмыг нь хоёр гараа өргөн дэмжинэ. Харин сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг хариуцлагагүй эмнэлгийн балгаар балчир үрс халдвар авбал уучилж болшгүй алдаа дагахыг сануулах нь илүүдэхгүй. Тиймээс салбарын яам, мэргэжлийн хяналтынхнаас авахуулаад жирийн иргэд хүртэл маш сайн хяналт тавих шаардлага тулгарч байна.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419