Б.Бямбасайхан: Манай зах зээл өрсөлдөөнөөс хол байна

Б.Бямбасайхан: Манай зах зээл өрсөлдөөнөөс хол байна

Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, “Nova terra” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцав.

-Энэ жил дэлхийн ДНБ харьцангуй эерэг тэлэлт үзүүллээ гэж шинжээчид ярьж байна. Тэгвэл та Монголын эдийн засгийн өсөлтийг хэрхэн харж байна вэ?

-Монголын эдийн засаг 1990 онд ямар байсан. 2018 оны эцэст ямар болов гэдгийг харьцуулж ярья. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт иргэн хүн, бизнест хэрхэн нөлөөлж, ямар оролцоотой байна гэдгээ харах хэрэгтэй. Энэ нь Үндсэн хуульд заасан халдашгүй эрхүүдийн хэрэгжилттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хувь хүн эрх чөлөөтэй, хувийн өмчтэй байх түүнийг нь төр хуулиар хамгаална гэсэн. Энэхүү эдийн засгийн эрх чөлөөний заалтуудыг эдийн засгийн өсөлтийн үед яаж хэрэгжиж байна гэдэгт манай компани тал талаас нь судалж үзсэн. Ингэхэд нэг талаас өсөлт байна нөгөө талаас нь явах зам хол байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн хол байна. Монгол Улсын  эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтын төлөө дэлхийн бу­сад бүх 200 улстай өрсөлдөж явах ёстой. Ялангуяа бүс нутгийн хэмжээнд  том тоглогчидтой  бид  илүү идэвхтэй өр­сөл­дөөнтэй байх зайлшгүй шаард­лага үүсч байна. Энэ боломжоо улс төр бизнесийн тогтвортой орчин, татварын зөв бодлогуудаар эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгох ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулалт өндөр байна шүү дээ?

-Монгол Улс гадаад эх үүсвэрээс санхүүжилт татаж банк болон компа­ниуд хөрөнгө оруулалт, зээлийг бий болгож буй ч зардал нь харьцангуй өндөр байна. Зардлыг бууруулахын тулд зөв бодлого нэн түрүүнд гаргах шаардлагатай. Үүнийг татвар болон мөнгөний бодлогоор мөн бизнесийн орчинд эерэгээр нөлөөлөх шийдвэр гаргаж дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийснээр  бизнес эрхлэх санхүүжилтийн болон хөрөнгө оруулалтын өртөг зардал хямд болж  энэ бүс нутагтаа өрсөлдөж чадна. Гол нь үүнд анхаарлаа хандуулах нь чухал. Түүнчлэн эдийн засгийн өсөлт хэр чанартай байна вэ. Энэ өсөлт хангалттай юу хангалтгүй юу, ирээдүйд яах ёстой гэдгээ төсөөлөх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн хувьд манай зээлжих зэрэглэл олон улсын хэмжээнд 2B ангилалтай байх жи­шээтэй. Хэзээ бид өрсөлдөх чад­вартай санхүүжилтийн өртөг бага эдийн засагтай болох вэ гэхээр AAA зэрэглэлд хүрч байж хангана.

-Тэгвэл зээлжих зэрэглэлээ өсгөх боломж хэр байна вэ?

-Санхүүгийн зах зээл хөгжиж хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зээлжих зэрэглэлийг тогтоох нь чухал. Учир нь зээлжих зэрэглэлийг санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүнд зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид, зах зээлд мэдээлдэг. Энэ нь зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Одоогоор дэлхийд Standard and Poor’s, Fitch, Moodys гэсэн зэрэглэл тогтоогч  гурван  байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байна. Зээлжих зэрэглэлийг улс орон, байгууллага эсвэл тэдгээрийн гаргаж буй бонд, өрийн бичигт тус тусад нь засаглал, эдийн засаг, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг нь нэгтгэн тогтоодог. Улсын зэрэглэл өндөр байх нь маш чухал. Учир нь тухайн улсын компани, санхүүгийн байгууллага, банк даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй байдаг учраас эдийн засгийн байдалд шууд нөлөөлдөг.

-“AAA” зээлжих зэрэглэлийг хэрхэн хэмжиж гаргадаг юм бэ?

-“ААА” зэрэглэлд хүрэхийн тулд төрөл бүрийн судалгаагаар гаргасан хэмжүүрээс харж анализ хийж юун дээр анхаарлаа хандуулах вэ гэдгээ тодорхойлох боломжтой. Судалгаанд статистик талаас нь хэмжсэн олон хэмжүүр байдаг. 1990 оноос хойш манай эдийн засагт нэлээд олон хувьсгал, өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт,өмчийн эрх нээгдэж бизнес эрхлэх эрх чөлөөтэй болсон. Энэ бол том өөрчлөлт. Мөн эрчим хүчний хувьсгал сүүлийн 29 жилийн хугацаанд боллоо. Түүнчлэн мэдээлллийн технологийн хувьсгал боллоо. Энэ бүгдийг статистикаар үзүүлж гаргасан. Манай эдийн засгийн өсөлт 2011 онд 17 хувийн өсөлттэй гарч байсан. Харин дахин буурсаар энэ оны эцэст 6.5 хувьд хүрч өслөө. Эдийн засгийн өсөлтийн хэрээр төсөв өссөн. Дагаад зардал мөн өссөн. Дэлхийд хамгийн  олон уншигчтай  “Journal of Economic Literature” гэсэн   сэтгүүл бий. Энэхүү сэтгүүлийн дэргэдэх судалгааны байгууллагаас ардчиллын индексийг гаргадаг. Энэ байгууллагын судалгаагаар Монгол Улс 6.5 оноотой, 62 дугаар байрт  жагсч байна. 9-өөс дээш оноо авсан орнууд эдийн засгийн бүрэн ардчилалтай орон  гэсэн үг. Жишээлбэл, Норвегийн нэг хүнд ногдох ДНБ 83 мянган ам.доллар. Далайд гарцгүй орон бо­лох Швейцарийн ДНБ дэлхийд хамгийн өндөрт тооцогдох 87 мянган ам.доллар байгаа. Хүн ам багатай жижиг эдийн засагтай орнууд мөн адил энэ судалгаанд хамрагддаг. Монголтой төстэй эдийн засагтай  улс бол Австрали. Төстэй гэдэг нь үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг харвал Австралийн эдийн засаг манайхтай ижил. Шинэ Зеланд улсын нэг хүнд ногдох ДНБ 47 мянган ам.доллар.

