Төрийн нэр барьж луйвар хийдэг "төгсөрчихсөн" хулгайчууд

2019-04-10, 10:11 Улс төр 11,808 30
Төрийн нэр барьж луйвар хийдэг "төгсөрчихсөн" хулгайчууд

Төр ямар хүлцэнгүй юм бэ. Төрийн дээр гарч суусан хулгайч луйварчингууд ямар том юм бэ.  Төрийн нэр барьж чадлынхаа хэрээр идэж ууж, хувьдаа завшчихаад тавьсан өрөө, тарьсан балагаа төрөөр төлүүлчихдэг “Жаст”-ын Ш.Батхүү, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, “Алтжин” группийн захирал Г.Алтан нарыг яалтай билээ.

Хэдхэн хоногийн өмнө “Жаст” группийн Ш.Батхүүгийн тавьсан өр зээлийг Эрдэнэт үйлдвэрээс тэглэв. Ингэж гадаад улсад өргүй боллоо, харин ч бидэнд баяр хүргэх ёстой гэж Шадар сайд болон Эрдэнэтийн удирдлагууд мэдээлэл хийсэн. Арай ч дээ, төрд мөнгө гэж байхгүй ард түмний татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг ойлгодог баймаар юм даа.

Тэгвэл уржигдар төв банкнаас Капитал банк дампуурч байгааг албан ёсоор зарлалаа. Ардын нам засаг барьснаас хойших 13 дахь банк ийнхүү дампуурлаа зарлаж байгаа юм байна. Эдийн засгийн хувьд тогтворгүй, цаашдаа үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон энэ банкийг татан буулгах нь зөв гэх ч төрийн болон ард түмний хадгалуулсан, эргэлтэд оруулсан их хэмжээний мөнгийг яах вэ. Хэдий 20 сая хадгаламжаас доош мөнгийг ХААН банкаар дамжуулж олгоно, иргэдийг хохиролгүй болгоно гэж байгаа ч төр эрсдэлд орох магадлалтай боллоо. Хадгаламж эзэмшигчид байдал эвгүйтсэнийг мэдсэн тул өнөөдөр жагсаал хийх гэж байна. Монголбанк болон АТГ-т газарт албан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Төрийн нэр барьж “төгсөрчихсөн” хулгайчуудтай хэн хатуу хариуцлага хүлээлгэх юм бэ. Ямар замаар яаж хохирол барагдуулах вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татна.

Капитал банкийг дампууруулах гол үүргийг хэн гүйцэтгэв. Мэдээж УИХ-ын гишүүн Б.Ундармаа байгаа. Тэрбээр хөрөнгө мөнгөөрөө толгой баячуудын тоонд явдаг байж яагаад банкаа дампууруулав. Түүний хувьд ард түмний боломжийг булааж, банкаа тэтгэж ирсэн хэрнээ яагаад үгүй хийв.

Хувьдаа 128 тэрбумын хөрөнгөтэй, арилжааны банктай, "Бишрэлт", "Wellmart" сүлжээ дэлгүүрийн эзэн өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-аас зээл авсан нь илрээд буй.

Түүгээр ч барахгүй ажилгүй иргэдийг ажлын байртай болоход төрөөс дэмжих зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ”-ийн жижиг зээлийн эх үүсвэр 7.6 тэрбум төгрөгийн талыг өөрийн хувийн “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан байдаг.  2015 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр болох 7,6 тэрбум төгрөгийг Б.Ундармаагийн “Капитал ” банкаар дамжуулан зорилтот бүлэгт хүргэх гэрээ байгуулжээ.

Ажилгүй иргэдийг амжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжих зориулалттай учраас жилийн 7 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай олгодог жижиг зээл юм.

Гэрээний хугацаа 2017 оны 09 сард дуусч, 2018 оны 03 сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг буцааж өгөхгүй луу унжсаар өнөөдрийг хүрсэн гэх.

Аудитын шалгалт оруулахад уг 7.6 тэрбум төгрөгийн ердөө 50 хувийг нь л зориулалтын дагуу зарцуулсан. Үлдсэн 50 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, 3.5 тэрбум төгрөгийг арилжааны зориулалтаар "эргэлдүүлсэн" гэсэн үг.

Одоо бол эрүүгийн гэмт хэрэгтэн болчихсон яваа. Хууль шүүхийн байгууллага хэрхэн ажиллахыг ямар хариуцлага хүлээлгэхийг цаг хугацаа харуулах биз.

