Л.Мөнхсайхан: “Хонгил”-ын эзэн, авлигын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж

2019-04-12, 09:23 Улс төр 2,976 23
Л.Мөнхсайхан: “Хонгил”-ын эзэн, авлигын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж

Одоогоос долоон жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих үүрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 400-500 цагдаа хүч хэрэглэн баривчилсан  үйл явц УИХ-ын сонгуулийг зарлахаас арав, сонгууль болохоос нэг сарын өмнө болж байв. Хүний эрхийг ноцтой зөрчсөн, ямар ч баримтгүйгээр хэрэг тулгаж шүүн таслах ажиллагаа явуулсан  нь шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн эхлэл болж одоо ч үргэлжилж байна. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Л.Мөнхсайхантай ярилцлаа.

 

– “Эрүүдэн шүүсэн бичлэг” илрэхтэй зэрэгцэн “Шударга бусын хонгил” тэр үеэс бий болж, эхний туршилтаа Н.Энхбаяр дээр хэрэгжүүлсэн гэсэн яриа гараад байна. Тухайн үед юу болж байв?

– “Шударга бусын хонгил” гэж одоо ярьж байна. Энэ бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон үе, МАХН-ын дарга Н.Энхбаяр  Оюутолгойн гэрээг зөвшөөрөөгүйгээс үүдэлтэй.

Ингээд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадны тусгай хүчний оролцоотойгоор Ц.Элбэгдорж гэдэг хүн ялалт байгуулсан. Яагаад ингэж үзэж байна гэхээр үүний дараа Оюутолгойн гэрээ маш яаралтай зурагдсан. Дээр нь шүүх, прокурорын томилгоонууд явж эхэлсэн. Тухайлбал, сая өргөдлөө өгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Ц.Зориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдох нөхцөл нь бүрдээгүй байхад томилж байсан. Дээд шүүхийн шүүгчээр маш олон хүнийг томилсон. Захиргааны хэргийн болон анхан,дунд шатны шүүгчээр ажиллах шаардлага хангаагүй хүмүүсийг гаргаж ирсэн. Прокуроруудыг өргөдлийг нь өгүүлж сольж байсан. Энэ бүхэн юу хэлж байна гэхээр тухайн үед Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж гэдэг хүн ямар нэг байдлаар хууль, хүчний байгууллагын эрхийг гартаа авснаараа айлган сүрдүүлэх, бизнесийнхнийг дарамтлах “Хонгил”-ыг барьж эхэлсэн. Үүний нэг илрэл нь 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг олон зуун цагдаагийн хүчийг дайчлан  баривчилж , хилс хэрэгт хэлмэгдүүлэн шүүх процессыг олон нийтэд тавьж, “Авлигын загалмайлсан эцэг” гэсэн нэр хоч зүүж эхэлсэн. Одоог хүртэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээр авлигын нэг ч  хэрэг, баримт  нотлогдоогүй. Энэ “Загалмайлсан эцэг” гэх нэр томъёог гаргаж ирсэн Ц.Элбэгдорж өөрөө харин Оюутолгойн авлигын гэрээг байгуулахад хүчин чармайлт гаргасан нь одоо яригдаж байна. Авлига авсан хүмүүс өнөөдөр шүүхийн шатанд шалгагдаж, хэрэг нь эцэслэгдэн   шийдэгдэхгүй жил тойрч байна. Жинхэнэ “Авлигын загалмайлсан эцэг”  нь Ц.Элбэгдорж өөрөө байсан юм байна гэдэг нь харагдаж байгаа.

 

-Баривчилгааг ард түмний нүдэн дээр зохион байгуулалттай хийсэн нь нийгэмд айдас хүйдсийг бий болгосон. Дээр нь  таван хавтаст хэрэг нээсэн гэж зарлан шүүх хурал хийсэн нь түүнийгээ үнэмшилтэй болгох гэсэн тактик байж гэж  одоо л хүмүүс  ойлгож байх шиг байна?

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг баривчилж, ял тулгасан үндэслэлүүд нь өнөөдөр авлигын гэх нэг ч хэрэг, баримт байхгүй. Түүнийг таван асуудлаар буруутгаж, хир халдааж, шоронд хорьж мөрдсөн үйл ажиллагааг  мэргэжлийн хуульч хүний  хувьд дүгнэж хэлэхэд гэмт хэргийн шинж чанартай асуудлууд үндсэндээ байгаагүй. Голдуу хов живийн чанартай, сэжиг таамаг, хардлагын үндсэнд хийгдсэн үйл ажиллагаанууд байсан. Үүнийг нь  ч 2012 оны наймдугаар сард  Сүхбаатар дүүргийн шүүхэд  болсон шүүх хурлын  үйл  явцыг нээлттэй дамжуулсан телевизийн нэвтрүүлэг,  шууд сурвалжлага хийсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд  тодорхой харуулсан. Солонгосоос ачуулсан тэр ном л гэхэд өнөөдөр Төрийн шагнал хүртэх хэмжээний бүтээл байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг дэлхийн том гүрнүүдийн  тэргүүнүүдээр  хүлээн зөвшөөрүүлж, гарын үсгээр баталгаажуулсан тэр номыг монголчууд  олоод үзчих хэрэгтэй юм. Өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа тэр бүтээлийг тухайн үед МИАТ-ийн онгоцонд дайж авчирсан гэж яллаж байгаа нь маш буруу.