-Харин манай улс эдийн засгийн эрх чөлөөгөөр хэддүгээрт бичигддэг юм бол?

-Монгол Улсын эдийн засгийг  эдийн засгийн эрх чөлөөгөөр хэмжиж үзэхэд 195 орноос 125-д орсон байна. Эдийн засгийн эрх чөлөөг задлаад үзэхээр хууль эрх зүйн засаглалаар 100 онооноос 40, өмчийн эрх гэдгээр 51, шүүгчийн эрх зүйн байдал гэдгээр 31 оноо, Засгийн газрын шударга байдал гэдэг үзүүлэлтээр 35 оноотой. Төсвийн сахилга батаар 100 онооноос 3.8 оноотой. Хөрөнгө оруулалтын эрх чөлөөгөөр 45-д жагсаж байна. ДНБ-д эзлэх Засгийн газрын зардал буюу төсвийн хувь хэмжээгээр 1990 оноос авсан хувиар өнөөдрийг хүртэл гаргасан. Ер нь  Засгийн газар олж байгаагаасаа зарж байгаа нь илүү хэв маяг харагдаж байх жишээтэй.

 

-Тэгэхээр манайд оноо авах үзүүлэлт байна уу?

-Өрсөлдөх чадвараар зарим үзүүлтэд өндөр оноо авдаг. Бизнесийн орчин, засаглал, дэд бүтэц гэх зэргээр 15 улстай харьцуулсан судалгааг хийдэг. Өрсөлдөх чадварын судалгаанд манай өрсөлдөх чадвар харьцангүй сайн үзүүлэлтэй гардаг. Тухайлбал, харилцаа холбооны салбар Монголд 3G болон 4G гар утас, интернэтийн сүлжээ өргөн тархсан. Тэгэхээр дээр хэлсэнчлэн манай улсад мэдээллийн технологийн хувьсгал илүү үр дүнтэй байна. Хэрэв  нарны панель, DDSH-ийг авчих юм бол 15 жилийн өмнөх дүр зурагт эргээд очно. Харин 15 жилийн өмнө энэ сүлжээ байгаагүй. Өнөөдөр бид Монголын аль ч сумаас 3G болон 4G сүлжээнд холбогдож интернет болон харилцаа холбооны үйлчилгээгээр өөрт хэрэгтэй мэдээлэл авч байна. Интернэтийн хурд зарим хөгжсөн орнуудтай харьцуулахад  илүү чанартай хурдан байдаг. Дэлхийн санхүүгийн төв болох Нью-Иорк-д үүрэн телефоны интернэтийн сүлжээ гаргаж буй байдал удаан байдаг. Харин Улаанбаатарт хаанаас  л бол хаана чөлөөтэй хурдан нэвтрэлцэж байх  жишээтэй. Түүнчлэн үнэ тариф хямд, чанартай үйлчилгээг авдаг гэдгийг судалгаа харуулсан байдаг.

-Та олон жил хөрөнгө оруу­лал­тын чиглэлд ажиллалаа. Хөрөнгө оруу­­лалт татахын тулд энэ цаг үед яах ёстой вэ?

-Би гадны хөрөнгө оруулалтыг татах ажлыг сүүлийн 20 жил тасралтгүй хийж байна. Хамгийн гол үзүүлэлтийн нэг нь зээлжих зэрэглэл. Эхний аравт жагссан орнууд бүгд ААА үнэлгээтэй. Яагаад зээлжих зэрэглэлийн үзүүлэлтийг чухалчлаад байна гэхээр их олон зүйлийг тусгадаг. Улс төр, нийгмийн байдал, эрсдэлүүд, хөрөнгө оруулалт,  ирээдүйд эдийн засагт ямар хөрөнгө оруулалтыг татах боломжтой зэргээр хэмждэг. Бизнес эрхлэх хүрээг дэлхийн банкнаас жил бүр гаргадаг. Судалгаагаар мөн манайх 62 дугаар байрт байгаа. Монголд бизнес эрхлэхэд хэр их хүндрэл  бэрхшээлтэй бай­даг тухай олон хүнээс асууж  нарийн үзүүлэлтээр судалсан бай­даг. Тухайлбал, барилгын тусгай зөв­шөө­рөл авахад ямар ямар  шат да­р­аа­лалтай байдаг. Гурав дахь хэм­жүүр нь эдийн засгийн өрсөлдөх чад­вар. Энэ хэмжүүрээр манайх 190 орноос 99 дүгээрт байна. Их олон үзүүлэлтээр харьцуулж жагсаадаг. Хэдийгээр манай улсын эдийн засаг өсөлттэйгээр 29 жилийг туулсан ч гэсэн цааш туулах зам хол, хийх ажил их байна. Эдийн засгийн  бодлогын  зөв шийдвэрүүдийг  судалгаанд үндэслэн гаргаснаар ирэх дөрвөн жилийн мөчлөгт бэлтгэхийг бодох хэрэгтэй.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419