Яагаад УИХ-ын гишүүн гэхээр хууль үйлчилдэггүй юм бэ. ЖДҮХС-аас зээл аваад зогсохгүй ажилгүй орлогогүй иргэдийн боломжийг дээрэмдэж, хувийн банкиндаа хөрөнгө оруулсан хэрнээ өнөөдөр дампууруулж байгаа юм бэ. Гэр бүлийн хүн нь Капитал банкны эзэн байна, өөрөө хувь эзэмшиж байгаа нь цаасан дээр хараар бичсэн байхад “Би зээл авсны мэдэхгүй. Би хувь эзэмшдэггүй” гэж мэлзэж худлаа хэлэхээсээ яагаад ичдэггүй, эмзэглэдэггүй юм бэ. Төрийн нэрээр ингэж ард түмний мөнгийг угааж хувьдаа завшиж идэх аргад суралцсан төгсөрсөн, төрөөс төрсөн хулгайч, луйварчид юм байна.

Капитал банк дампуурсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл авах гэсэн боловч ямар нэгэн тайлбар хэлэхээс татгалзаж “Улс төр” гэв. Ингэж хэлэхээсээ ичээч, та.

Орлогогүй, амжиргааны эх үүсвэргүй иргэдийн мөнгийг дээрэмдэж суухдаа юу бодсон бол доо. Капитал банкаараа дамжуулж, нийгмийн даатгалын олон тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан дуулианд ч холбогдож байсныг олон нийт мартаагүй байгаа шүү. Танд ёс зүй гэж байна уу. УИХ-ын гишүүн гэж сонгогчдодоо төлөөлөх ч эрх танд байхгүй шүү.

Капитал банк дампуурах сургаар “Алтжин”-гийн Г.Алтан ямар айхтар зальжин ажилласан юм бэ. Хэдхэн хоногийн өмнө түрээслэгчдийнхээ иргэний үнэмлэхийг хурааж авч, сая төгрөг өгч байна гэсэн мэдээлэл гарч шуугиан тарьсан.

Луйвраар гаршсан Г.Алтан банк дампуурах сургаар эртнээс зохион байгуулалтад орж бүхнийг нарийн төлөвлөсөн бололтой. Банкны дампуурал хүртэл тэдний зурсан зураг, гаргасан жимээр явах юм.

Капитал банкинд “Алтжин” группын эзэн Г.Алтангийн 60 тэрбум төгрөг хадгалагдаж байжээ. Энэ мөнгийг банк өгч чадахгүй, дампуурах нь тодорхой болонгуут “1 сая төгрөг өгнө” гэж түрээслэгчдийнхээ иргэний үнэмлэхийг аваад Капитал банк дээр хүн тус бүрт хадгаламжийн данс нээлгүүлжээ.

Банк дампуурлаа зарлангуут 20 саяас доош хадгаламжтай иргэд хадгаламжийн даатгалаас мөнгөө Хаан банкаар дамжуулан авах эрх үүссэн байгаа юм.

Эдвард Сүрэн ингээд 4200 хүний дансаар дамжуулаад 60 тэрбумаа авах боломжтой болов.  Харин ард иргэд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын хадгалуулсан мөнгөө авч чадахгүй нь. Эдний хуйвалдаан бүр төгсөрчихжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Капитал банкинд төрийн 340 тэрбум төгрөг байршиж байсан” гэсэн. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум,  Хөгжлийн банкны 52 тэрбум, МУБИС-ийн 2 тэрбум, АШУҮС-ийн 4 тэрбум, ЖДҮХ сангийн 47 тэрбум ингээд нийт төрийн буюу татвар төлөгч иргэдийн хуримтлуулсан 340 тэрбум төгрөг хадгалагдаж байгаад банк дампуурснаар гацлаа.

Эдгээр мөнгийг төлж барагдуулах үүргийг төр хүлээнэ. Өөр хэн хүлээх үү. Төрөөр өрөө төлүүлдэг хулгайчууд ард нь багаа нуугаад үлдэнэ. Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй байна. Ийм шийдвэр, ийм үйлдэлд ард түмэн цухалдаж бухимдаж жагсаал цуглаан хийхгүй гээд яах юм бэ.


О.Гэрэл
Эх сурвалж: Оллоо.mn 

14
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419