Сайхан харагдах энгийн аргууд
- Та эрт хөгшрөхөөс сэргийлэхийг хүсвэл лууван ид, эсвэл луувангийн шүүс уу.
- Сармис хэрэглэхэд эд эс шинэчлэгдэн, үрчлээ суухаас сэргийлдэг. Улаан лиш цэцэг зажилвал аманд үлдэх эвгүй үнэр арилна.
- Өдөрт 2-3 цайны халбага улаан буудай идэх нь батганаасаа салах үр дүнтэй арга юм.
- Гялалзсан үстэй байхыг хүсвэл сүүнд 2 өндөг хольж үсэндээ түрхэж хэсэг байлгаад, сайн зайлж угаа.
- Эрдэс давстай (рашаан) усаар арьсандаа иллэг хийвэл бие амарч сэргэдэг.
- Дэргүй унтах нь хүзүү хөших, бадайрахаас сэргийлэхээс гадна давхар эрүүг арилгахад тустай.
- Хатуу, зузаан, цагаан толбогүй хумстай болохыг хүсвэл чидун жимсний тос, нимбэгний шүүс хийсэн бүлээн усанд гараа хэсэг дүр.
- Лууван чанаад нухаж, зөгийн балтай холиод нүүрэндээ түрх. Арьс залуужин, төлждөг.
- Тараг, жүржийн шүүс холиод нүүрэндээ маск тавь. Нүүр тань цэвэрхэн болохоос гадна амрах болно.
- Та батгатай бол цэцгэн байцааны навчийг чидуны тостой хольж, миксерт нухаад батгатай газраа түрх.10 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаа.
- Таны шүд шарлаж, толбо тогтоод байгаа бол нимбэгний хальсны үйрмэгийг, давстай усанд хийгээд өдөрт нэг удаа шүдэндээ түрх, мөн гүзээлзгэнэ их идэж байгаарай.
- Төмс зүсч эсвэл үрээд самбай даавуунд боогоод нүдэн дээрээ 15-20 минут байлгавал нүдний эргэн тойрон дахь үрчлээс алга болно.
- Нүүрээ угаасны дараа мөсөөр арчвал нүх сүвийг хаадаг. Дараа нь та чийгшүүлэгчээ түрхээрэй.
- Шампуниа алимны шүүстэй хольж хэрэглэвэл үс хагтуулдаггүйгээс гадна үсийг гялалзсан өнгөтэй болгодог.
- Та тослог арьстай бол алим нухаж, зөгийн балтай холиод нүүрэндээ түрхэх нь арьсанд сайн.
- Таны үс хуурай, хугарамхай бол сүүнд нэг өндөг хольж хөөсөртөл нь хутган хуйхандаа түрх. Таван минутын дараа сайн зайлж угаарай.
- Өрөөний дулаантай усаар гар нүүрээ угааж байгаарай. Өвөл гар нүүрээ хүйтэн усаар угаах нь зохимжтой.
- Та эрүүл буйлтай, цагаан шүдтэй байхыг хүсч байвал шүдээ угаахын өмнө сойзондоо давс үр.
- Урьдаас нарийн зүсч бэлтгэн, хөргөгчинд хийсэн өргөст хэмхийг нүдэн дээрээ тавих нь нүдийг амраадаг.
- Амархан хугардаг хумсаа хатуу болгохын тулд лавантын тос түрхээрэй.
Төмөр Хатагтай Солонго