 

-Хүний эрхийг зөрчсөн, тухайлбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг  ямар нэг байдлаар улс төрд оруулахгүй байх  гэсэн зорилгыг  2012 оны тэр баривчлагаа агуулж байсан нь юугаар нотлогдож байна вэ?

-Баривчилж хориод шоронд удаан байлгаад байж чадахгүй болохоороо, өөрөөр хэлбэл амь нас нь эрсдэлд ороод эхлэнгүүт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрөө сайн дураараа гаргасан. Түүний дараа “Шударга бусын хонгил” нь мөн ажилласан. Тухайлбал, 2016 онд МАХН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд дэвших гэхэд хууль, хяналтын байгууллагаасаа  “ял шийтгэлтэй байна” гэсэн лавлагаа гаргаж ирдэг. Гэтэл энэ хүн сонгуульд нэр дэвших эрхтэй гэдэг нотлох баримтууд нь 2015 оны Өршөөлийн хуулиар гараад ирсэн байдаг. Энэ нь тухайн хүнийг ял шийтгэлгүй гэдгийг цагаан дээр хараар бичсэн баримт шүү дээ. Үүний дараа Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх нь юу гэж тогтоосон бэ гэвэл “Энэ хүн ял шийтгэлгүй. Цагдаагийн лавлагааны бичиг нь буруу. Цагдаагийн мэдээлэл, лавлагааны байгууллага нь өөрөө хүний эрхзүйн байдлыг тодорхойлох эрхгүй субьект” гэж тогтоосон. Ийм байтал СЕХ нь Цагдаагийн бичгийг үндэслэн 2016 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй. Энэ байдал 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар бас давтагдсан. Энэ хоёр нотолгооноос юу харагдаж байна вэ гэвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Н.Энхбаяр гэдэг хүнийг МИАТ-ийн онгоцоор ном зөөлгөсөн гэж гүтгэж, хэлмэгдүүлж ялласныхаа дараа  долоон жил улс төрд оруулахгүй байна гэдэг  нь энэ хүнд ард түмэнд үнэнийг хэлэх боломж олгохгүй байх, буруу булхай зүйлүүдээ илэрчих вий гэж айсных. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Монголын төрд хорлонтой, өөрсдөдөө ашиг хонжоо олох, буруу бусармаг зүйлүүдээ амжиж хийх гэсэн үйлдлүүд нь 2012, 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрсэн. Одоо “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”  гэгчээр бүгд үнэнд гүйцэгдэж, булхай луйвар нь ард түмний өмнө илэрч байгаа нь үүний давхар нотолгоо болж байна.

 

-Та хуульч хүн. Өнөөгийн хууль тогтоох байгууллага, хууль, хяналтын байгууллагуудын талаар ямар бодолтой байна?

-Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ маань өнөөдөр 75 гишүүнтэй байгаа. Энэ хүмүүсээс 49 хүн, түүнээс тав нь УИХ-ын танхимд суух ёс суртахууны эрхгүй. Яагаад гэвэл, энэ хүмүүс төрийн туг, сүлднээс адис авч  тангараг өргөхдөө буруу үйлдэл хийвэл хариуцлага хүлээнэ гэсэн. Гэтэл таван гишүүн нь өнөөдөр яллагдагчаар татагдчихаад байгаа атлаа чуулганы танхимд суугаад,  дээрээс нь яллагдагч хүн хууль тогтоох эрхгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд биччихсэн байхад хууль батлаад байж байна. Энэ нь   Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын шударга үнэнийг хэлсэн нөлөө бүхий улстөрчдийг УИХ-д оруулахгүй байхын төлөөх  “Хонгил”-ынхны  хүчин чармайлтын  бас нэг илрэл юм.  Энэ явдал 2019 оны зургадугаар сарын 30-нд ч, 2020 онд ч давтагдах магадлалтай учраас “Шударга бусын хонгил”-ыг барьсан, гардан гүйцэтгэсэн хүмүүсийг бүгдийг барьж, хорьж, шийтгэсний дараа л МАНАН сарних болно гэж бодож байна.

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

17
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419